Бурхан багш АН-ын дарга болсон ч баалуулна!

Бурхан багш АН-ын дарга болсон ч баалуулна!

Бурхан багш АН-ын дарга болсон ч баалуулна!

Бөгсийг нь ухвал манай улстөрийнхнөөс бүгдээс нь “баас” гарч ирнэ. Ялангуяа өнгөрсөн 30 жилийн дийлэнх хугацаанд засгийн эрх барьсан МАН-ын цагаан байрнаас төрийн сан, төсвийн хулгайтай нэр холбогдоогүй цэвэр хүн барагтай бол олдохгүй. Гэвчиг нэг асуулт байна, МАН-ынхан яагаад хуулийн хариуцлагаас мултарч, АН-ынхан яагаад хуулийн  хайчинд өртдөг вэ?!

С.Баярцогт, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Г.Батхүү, М.Батчимэг, С.Эрдэнэ гээд АН-ын үнэмлэхтэй болгоныг харлуулж, гутаах өчигдрийн ажиллагаа үр дүнгээ өгсний шанд МАН дараалсан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, найман жил засгийн эрхэнд байна. Тэгэхээр тэднийг онилсон хар пиарын гол бай нь хүн биш нам нь бололтой. Хэн ч байсан АН-ын даргаар сонгогдох юм бол хэрэг тохож чадна гэсэн үг. Товчхондоо, АН муу, АН-ынхан муухай байх тусмаа хэн нэгэнд ашигтай.

Гэхдээ сууж буй мөчрөө АН-ын өөрсдөө хөрөөцөлцдөг, тугаа шороотой нь хутгаж, тулгаа өшиглөөд гардаг нь тэд.

Хар л даа, МАН-ынхан “хосоо шувтруулж” байгаа хэрнээ хагарсан толгойгоо малгай дотроосоо цухайлгахгүй байна. Атал АН-ынхан аль хэдийнэ Л.Гантөмөрийгөө авч хаяхаар улс төрийн ил далд элдвийн хор найруулаад эхэлсэн гэх. Эндээс хожих нь лав АН биш дэг.

Боловсролын зээлийн сан хэмээх ялааны алуурт хамгийн их өртөж буй нь АН-ын дарга Л.Гантөмөр юм. Алсуураа Ардчилсан намын хүчийг сулруулах гэсэн арга тактик биз, үгүйсгэхгүй. Гэхдээ Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь авч хаяад ахиад нэг лидер тодруулна гэвэл энэ нам энэ насандаа эвлэрэхгүйд хүрэх байлгүй. Эсвэл С.Эрдэнийн хэлдгээр эцэстээ Оросын тавиулууд АН-ыг авч магадгүй юм.  Яг үнэндээ БЗС гэх сэвээг галдаж суугаа нь МАН-ын дайснууд нь биш АН-ын нөхөд нь болохыг З.Энхболдын нүүр номдоо бичсэн хэдхэн үгнээс уншигдаж, харагдаж буй.

Урьд нь сайд, ялаа хоёрыг сониноор цохиж алдаг байсан бол өдгөө энэ үүргийг сошиал гүйцэтгэх болжээ. Үнийн өсөлт, төгрөгийн уналтад өртсөн нийгмийн хямрал дээр тэд түймэр тавина. Араас нь өрдөнө, тос нэмнэ. Нийгмийн сүлжээнд өрнөж буй Л.Гантөмөрийн эсрэг нийтийг турхирсан акцын ард сценарийг нь бичиж суугаа хэргийн эзнийг холоос хайх хэрэггүй. Нам дунд нь, байшин дотор нь байгаа. Инээсэн бүхэн нөхөр байдаггүй, уурласан болгон дайсан болдоггүй гэдэг!

Өөрсдийнхөө авлига, хулгай, ашиг сонирхол, дотоод хэрүүл тэмцлээ яая гэж буй МАН-ынхан өнөөдрийн хувьд юун АН-тай, манатай байгаа нь үнэн. Улс төрд өрнөж буй эрх мэдлийн төлөөх тэмцлээс харахад МАН-ын дайсан нь АН гэхээсээ МАН болжээ. Хэн төрийн эрх мэдэл, төсвийн хөрөнгө мөнгөний гол хуваарилагч болох вэ гэсэн холимог дайн МАН-д ид өрнөж, цагаан байрны ноёд хөнжилдөө орох завгүй "хөнөөлдөн" тэмцэлдэж байна.

АН-ын зовлон нь олон фракц, том амбийцдаа идэгдсэн жижиг бүлэглэлүүдийнх нь эрх ашиг. Тэдгээр фракц, бүлэглэлийнхээ эрх ашгийн тэнцвэрийг хангаж чадахгүй аваас сууж буй мөчрөө Л.Гантөмөртэйгөө хамт хөрөөдөхөд бэлэн хүмүүс АН-д цөөнгүй бий. Ирэх 2024 оны жагсаалтад эрэмбэлэгдэх, үгүйдээ нэг тойрог "олох" гэсэн горилогчид нь Л.Гантөмөрөөсөө мандат авахын тулд унасан дээр нь дэвсэлж байх магадлалтай. Сүүлийн өдрүүдэд экс намын дарга З.Энхболдоос эхлээд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын амьд “тролл”-ууд Л.Гантөмөрийг харлуулах замаар АН-ыг хагарал, талцалд илтэд уриалах болсон нь ингэж хардах бас нэг үндэс.  Үндсэндээ өнгөрсөн гурван жил хоёр хуваагдсан АН хэдийгээр эвлэлдэн нэгдсэн ч нэг шуудайд багталцахгүйн зовлон их байна.

Гэвчиг Л.Гантөмөр ганцаараа мөчрөөсөө унахгүй, АН-ынхан бүгдээрээ газар шороодно, юу үнэн гэвэл энэ үнэн.

З.Энхболдын “шударга” шаардлагын ард  нэг зорилго агуулагдаж байгаа нь нэн ойлгомжтой. Монголд зорилгогүй сэвээ, зохион байгуулалтгүй улс төрийн акц гэж байхгүй болсон. Сайн үйл, буяны хандивын цаана ч заавал нэг зорилго, сонирхол нуугддаг болсон нь батлагдсан теором.

  2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших үед АН-ынхан цаанаа уйлсан ч, наанаа бүгд түүнийг дэмжсэн билээ. Д.Сосорбарам, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал гээд АН-ын нөхөд нь түүнийг хөтлөөд, дагуулаад явж байсан нь дүрс бичлэгтэйгээ, гэрэл зурагтайгаа түүх болон үлджээ. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон мөчөөсөө АН-ын эсрэг акц явуулсан юм.  Үүнээс болж УИХ дахь бүлэг нь тарж, нам нь задарсан нь болсон явдал. АН-ыг авах нь Х.Баттулгын их эртний мөрөөдөл, иймээс замд нь тээг болсон бүхнийг сайн, ах, мүүнчин, оффшорчин, тангаргийн буг, тагнуулчин гэх мэтээр харлуулж, гутааж  замаасаа зайлуулсан нь бодит үнэн. С.Эрдэнэ гөжүүд, зөрүүд муйхар тэнэг тулдаа өнгөрсөн хугацаанд АН-ыг Х.Баттулгаас хамгаалж чадсан нь худлаа юм биш. С.Эрдэнээс өөр хүн байсан бол Ц.Туваан шиг хадаг яндар дээр тамгаа тавиад очих байсан нь гарцаагүй. Ямар сайндаа элдвийн шахалтад орсон ч тамгаа өгөөгүйн төлөө Төрийн ордны зүүн жигүүрээс өгсөн даалгавраар нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдорж нэг өдрийн дотор хавтаст хэрэг нээж байсныг С.Эрдэнэ нэгэнтээ мэдэгдэж байв.

Долоон жилийн турш гудамжинд, сүүлийн гурван жилд нь хоёр тамга, хоёр даргатай үйл ажиллагаа явуулж ирсэн намыг зургаахан сарын дотор нэгтгэж, өндийлгөх амаргүй ажил. Ямбалахаас ял нь өндөр гэсэн үг. Иймээс Л.Гантөмөр гишүүд дэмжигчдийнхээ алдсан итгэлийг олж авахаар аймаг, орон нутгаар ажиллаж байна. Энэ нь ч зөв.  Хөлөө олж байж толгойгоо авч явна. Хөлгүй толгой “Өнхрүүш” шиг үнэгний аманд амархан орно биз дээ. Үлгэрээс авах юм их бий.

Ингэхэд Л.Гантөмөрийг огцруулж, оронд нь Бурхан багшийг АН-ын даргаар сонгосон ч түүнийг чөтгөр болгоход хэцүү биш. Сэв, сэв бас дахин сэв. Нийгмийн сүлжээ өөрөө нийтийн дайны цэг болсон шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харьцуулагч 2023-06-08 49.0.139.91

2500 жилийн өмнөхтэй харцуулах гэдэг юу вэ??? Тэр эгэлгүй хүн дуурьсагддаг, та бол маргааш ч …

Avatar

Зочин 2023-06-08 202.126.88.165

Ийм даргатай сонгуульд яаж орох вэ дээ, Дахиад л лааз өшиглөна

Avatar

За 2023-06-08 66.181.161.231

Сайн ч муу ч гишүүд даргаа сонгосон бн.Одоо улсынхаа өнөө маргаашийг биш юмаа гэхэд ирээдүйг засхад АН ын нөлөө их шүү..Хүнийг бол солиж болох тул тайван байцгаа Женкогийн балайнууд.

Avatar

Hhe 2023-06-08 202.126.90.26

Jenko ni buuritai Mongol er yumda.

Avatar

Зааварч 2023-06-08 202.9.46.125

Нямаа гэж АН-г долоосон алцайсан *л байх юмаа

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.187.120

ОХИНЫХ НЬ ХЭЛ ГЭЖ МАНГАСЫН АМ ГЭСЭН ҮГ ӨӨРӨӨ 15 ТОЛГОЙТОЙ МАНГАСЫН АМ ШҮҮ ДЭЭ ХУЦАЛГҮЙ ЗАЙЛ ХӨӨЕ

Avatar

Нэргүй 2023-06-08 103.57.93.199

Хэн чамаГ сангуудыг цөлмөөдөх гэсийн бэ

Avatar

Нэргүй 2023-06-08 216.38.195.74

– workers;

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.185.72

Дээгүүрээ нам дамнасан ашиг сонирхолын бүлэглэл доогуур хооронд зодолдуулж байгаад эрх мэдэлийг атагдаг цаг өнгөрч байна Элбэгшуналховдогдоржино

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.70.210

AH, MAH ЯЛГААГҮЙ ХҮНИЙ АДГУУД

Avatar

Адгийн луйварчин 2023-06-08 192.82.90.207

Сангийн зээлээс савраа тат

Avatar

Юу вэ ?? Солиорчихсон юм биш үү энэ мүүнчин 2023-06-08 103.57.92.86

Хамгийн адгийн хүн чанаргүй өөдгүй гар өөрийгөө Бурхантай зүйрлчихжээ.

Ичиж амьдар. Эс бөгөөс шархаданд оч адгийн мүүнчин шамбий

Avatar

Zochin 2023-06-08 66.181.189.97

AN iinhanii novshnuudiin ner dutuu bn. Nam bish gemt hergiin buleglel shuu dee. Biendee hariutslaga yarij chaddaggui yaridag um ni tsulmuh huvaaj ideh ulsaa zarah

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.187.98

гантөмөр даргаа таны нэр урьдаад байгаа танай гэх намын хүмүүсийг ард түмэн гүтгээгүй шүү юунд матарын нулимс дуслуулаад байна харин түүний оронд өрөө төлчихөөд шижигнэсэн сайхан залуусаар хүрээлүүлэд шинэ үзэл бодол хөгжилийг тэтгэх шинэ уур амьсгал бий болгохын оронд элбэгээ даргаа элсүүлээд өөрсдийгөө өмөөрөх явуургүй царай гаргаад ямар чиг баримжаагүй нөгөө улиг болсон тулга тойрсон явган хэрүүлээр улс төр аястай юм яриад байвал ажилаа өгөө дүү минь ан нам уул өөр баймаар югэмтэнүүдээс сал

Avatar

ЗОЧИН 2023-06-08 202.9.46.89

АН- н даргаар "ХИЙ ҮЗЭГДЭЛ"-ИЙГ ТОИМЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2023-06-08 122.201.31.136

гантөмөр тэр их тэгэлсэн зээлээ төлүүлээд алдаагаа засаад гялалзуулаад ороод ирэх тухай бодооч ард түмэн ингэхийг л хүсч бнашдээ АНАмд нэр цэвэр дарга олдохгүйшдээ бүгд хулгайч офшорчид биздээ

Avatar

Jola 2023-06-08 121.155.230.68

You do not know compromise. You do not know ethics.You do not know morale. You do not know mobilisation. HOW WOULD YOU WIN NEXT ELECTION?!!! FUCKING BASTARDS!!!

Avatar

Зочин 2023-06-08 66.181.160.75

угаасаа гоё нэртэй Намын нэрээр нийгмийн хог шаарууд шургалдаг нам. Гэмт хэрэгтнүүдийн НУУВЧ

Avatar

Гончиг 2023-06-08 192.82.90.207

АН-хан гэдэг чинь гарвал үүслээрээ бол болж бүтэхгүй жагсаалтад байгаад хонзогносон санаа бүхий этгээдүүд . Онол бодлого нтр яриад ч хэрэггүй.

Avatar

Зочин 2023-06-08 67.69.76.46

За одоо бүр хулгайч худалчуудаа өмөөрөөд эхэллээ. Улс төрд чинь ёс зүй гэж нэг юм байдаг юм шт

Avatar

Нэргүй 2023-06-08 202.131.238.26

Бүх учир хүнд бий, тогтолцоо, бурхан, жендер ер хамаагүй.

Avatar

АН засал авахгүй 2023-06-08 122.201.22.121

АН өнгөрсөн л дөө. Оронд нь өөр нам хүчин гараасай.

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.187.120

өөрийгөө бурхантай зүйрлэчихэж ха ха чам шиг кармааны хулгайч байсан болж таарвуу хуцалгүй зээлээс чөлөөлж хэдэн доллар авснаа л хэлчих

Avatar

Нэргүй 2023-06-08 202.9.40.242

Бурханаа битгий Улс төрчид, Хулгайчуудтай хутгаад бай л даа, та нар… Бурхан ямар Боловсролын Сангаас Зээл авч, жаахан охинд амраг болох санал тавьж, Женко шиг баахан сан тоночихсон уу?

Avatar

Нэргүй 2023-06-08 59.153.112.169

Монголын 1 номерийн хулгайч Жонхуу өөрийн дуулгавартай суга Галч 2 нийлж байгаад херо Баатараар нүдүүлж эхэлж байна. Яасан их шунал яасан их хүсэл тачаал вэ. Ханаж цадаачээ хулгайчид аа

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.188.58

Зика бол Ардчилалын дайсан билээ

Avatar

Нэргүй 2023-06-08 202.126.90.149

Гантөмөр нэгэнт АТГ-дээр эрүү үүсээд явж баигаа нь үнэн . АН-г аваад сонгуульд орж чадахгүи нь бас нэг үнэн. Яг одоо баримт нотолгоотои 3-факт ил болсон үгүисгэж чадаагүи. Харин дараагиин баримт-г нь сонгууль дөхөхөөр гаргана үнэд улам орно гээд эмэгтэи хүн яриад явж баигаа шүү ….

Avatar

Сүхээ 2023-06-08 203.91.115.56

Нөгөө балай Зариг билүү Өнөр гэх эмэгтэй л биз, тэр МАН-с мөнгө авна тэгээд өөрөө бас их шударга мэндаг дайчин эмэгтэйн дүрд тоглоно.Гэхдээ үйлийн үр хаалга андуурдаггүй л гэдэг, олсон хэдээ хэдэн хүнд цалин гээд өгчихөөр үйлийн үр нь алга болдог гээд бодоод л сууж байдаг байх даа,гэхдээ нийт иргэдийн 70-с дээш хувь нь мэдээллийг боловсруулах чадвартай шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.92.204

МАН-аас бишээ, Женкогоос

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.83.30

АН дотроо эвтэй, найртай бөгөөд эх орон, ард түмнээ боддог байсансан бол сонгуульд ялах л байлаа. Даанч бөөн мөнгө хөөсөн, амин хувиа хичээхдээ ардчиллын нэрийг барьдаг луйварчид АН-ын эрхийг барьж байсан тул хөгнөө хөлдөө чирч байна даа. Бурууг гаднаас биш өөрсдөөсөө эрж, олж сурсан цагт сонгуульд ялна гэдгийг ойлгоосой, АН-ынхаан….

Avatar

Нэргүй 2023-06-08 202.21.114.139

БҮТЭХГҮЙ ЭЭ…… ЭНЭ НӨХДҮҮД ДАРГА БОЛНО ГЭЭД Л БҮГД ГҮЙЦГЭЭХ ЮМ. ЭНЭ НАМУУД 30 ЖИЛД ЮУ ХИЙЦГЭЭВ. МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛЛАА. МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ АЛДАГДУУЛЖ ГҮЙЦЛЭЭ.

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2023-06-08 202.9.46.75

ИХ Ч ИДСЭН ҮХЭР БАГА Ч ИДСЭН ҮХЭР………………..

Avatar

иргэн 2023-06-08 62.55.205.86

Худлаа, хамгийн гол нь луйварчин, хулгайч, зальт этгээдүүд л муу аргаар дарга хийгаээд байдагт учир байна. Т

Avatar

Irgen 2023-06-08 66.181.178.215

Ene luivarchin tegeed an iig avrah uu?

Avatar

гөлөг санаа 2023-06-08 192.82.92.204

Эхнэр нь БЗС-аас зээл авч сураад тэглүүлж байхад З.Энхболд УИХ болон АН-ын дарга байж болдог харин охин нь БЗС-ийн зээлээр сураад эргэж төлсөн Л.Гантөмөр АН-ыг даргалж болдоггүй. Ерөнхий сайдыг унагаж шанд нь Энхболд АН-ын дарга болж болдог, ерөнхийдөө сарнисан намыг нэгтгэж Гантөмөр намын дарга байж болдоггүй, даргалсан намаа ялагдуулсан Энхболд дараагийн сонгуульд нэр дэвшиж болдог, сонгуульд нэр дэвшээгүй өнжсөн Гантөмөр нам нэгтгэж орон нутгаар явж болдоггүй, энчодоо яасан гөлөг санаа бэ?

Avatar

Нэргүй 2023-06-08 114.137.61.211

Bodlogo bish hun l yaridag boljee… hogjil bish namyn yalalt l chuhal boljee

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.87.117

Энд хүний нөөцийн бодлого яригдаж байнаа, Зикагийн вирусээ, Женкогийн троллоо !

Avatar

Tiimshuu 2023-06-08 202.131.225.242

Tiimshuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж