"996 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинд зарцуулна"

"996 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинд зарцуулна"

"996 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинд зарцуулна"

Сангийн сайд Б.Жавхлан болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр /2023.06.08/ төсвийн тодотголоор мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Энэ оны Төсвийн тухай хууль, 2023-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тодотголын төслийг хэлэлцүүлж, өргөн барилаа. Өмнө нь Засгийн газар дээр хэлэлцсэн байдлаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Засгийн газраас 2022 оны жилийн туршид гадаад өрийн эрсдэл, төсвийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн сөрөг дарамт алдагдсан асуудалтай шат дараатай арга хэмжээг авч ажилласан. Үүний дагуу энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хэвээр хадгалагдаж гарсан. Нийт нэг их наяд, 896 тэрбум төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинд зарцуулна. Мөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгийг хүсэлт олгосон хүүхэд бүрт олгох, зургадугаар сарын хугацааны мөнгийг нөхөхөд 167 тэрбумыг зарцуулна. Түгжрэлийн 420 тэрбумын  төгрөгөөс төсөвлөснөөс 187 тэрбумыг нийслэлийн төсөвт нэмж тусгаж байна. Зорилтот халамжийн тэтгэмжид мөн 89.3 тэрбум төгрөгийг зарцуулна. Нийт таван чиглэлээр улсын төсөвт тодотгол хийснээр сая гаруй хүнд шууд үр дүнгээрээ очно. Нийслэлийн 1.5 сая хүн амд шууд болон шууд бус замаар очно.

Энэ удаа жилийн төсөв биш шүү. Тодотгол учраас бүх асуудлыг шийдэж чадахгүй. 2014 оноос хойш итгэлцүүр буюу олон жил ярьсан зөрүүг арилгаж чадалгүй удсан. Энэ асуудлыг бид энэ удаа нэг мөр шийдэж байна.

Төсвийн тодотголоор зөрүүг арилгаж, тэтгэврийн доод хэмжээг нэмэхээр дунд хэмжээнд байсан хүмүүс үлдэх, 2022 оны нэгдүгээр сараас өмнө тэтгэврээ тогтоолгосон нь 15 хувь, хоёр сараас хойш тэтгэвэрт гарсан хүмүүс 15 хувиар нэмэгдэж чадаагүй байсан. Эдийн засгийн идэвхжүүлэлтийн үр дүнд зургаан хувьд хүрч, ДНБ 60 их наяд болно гэсэн тоонд өөрчлөлт орсон. Алдагдлаа нэмээгүй. Сүүлийн 10 гаруй жил салбарын хуулиадад цалингийн асуудлыг тусгаснаар цалингийн нэгдсэн бодлого баримтлахад хүндрэлтэй болж ирсэн. Тиймээс нэгдсэн бодлогод оруулж, Засгийн газар хянах боломжийг бүрдүүлнэ. Цалингийн суурь хэмжээг нэг сая төгрөгт ойртуулна. Өмнө нь орж байсан өөрчлөлтийн хэмжээнээс ялгаатай нэмэгдсэн байгаа. Тэтгэвэр дээр хэд хэдэн зөрүү гардаг. Тодруулбал, 1990-2000 он хүртэл цалин бага байхад тэтгэврээ тогтоолгосон хүмүүс, гэтэл адил мэргэжлийн ойролцоо жил улсад ажилласан, сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр өөр байдаг. Үүнийг итгэлцүүрээр ойролцоо түвшинд очно. Бүгд ижил түвшинд очно гэж байхгүй. Хүн бүрт өөр өөр гарна.

Тодруулбал, 1990 онд 500 төг цалин авч байсан багшийн тэтгэвэр 2022 оны багшийн цалинтай итгэлцүүрээр үржигдээд ижил болж ирнэ.  Жишээлбэл, 1990 оны итгэлцүүр 2060 байсан бол 500 төгрөгөөр үржүүлэхээр нэг сая 30 мянга төгрөг болж, тухайн хүний ажилласан жил, цалингийн хэмжээгээр тэтгэвэр тогтооно гэсэн үг. Энэ хэмжээн дээрээ 496 мянган тэтгэвэр авагчид дахиад 10 хувь нэмэгдэж, 1.1 сая төгрөг болно. 2022 оны нэгдүгээр сард хийсэн тодотголоор тухайн үед 350 мянгын тэтгэвэр 500 мянга болж, 430 мянгад байсан хүмүүс 500 мянгад хүрсэн. Эргээд дунд хэмжээнд тэтгэвэр авсан хүмүүс 600-650 орчимд хүн бүрт өөр хэмжээгээр нэмэгдэнэ.

-Тэтгэврийн асуудлаар 2014 оноос хойш Засгийн газраас нэг ч удаа шинэчлэн батлаагүй. 1990-ээд оноос хойш зургаан удаа итгэлцүүрийг баталсан байдаг. Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тооцсон өмнөх үеийн цалин хөлсний хэмжээг одоогийн цалин хөлсний түвшинд шилжүүлэх үзүүлэлт. 1990-ээд оны 500 мянган төгрөгийн цалинг өнөөдрийн түвшинд аваачихын тулд 2014 онд 715 тоогоор үржүүлж, тухайн үеийн дундаж цалин болж байсан. Одоо үүнээс хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн цалинг үржүүлэхэд 357 мянган төгрөг буюу одоогийн хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс багаар тооцож, тэтгэвэр өгч байгаа гэсэн үг. Одоо энэ тоог 2060-аар үржүүлбэл сая гаруй төгрөг болж байгаа.

Нийт 165 мянга орчим иргэний тэтгэвэр нэмэгдэнэ. Архиваас цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 орчим мянган хүн бий. Эдгээрийн мэдээлэл олдохгүй байна. Мөн сайн дураар бага хэмжээтэй төлсөн, шимтгэлээ нөхөн олгосон тохиолдолд тэтгвэрийн зөрүүг нэмж авахгүй. Тэтгэврийн нэмэгдлийг 300-400 тэрбум төгрөг хэмээн тооцоолсон. Хүүхдийн мөнгөний нөхөн олговрыг авах хүмүүсийн дунд хүсэлтийг цахимаар авна. Энэ мөнгөө Хүүхдийн төлөө санд хандивлах боломжтой. Мөн байнгын асаргааны тэтгэмжийг насанд хүрэгчид болон хүүхдийг ялгахгүйгээр 275 мянга болгон нэмлээ. Төсвийн тодотголын 60 гаруй хувь нь халамжид чиглэсэн.

Тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс:

  • Архиваас 161 мянган хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа
  • Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
  • Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608 мянган хүн. Энэ хүрээнд 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол нэмэгдэхгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-08 202.126.89.60

Naad tetgeveriin xymyys chini ta nariin buruu bodlogoos bolj ireeduigee xulgaid aldsan xymyys shuu dee. Uul ni bol. Tegeed iim zevuun xachin yum yariad baij baidag. Aan. Xumuusiig nuxuj tulsun, xuviaraa tulsun geed gaduurxaad baidag. Tusviin demjleg gej zeel avch uursdiigee undur tsaling orlogo or teejeexee boli.

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.170.82

90-2015 on xurtel avsan tsalingaa shine itgeltsuureer tootsuulaad 90-2000 onii tsalingaar tootsuulmaar baina. Er ni ixenx ni nemegdexgui yum shig Baina uu daa

Avatar

Зоёин 2023-06-08 103.26.194.251

2015он хүртэлхт тэтгэвэр авагчид 1990 онуудын цалингаар тэтгэвэр тогтоосоныг Жавхлан сайд дурдахгүй байна. орхих бололтой.Энэ сайдууд будлиан хутгаад орхини.

Avatar

Baljirdorj ovogtoi handjaw 84 nastai undur nastan 2023-06-08 202.55.188.88

zaa eej maani odoo awdag detgewer n 504000 tugrug baigaa 83 nastai ulsad 30 jil tasraltgui mash ner hundtei ajilaj ersen mongol ardiin namiin hun baina 1991 ond detgewert garsan ter ued 860 tugrug awch baisan dewter n hurtel baina bi bodohdoo odoo 1say tugrug boloh ym bainaa gej bodoj baigaa shuu eej ch tegj bodood bayrlalj suuna harin ene hemjeend hurehgui bol ta nuhud hunii detgewer hulgaildag ym bnaa gej oilgono shuu harjil baiy yaaj nemehiig n oligtoi nemehgui bol tanai nam ter chigeere z**l

Avatar

Нэргүй 2023-06-08 202.21.115.218

нэг их нэмсэн юм шиг яриад байх юм. наад нэмэгдэл чинь үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа. идсэн уусан с** нууд аа …

Avatar

Зочин 2023-06-08 172.58.229.247

Хувь тэнцүүлсэн гэдэг нэртэй хамгийн доод хэмжээтэй тэтгэврийг нэмэх хэрэгтэй…энэ талаар яагаад хэн ч дурсахгүй б.аа

Avatar

Ok 2023-06-08 109.110.138.208

бас сангийн сайд гэчихжээ. зүгээр сангийн хулгайч шдээ хөө. монголын ард түмэн наад 76 г чинь бүгд хулгайчид гэдгийг одоо ил тод мэддэг болсоншдээ

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-08 139.5.218.146

Тэтгэвэр нэмэгдээд дагаад үнэ нэмэгдээд дахин тэтгэвэр нэмэх шаардлагатай болно Тэгээд монгол төгрөг маань ханьш унана. Үнэ тогтвортой л байвал зүгээр байна даа

Avatar

Зочин 2023-06-08 66.181.160.1

Соц нийгэмд 800 төгрөн авч байсан хүн 500000 ыг ваад байгааг нэг тийш болгоно биздээ.

Avatar

оюун 2023-06-08 192.82.89.27

1990 онд 500 000 төг цалин авч байгаагүй. 500 төг цалин авч байсан.

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.160.81

Яам, агентлагуудын ажилтнуудын хэдэн хувь нь албан тоот зөв зохиож чадахыг та нар мэдэх үү?? Хэдэн хувь нь цүнх баригч нар байгааг мэдэх үү?? Татвар төлөгч иргэд мөнгө нь илүүдээ гарсандаа татвар төлдөггүй юм шүү!! Төрийн албаны орон тоог наад зах нь 30% цомхотгох боломжтой!!! Татвар төлөгчдийн мөнгөнд хэт үрэлгэн ханддаг зангаа та нар хэзээ болих юм бэ?? Өөрөө хувиасаа мөнгө гаргаж байгаа юм шиг гайхуулж яриад байх юм???

Avatar

үнэн 2023-06-08 192.82.66.247

Популистууд цаасан мөнгө тараагаад хүмүүсийн цалин нэмэгдэж амьдрал дээшлэхгүй, зүгээр улсын эдийн засгийг л а**а. Үнэхээр амьдралд нь нэмэр болмоор байгаа бол бодит хамгийн гарцаагүй хэрэглээний хүнсний бараа материал өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ төгрөг чинь б**с арчих цаас боллоо.

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.92.204

tetgever nemegdehgui tohioldluud deer sanal neg baina shuu, nasaaraa ND tulchihuud tetgevert garahdaa nuhuj tulsun nuhduudtei ijil hemjeetei tetgever avdag, zarim n tetgeveree avch chadahgui uud bolj bdag. shudarga bna shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж