Юнимед Интернейшнл эмнэлэг “Хүүхэдтэй болох хүслэн” ээлжит сургалтаа зохион байгууллаа

Юнимед Интернейшнл эмнэлэг “Хүүхэдтэй болох хүслэн” ээлжит сургалтаа зохион байгууллаа

Юнимед Интернейшнл эмнэлэг “Хүүхэдтэй болох хүслэн” ээлжит сургалтаа зохион байгууллаа

“Таны гэр бүлд аз жаргал бэлэглэнэ” уриатай “Юнимед Интернейшнл эмнэлэг”-ийн Үр шилжүүлэн суулгах төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхэдтэй болох хүслэн” 19 дэх удаагийн сургалт зургадугаар сарын 2-нд боллоо. Тус ээлжит сургалт нь үргүйдэлтэй болон үргүйдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүссэн иргэд, хосуудад үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ үйлчилгээ анагаах ухааны нарийн дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг таниулан сурталчлах үнэн зөв мэдээлэл олгож эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. Энэ удаагийн сургалтаар:

  • Үр хөврөл бэхлэгдэх умайн цонх үеийг тодорхойлох нь
  • Нөхөн үржихүйд туслах технологи
  • Жирэмсний эрт үед ургийн хүйс, резус фактор тодорхойлох ач холбогдол
  • Наалдацын шалтгаант үргүйдэлд дурангийн мэс заслыг ашиглах нь
  • Эрэгтэй шалтгаант үргүйдэл сэдвүүдээр хамгийн сүүлийн мэдээ мэдээлэл, судалгааны ажлын үр дүн зэргийг танилцуулсан юм.

Хүн амын дунд үргүйдлийн асуудал 15 орчим хувийг эзлэдэг. Үргүйдэл нь төрөлхийн болон олдмол байдлаар бий болдог бөгөөд иргэдийн дунд мэдлэг мэдээлэл дутмагаас үүдэн цаг алдах, буруу эмчлэх, хаана хандахаа мэдэхгүй гэх мэт асуудлууд их байдаг.

Тиймээс тулгамдсан асуудлуудад “Юнимед интернэйшнл эмнэлэг”-ийн үр шилжүүлэн суулгах төвийнхөн мэдээлэл өгч, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхэдтэй болох хүслэн” сургалтаа 19 дэх удаагаа зохион байгууллаа.

"Юнимед интернэйшнл эмнэлэг"-ийн үр шилжүүлэн суулгах төв нь байгуулагдсан цагаасаа хойш 6000 орчим гэр бүлийн үргүйдлийн асуудлыг эмчилсэн байна.

Тус үр шилжүүлэн суулгах төвийн давуу тал нь:

  • Мэдлэг Туршлагатай баг хамт олон
  • Дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ, оношилгоо
  • Сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн
  • Нотолгоонд суурилсан анагаах ухаан
  • Цогц үйлчилгээгээрээ иргэдийн дунд танигдсан салбартаа тэргүүлэгч төв билээ.

“Юнимед Интернейшнл эмнэлэг” нь 1997 онд “Өрнө Дорнын Засал” ХХК нэртэйгээр байгуулагдсан. 2002 онд Төрөлжсөн Нарийн Мэргэжлийн эмнэлэг болон өргөжиж хэвтүүлэн эмчлэх 20 ор бүхий стационарын хэсэг, мэс заслын тасаг, гоо сайхан, саун, нөхөн сэргээх кабинет, өрнийн болон дорнын анагаах ухааныг хослуулсан “Стационари – Амбулатори – Параклиник” гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүүхэд, том хүний хэвтүүлэн эмчлэх 40 ор бүхий стационарийн хэсэг, “Нэгдсэн лаборатори”, “Амбулатори” “Уламжлалт нөхөн сэргээх тасаг”, “Үр шилжүүлэн суулгах төв” гэсэн тасаг нэгжүүд 80 гаруй хүний нөөц, орчин үеийн тоног төхөөрөмжтэйгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартайгаар, түргэн шуурхай иргэддээ үзүүлэн ажиллаж байна.

Тус эмнэлгийн “Үр шилжүүлэн суулгах төв” нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын анхны цогц нөхөн үржихүй, үргүйдлийн оношилгоо, эмчилгээний №1 төв юм. Нөхөн үржихүйн төв маань Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник технологийн тусламжтайгаар, Европын Холбооны болон Монгол улсын стандарт удирдамжийг даган мөрдөж, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт, амжилт, технологийг ашиглан үргүйдлийг бүх түвшинд нь бүрэн оношилж, эмчилдэг. Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа нөхөн үржихүйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байгаа бөгөөд үүний тулд манай төвийн мэргэшсэн эмч, мэргэжилтний тусламжтайгаар үйлчлүүлэгчдийнхээ хүсэл мөрөөдөл, зорилго, үнэ цэнийг эрхэмлэн эн тэргүүнд тавин хамтран ажиллаж байна.

2007 оноос ХБНГУ-ын “Karl Storz” фирмийн хэвлий болон аарцагны хөндийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппаратыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж, хэвлий болон аарцгийн хөндийн дурангийн мэс заслыг умайн хөндийн дуран (Hysteroscopy), морцеллятортой хавсарсан байдлаар олон улсын стандартын дагуу хийж байна.

Тус эмнэлэг нь эмч ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлж чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн төлөө дэлхийд эрүүл мэндийн салбараараа тэргүүлдэг өндөр хөгжилтэй Герман, Англи, Нидерланд, Сингапур, Америк, ОХУ, Хятад, г.м улсуудад сургаж туршлага ур чадваруудыг нь нэмэгдүүлэхэд их анхааран ажилладаг байна. Эмнэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж