Монгол – Япон бизнес зохион байгуулагдлаа

Монгол – Япон бизнес зохион байгуулагдлаа

Монгол – Япон бизнес зохион байгуулагдлаа

Худалдаа, хөгжлийн банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй банкныхаа хувьд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай өргөн хүрээнд хамтран ажилладаг. Энэ удаад “ICT EXPO 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол улсад хүрэлцэн ирсэн Япон улсын мэдээлэл, технологи болон боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол – Япон бизнес форумд ХХБ-ны харилцагч 40 гаруй байгууллагууд оролцон, Япон улсын аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй танилцаж, өөрсдийн бизнес болон хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

Худалдаа, хөгжлийн банк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагч байгууллага, түншүүдийнхээ бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэн ажилладаг. Мөн хоёр орны эдийн засаг, гадаад худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн бизнес арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

ХӨГЖИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж