Оросын түрэмгийллийг дэмжсэн украин эмэгтэй торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

Оросын түрэмгийллийг дэмжсэн украин эмэгтэй торгуулжээ

Оросын түрэмгийллийг дэмжсэн украин эмэгтэй торгуулжээ

Оросын түрэмгийллийг хүлээн зөвшөөрсөн үг хэлснийхээ төлөө Германд амьдардаг украин эмэгтэй 900 еврогоор торгуулжээ. Елена Колбасникова Оросыг дэмжсэн жагсаалын үеэр үг хэлсэн нь олон нийтийн амгалан тайван байдалд заналхийлсэн үйлдэл болов. "Украинд Оросын түрэмгийлэл шаардлагатай" гэж тэр хэлжээ. Германы суртал ухуулгын хатуу хуулийг зөрчсөн хамгийн сүүлийн хүн Елена Колбасникова болж байна. 

Тэрбээр өнгөрсөн жил дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд зориулсан жагсаалын үеэр телевизэд ярилцлага өгч байсан. Энэ үеэрээ ч бас "Орос бол түрэмгийлэгч биш" гэж хэлж байв. Тиймээс эдгээр нь түүнийг Оросын дайныг илтэд дэмжсэний хангалттай нотолгоо болно гэж шүүгч үзжээ.

48 настай Елена Колбасникова өөрийгөө энх тайвны төлөө тэмцэгч гэж тодорхойлсон. Тэр үнэнийг хэлэхээр шийдсэнийхээ төлөө хавчигдаж байна гэж шүүх хурлын дараа мэдэгджээ. Мөн дээд шүүхэд хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ гэж Колбасниковагийн өмгөөлөгч мэдэгдсэн байна. 

Герман улс нь Европдоо олон нийтийн өмнө юу хэлж, хийж болохыг зохицуулдаг хамгийн хатуу хуультай улсад тооцогддог. Тус улсын прокурорууд өнгөрсөн жил Кремлийг дэмжигч блоггерууд, идэвхтнүүдийн эсрэг хэд хэдэн мөрдөн байцаалт явуулсан. Түрэмгийллийг дэмжсэн тохиолдод гурав хүртэл жилийн хорих ял оноодог аж. "Оросын түрэмгийллийн бэлгэ тэмдэг болох "Z" үсгийг харуулсан ч энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцогдоно" гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна. Польш болон Балтын орнууд мөн "Z" үсгийг харуулахыг хоригложээ. 

Түүнчлэн Словенийн Хууль зүйн сайд асан Штефан Харабин "Украинд Путинтэй адил зүйл хийнэ" гэж хэлснийхээ төлөө гурван жил шоронд хоригдох ял авчээ. 

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж