Британид татвар төлснөөс коммунист Хятадад амьдарсан нь дээр

Британид татвар төлснөөс коммунист Хятадад амьдарсан нь дээр

Британид татвар төлснөөс коммунист Хятадад амьдарсан нь дээр

Амьдралынхаа ихэнх хугацааг Бээжинд өнгөрүүлсэн 70 настай Пол Мосли өдгөө эхнэрээсээ тусдаа Их Британид амьдардаг. "Англи бол ногоон, таатай орон. Гэвч өв залгамжлалын татварын аюул заналхийлж байна. Их Британид татвар төлөх нь зүй ёсны зүйл боловч нас барсныхаа дараа хөрөнгийнхөө 40 хувийг төрд хандивлах ямар ч боломжгүй" гэж тэр яридаг.

Пол Мосли 1970-аад онд Хятадад ирсэн. Улмаар 2003 он гэхэд тэрбээр Бээжинд төвтэй уул уурхайн компанийн ерөнхий менежерээр ажиллах болжээ. Тэр эхнэр Шиаомотой 1980-аад онд гэрлэж, орлогын албан татвараас айлгүйгээр хөрөнгөө өсгөсөн байна. Нас барсных нь дараа өв хөрөнгөнийх нь 40 хувийг татварт авна гэдгийг мэдээд тэр 63 настай Шиаомо руу мөнгөө шилжүүлжээ. Эхнэр нь энэ мөнгийг Их Британийн хяналтаас гадуур байлгах үүднээс хөрөнгө оруулалт хийсэн. Шиаомо өдгөө Хятадад амьдарч байна. 

Хятад улсад өв залгамжлалын татварын хууль байхгүй. Нас барсны дараа зөвхөн үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулдаг. Энэ нь эд хөрөнгийн үнийн дүнгийн 10 орчим хувьтай тэнцэх татвар юм. 

Тиймээс Пол Мосли Их Британид амьдрахын оронд коммунист Хятадад амьдарвал илүү дээр гэж үзэж байна. "Бид Бээжинд, Англид, Португальд гурван үл хөдлөх хөрөнгөтэй. Би аль болох их хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн. Гэсэн ч би эрэгтэй, эхнэрээсээ ахмад учир түүнээс өмнө нас барах вий гэж санаа зовдог. Намайг нас барвал Шиаомо Британид нүүж ирэх байх. Тэр Их Британид 15 жил амьдраад нас барвал мөн л ялгаагүй өв залгамжлалын татвар төлөх ёстой болно. Татвар төлөхөд буруу зүйл байхгүй. Гэхдээ энэ өв залгамжлалын татвар гэдэг зүйл эхнэр бид хоёрыг тус тусд нь амьдруулсаар байвал Их Британийн бусад татварыг ч төлөх арга алга даа" гэж Пол Мосли хэлэв.

Лиз Трасс, Надхим Захави тэргүүтэй парламентын 50 гаруй гишүүн өв залгамжлалын татварыг цуцлахыг ерөнхий сайд Риши Сунакаас шаарджээ. Өв залгамжлалын татварыг эсэргүүцсэн парламентын гишүүдийн тоонд Крэйг Маккинлэй мөн багтана.

"Өв залгамжлалын татвар нь олон улсын татварын тогтолцооноос улам бүр хоцорч байна. Энэ бол өсөлтийг хязгаарлаж буй явдал бөгөөд консерватив үзэл баримтлалд нийцэхгүй байна. Социал демократ Швед, Коммунист Хятад улсууд ийм зүйлгүйгээр байж болоод байгаа бол бид ч чадна. Бид үүнээс татгалзах зоригтой байх ёстой" гэж тэр хэлэв.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-08 103.26.194.13

Насаараа нийгмийн даатгалд шимтгэл төлж төлчихөөд тэтгэвэрээ ч авч чадахгүй бурханы оронд очицгоосон улсууд хайран. Ядаж ар гэрт нь тодорхой хувийг нь үлдээх хэрэгтэй ш дээ. Үлдэж өайгаа хайртай үр хүүхдүүд, ач зээ нарт нь зайрмагны мөнгө үлдээ, МАН+АН

Avatar

Зочин 2023-06-08 66.181.177.162

Монголд хэрэгжүүлбэл зүгээр юм байна . Хулгайчдын үр удамд 100 хувь шилжихгүй.

Avatar

Zochin 2023-06-08 188.230.162.246

Uuchlaarai estoi yadmag orchuulga baina shuu NEWS.mn !!!

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-08 66.181.160.96

" Ашгүй үхээд өгвүү чи" гэдэг татвар байна шдээ… Баян Британичууд үхээд л байвал засаг нь баяжаад л байх нээ …Гэвч нөгөө талаасаа эцэг эхийнхээ буй болгосон баялаг дээр туйлж амьдардаг залуусд халгаатай сайн хууль байнаа …

Avatar

Зассс 2023-06-08 66.181.161.154

Үр хүүхдээ зөв хүмүүжүүлвэл болоо юм бишү баян байхаараал үр хүүхэдүүд нь залхуу бэлэнчилсэн байдаг гэсэн тэнэг бодлоосоо сал

Avatar

Бадарч тахар 2023-06-08 192.82.73.157

Монголд ёстой хэрэгтэй хууль байна ! Хулгайчдаас амьдад нь авч чадахгүй юм чинь үхсэн хойно нь улсад эргүүлж авах юм байна !

Avatar

Хаах 2023-06-08 59.153.113.160

Монголд хөрөнгө нь байдаггүй!! Харин Сү батболдоо уншаарай чи үхвэл өмчөөс чинь 40%ын татвар авна

Avatar

Нэргүй 2023-06-08 117.111.1.232

Юу ярьна вэ! Сү хулгайч згр л төрд ажилласаар бгаад төрийн өмчүүд авч баяжсан алтны уурхайтай хуйвалдаж баяжсан бүх хөрөнгийг нь улсын орлого болох талаар тэмцэх ёстой

Avatar

Нэргүй 2023-06-08 122.201.23.83

юу ч ойлгосонгүй

Avatar

хахаха 2023-06-08 122.201.19.190

ойлгомжтой л бн, Англид нас барсных нь дараа өв хөрөнгөнийх нь 40 хувийг татварт авдаг юм бн

Avatar

Зочин 2023-06-08 202.131.240.147

Шал тэнэг хууль байна хүн үхэхэд өөрийнх н бий болгосон хөрөнгөөс авна гэдэг увайгүй үйлдэл

Avatar

Нэргүй 2023-06-08 202.179.21.196

Болоогүй өвлөж авсан хү нь бас татвар төлнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж