Д.Тогтохсүрэн: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон нь том боломж

Д.Тогтохсүрэн: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон нь том боломж

Д.Тогтохсүрэн: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон нь том боломж

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Ажлын хэсэг дээр ямар санал хэлэлцэв. Гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын сонгуулийн тухай хоёр хуулийн өөрчлөлтийг нэгтгэсэн ажлын хэсэг ажилласан. Өчигдөр ТББХ-ны хурлаар хэлэлцлээ. Гурван том зарчмын өөрчлөлтийг ажлын хэсэг авч үзсэн.

Нэгдүгээрт, нь ҮХӨ батлагдсантай холбоотой улс төрийн намуудыг хариуцлагажуулах, нэр дэвшигчдийг хариуцлагажуулах асуудал бий. УИХ-ын олон гишүүн ҮХӨ яригдахад санал хэлсэн. Тухайлбал, намын нэрсийн жагсаалтын ард муу нэртэй хүн нуугдах вий гэх саналыг их хэлсэн. Тиймээс нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг өндөрсгөхөөр хуулийн төсөлд санал бичсэн. Улс төрийн намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээс янз бүрийн хэлбэрээр мөнгө, дэнчин хэлбэрээр хөрөнгө авч санхүүжилт авахыг хаасан.

Хоёрдугаарт, зардал бууруулахад чиглэж зурагт самбарыг нэгдсэн нэг самбартай байхаар тусгасан. Ухуулагчийн зардлыг хоёр дахин бууруулсан.

Гуравдугаарт, сонгуулийн булхай луйвар гарахаас сэргийлж хэд хэдэн хаалт буюу өөрчлөлтийг хийлээ. Дээрх асуудлыг ажлын хэсэг нэгтгээд УИХ-ын чуулганы хуралдаанд орууллаа. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

-Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг яагаад 30 байхаар оруулж ирсэн юм бэ. Квотыг нэмэгдүүлнэ гэх байр сууринаас яагаад буцах болов?

-Одоо 20 хувь байгаа юм. Үүнийг 30 хувь болгож байгаа юм. Ер нь эмэгтэйчүүдийн квот биш л дээ. Нэг хүйсийн квот юм. Нөгөө талаас нэг боломж гарч байгаа нь жагсаалтаар нэр дэвшигчдийг бичихдээ 1:1 гэх харьцаагаар бичнэ. Энэ нь УИХ-д 24 эмэгтэй нэр дэвшигч орж ирэх бололцоо бүрдэнэ.  Жишээ нь МАН жагсаалтаас 16 суудал авлаа гэхэд 8 нь эмэгтэй байх юм. Тиймээс эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд асар том боломжийг олгож байгаа. Түүнчлэн 30 хувь гэдэг нь 38 нэр дэвшигч байхгүй юу. Дэлхий нийтийн дундаж нь 40 хувь байна. Бид ч  мөн дэлхийн жишиг рүү явж байна.

-Сурталчилгааны хоногийг бууруулсан юм байна. Тэгэхээр шинэ нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулах боломж хумигдах уу?

-Хуулийн төслийг өргөн барихдаа 22 хоногийг 18 хоног болгох санал хэвээр байгаа. Түүнийг ажлын хэсэг хөндөөгүй.

-Саналын босгыг гурван хувь байсныг дөрвөн хувь болгосон байна. Дээрээс нь 126 гишүүний 50 хувьд нь нэг нам нэр дэвшүүлж байж суудал авах асуудал хөндөгдсөн байна. Ингэснээр жижиг намуудын боломжийг нэг талаараа хааж байгаа хэрэг биш үү?

-Босго өмнө нь таван хувиар явж байсан юм билээ. Хуулийн төсөл өргөн барихдаа гурван хувь байхаар өргөн барьсан. Ярилцаж байгаад босгыг дөрвөн хувь болгохоор үзсэн. Нийт сонгогчдын дөрвөн хувь биш юм. Санал хураалтад оролцсон сонгогчдын дөрвөн хувь байхгүй юу. Жишээ нь 1.5 сая сонгогч санал хураалтад оролцлоо гэж бодоход 60 мянган сонгогчийн санал авсан нам босго давах юм. Хоёрдугаарт, тойрогт 50-иас доошгүй хувиар нэр дэвшүүлнэ. Энэ нь зарим улс төрийн нам тойрогт нэр дэвшүүлэхгүйгээр жагсаалтын нэр дэвшигчдээр явах магадлалтай. Тиймээс тойрогт тодорхой хэмжээний босго тавьж өгч байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2023-06-08 202.9.46.125

Баахан дарвайсан усан толгойтой идэхийн шуналд ялзарсан янтайсан гичийнvvд улс терд идэх гэж зvтгэснээр Монгол уналт доройтол руугаа явлаа гэж хэлж болноо.Оюундарь,сарангэрэл ундармаа эрдэнэчимэг гарамжав гээд идэцгээсэн авгай нар маш их Монгол устахын емне мэгшиж байна данхайсан тогтолцоо иргэний дайн гарах нь цаг хугацааны асуудал.

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-08 202.126.88.104

Ундрам Аа хардаа иймээс эмэгтэй квот 5% хангалтай янтгар хатан зарга шүүдэггүй гэж өвөг дээдэс минь зүгээр нэг хэлээгүй байх

Avatar

Зочин 2023-06-08 202.9.40.179

хүн амын 50 хувь биз дээ эмэгтэйчүүд

Avatar

иргэн 2023-06-08 62.55.205.86

Сарангэрэл мэтээ хар даа,

Avatar

Нэргүй 2023-06-08 202.126.88.104

Оюунхорол Бишрэлтийн ундармаа одоо байгаа жаргалмаа б**в Оюунчимэг хардаа

Avatar

АВГАЙ ХҮҮХНҮҮД УЛСТӨРӨӨС ЗАЙЛ 2023-06-08 103.57.92.86

УИХ-н ГИШҮҮН АВГАЙ НАРЫГ ХАРАХАД 10% Л ХАНГАЛТТАЙ

ИЙМЭРХҮҮ ЮМНУУД УИХ-Д 30% БАЙХ ШААРДЛАГАГҮЙ !!!

Avatar

хувь нь дэндүү өндөр байна. 2023-06-08 49.0.140.26

30 хувь дэндүү өндөр байна.

Avatar

Зочин 2023-06-08 122.201.31.136

одоо бгаа нь юуч хийхгүй манлайлж чадахгүй бгаа болхоор дахиад эмэгтэй хүн сонгохгүй бгаашдээ

Avatar

Нэргүй 2023-06-08 103.212.117.95

юу хийдэг нь мэдэгдэдгуй эмэгтэй гишууд бна. сонгууль дехехеер попордог, бусад уед таг болчихдог хоолны савнууд хэрэггуй!

Avatar

Нэргүй 2023-06-08 183.177.97.14

Za zailaara, ene hulgaichiig bitii songo emegteichuud ee. Ta nart 30 baihad hangalttai gej emegteichuudiig dord uzej baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж