"Алтан өргөө" олон улсын кино наадам нээлтээ Хятадын найруулагч Qiao Sixue-ийн "Хүй" хэмээх киногоор хийсэн. Өвөрмонголын Хөлөнбуйрт зургийг нь авсан тус бүтээл кино урлагийнхан дунд шуугиан тарьж байна. Өвөрмонгол төдийгүй монголчуудын асуудлыг зүрх шимширтэл дэлгэцнээ харуулсан уг бүтээл залуусын хэлдэгээр “уйлуулж” байна. Найруулагч бүсгүй болох Qiao Sixue нь Францад кино сургуулийг дүүргэжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Токиогийн олон улсын кино наадамд "Хүй" кино нээлтээ хийжээ.
Уг кино нь монгол дээр, барга аялгаар бүтээгдсэн бөгөөд сэтгэлээр унасан хөгжимчин Алус хүү альцгеймерийн өвчтэй ээжийнх/Наранзүг/ нь өвчин хүндэрсэн учраас хотын дуу чимээнээс дайжин хөдөөг зорьж, тэнд хэрхэн амьдралын утга учрыг олж буй талаар кинонд өгүүлдэг. Наранзүгийн биеийн байдал муудахад Алус түүнийг төрөлх тал нутаг руу нь аваачин монгол гэртээ амьдрах бөгөөд ой санамжаа өдрөөс өдөрт алдаж буй ээжийгээ төөрүүлэхгүйн тулд гэрийн бүслүүрээр өөртэйгөө холбон уядаг. Гэвч ээж нь гэртээ харихыг байнга шаардах бөгөөд жинхэнэ гэрээ олох их аялалд мордоцгооно. Байгаль дэлхийн хүйн холбоо, эх үрсийн нандин харилцаа, харилцан хамааралтай кинонд тэрхүү “аргамжаа” буюу хүйн утсаар холбогдон , эгэл амьдралын бодит ухаар
Энэхүү бүтээл нь Qiao Sixue-ийн бүрэн анхны кино бөгөөд ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин Бадмаа 1991 онд Франц-Оросын хамтарсан “Urgа” киноны гол дүрд тоглож, Венецийн кино наадмаас “Алтан арслан” хүртэж, Оскарын шилдэг гадаад кино төрөлд нэр дэвшиж байжээ.
Тус кино нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Хайнань арлын олон улсын кино наадмаас "Шилдэг уран бүтээлийн хувь нэмэр" шагналыг авчээ. Киноны гэрэл зургийн найруулагч Као Юү ажилласан байна.
Найруулагч Qiao Sixue “Уг нь зохиолыг бүхэлд нь хятад хэл дээр бичсэн байсан. Хэдийгээр бүх жүжигчид монгол хэлээр ярьдаг ч монгол хэлийг мэдэхгүй хүмүүс байсан тул зохиолыг хятадаар бичих шаардлагатай болсон” гэж ярьсан байна.
Холбоотой мэдээ