Британид татвар төлснөөс коммунист Хятадад амьдарсан нь дээр

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

Британид татвар төлснөөс коммунист Хятадад амьдарсан нь дээр

Британид татвар төлснөөс коммунист Хятадад амьдарсан нь дээр

Амьдралынхаа ихэнх хугацааг Бээжинд өнгөрүүлсэн 70 настай Пол Мосли өдгөө эхнэрээсээ тусдаа Их Британид амьдардаг. "Англи бол ногоон, таатай орон. Гэвч өв залгамжлалын татварын аюул заналхийлж байна. Их Британид татвар төлөх нь зүй ёсны зүйл боловч нас барсныхаа дараа хөрөнгийнхөө 40 хувийг төрд хандивлах ямар ч боломжгүй" гэж тэр яридаг.

Пол Мосли 1970-аад онд Хятадад ирсэн. Улмаар 2003 он гэхэд тэрбээр Бээжинд төвтэй уул уурхайн компанийн ерөнхий менежерээр ажиллах болжээ. Тэр эхнэр Шиаомотой 1980-аад онд гэрлэж, орлогын албан татвараас айлгүйгээр хөрөнгөө өсгөсөн байна. Нас барсных нь дараа өв хөрөнгөнийх нь 40 хувийг татварт авна гэдгийг мэдээд тэр 63 настай Шиаомо руу мөнгөө шилжүүлжээ. Эхнэр нь энэ мөнгийг Их Британийн хяналтаас гадуур байлгах үүднээс хөрөнгө оруулалт хийсэн. Шиаомо өдгөө Хятадад амьдарч байна. 

Хятад улсад өв залгамжлалын татварын хууль байхгүй. Нас барсны дараа зөвхөн үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулдаг. Энэ нь эд хөрөнгийн үнийн дүнгийн 10 орчим хувьтай тэнцэх татвар юм. 

Тиймээс Пол Мосли Их Британид амьдрахын оронд коммунист Хятадад амьдарвал илүү дээр гэж үзэж байна. "Бид Бээжинд, Англид, Португальд гурван үл хөдлөх хөрөнгөтэй. Би аль болох их хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн. Гэсэн ч би эрэгтэй, эхнэрээсээ ахмад учир түүнээс өмнө нас барах вий гэж санаа зовдог. Намайг нас барвал Шиаомо Британид нүүж ирэх байх. Тэр Их Британид 15 жил амьдраад нас барвал мөн л ялгаагүй өв залгамжлалын татвар төлөх ёстой болно. Татвар төлөхөд буруу зүйл байхгүй. Гэхдээ энэ өв залгамжлалын татвар гэдэг зүйл эхнэр бид хоёрыг тус тусд нь амьдруулсаар байвал Их Британийн бусад татварыг ч төлөх арга алга даа" гэж Пол Мосли хэлэв.

Лиз Трасс, Надхим Захави тэргүүтэй парламентын 50 гаруй гишүүн өв залгамжлалын татварыг цуцлахыг ерөнхий сайд Риши Сунакаас шаарджээ. Өв залгамжлалын татварыг эсэргүүцсэн парламентын гишүүдийн тоонд Крэйг Маккинлэй мөн багтана.

"Өв залгамжлалын татвар нь олон улсын татварын тогтолцооноос улам бүр хоцорч байна. Энэ бол өсөлтийг хязгаарлаж буй явдал бөгөөд консерватив үзэл баримтлалд нийцэхгүй байна. Социал демократ Швед, Коммунист Хятад улсууд ийм зүйлгүйгээр байж болоод байгаа бол бид ч чадна. Бид үүнээс татгалзах зоригтой байх ёстой" гэж тэр хэлэв.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж