"Би дахин Чөлөөт бөхийн холбооны золиос болж чадахгүй"

"Би дахин Чөлөөт бөхийн холбооны золиос болж чадахгүй"

"Би дахин Чөлөөт бөхийн холбооны золиос болж чадахгүй"
 Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга тэргүүтэй тамирчид өнөөдөр /2023.06.08/ мэдээлэл хийлээ.

Чөлөөт бөхийн холбооноос амжилт гаргасан тамирчдаа дэмжихгүй, шагнал урамшууллыг нь огт өгөхгүй байгааг тамирчид хэлж байна. Мэргэжлийн зөвлөл гэж холбоонд байгаад ямар ч нэмэргүй. Аль болох тамирчдаа дэмжиж туслан гэхгүйгээр хална, солино гэж тамирчдын амжилтаас хойш татаж байна гэдэг байр суурийг илэрхийллээ.
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхон:
-Манай тамирчид өнгөрсөн арванхоёрдугаар сараас санал нэгдсэн. Чөлөөт бөхийн холбоогоо өөрчлөгдөх байх гэж итгэж хүлээлээ. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авсангүй. Холбооны үйл ажиллагаа нь улам доройтсоор байна. Мэдээлэл хийх сургаар зарим тамирчдыг дарамталж, байгууллагаас нь залгаж, сэтгүүлчид рүү битгий очоорой гэж хэлсэн байна. Бид холбооны үйл ажиллагааг өөрчилж, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг өөрчилье. Тамирчидтайгаа ямар ч уялдаа холбоогүй байдаг, дүр нь ч харагддаггүй ерөнхийлөгчөө солъё. Ард түмэн, төр засгаас анхаарч, дэмжихийг хүсч байна. Шинэ ерөнхийлөгч 2022 оны гуравдугаар сард ажлаа авч, нэг жил өнгөрсөн ч ганц удаа тамирчдаа дэмжих ажил хийсэнгүй. Ганц хийсэн ажил нь Мэргэжлийн зөвлөл байгуулсан. Тэр зөвлөл нь бас алдаа дутагдалтай, ТУЗ-ийн гишүүд хүрэлцээгүй, тийм тийм хүмүүс сонгосон гэх боловч тэр хүмүүс нь санал өгөөгүй, нэр ашигласанбайна гэдгийг хэлж байна. Тамирчдаа визэнд оруулж чадахгүй, мөнгөө төлсөн тамирчдын цагийг нь авч чадахгүй байна. Бэлтгэл сургуулилалтаа хамгийн хүйтэн зааланд хийж, тамирчдын мандатын мөнгөөр Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулдаг. Ийм байдалтай удаж байна. Өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний шагналын мөнгөө өгөхөө больсон. Холбооны үйл ажиллагааг явуулахдаа тамирчин, дасгалжуулагчийн саналыг сонсохгүйгээр хүчээр тулгасан шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. Өнгөрсөн жил эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан боловч тайлан мөнгө, санхүү нь ил тод байдаггүй. Манай холбоо мөн 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс болж тамирчдаа дэмжих хүсэлтэй Удирдах зөвлөлийн гишүүд өмнөх өрнөөс болж зугтдаг. Шинээр орж ирж байгаа хүмүүс бас энэ шалтгаанаар зайгаа авдаг. Тэмцээн уралдааны зардлын хувь маш хүнд. Өнгөрсөн жил ДАШТ-ийхээ зардлыг хүмүүсээс гуйдаг болсон.
Бид холбоогоо өөрчилж, ил тод нээлттэй, шударга тогтолцоотой байхыг хүсч байна. Тийм байлгахын төлөө бид өнөөдөр нэгдэж, тодорхой хэмжээний эрсдэл үүрч мэдээлэл хийж байна.
Холбооноос гаргаж буй бэлтгэлийн хуваарь Дэлхийн бөхийн холбооноос тавьсан тэмцээнүүдтэй огт уялддаггүй. Эмч бол тамирчидтай хамт гадаадын тэмцээнд явалгүй удаж байна. Тамирчдын эрүүл мэндийг хариуцаж чадахгүй байгаа. Бид тогтолцоогоо өөрчилж шинэ ерөнхийлөгчтэй болмоор байна. Бид ганц сайн удирдагч, толгойлогчтой болох хэрэгтэй. Бусад бокс, жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа маш сайн байна. Миний хувьд 2016 онд олимпийн эрхээ авчихсан байхад дахин намайг хоёр тэмцээнд явж, сорилт хийх ёстой гэсэн. Тэгээд хоёр тэмцээндээ амжилт гаргасан мөртлөө хохирч үлдсэн. Одоо би тэр алдааны золиос болж чадахгүй. Тэвчиж чадахгүй. Гадаадын тэмцээнд явах үардал хамгийн багадаа 5-6 сая төгрөг. Олон улсын тэмцээнд тамирчид аль болох оролцож байх ёстой ч зардал мөнгөний асуудлаас болж оролцож чаддагүй.
"БИД САРЫН ДОТОР БЭЛТГЭЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ, ТАМИРЧДЫГ СОРИХ БОЛОМЖ ӨЧНӨӨН БАЙСАН"
Чөлөөт бөхийн ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга:
-Чөлөөт бөхийн холбооноос жил жилээр төлөвлөгөөгөө гаргаж ажиллахыг хүсч байгаа. Даанч манай холбоо оны дундуур ямар нэгэн дүрэм журам баталж, гэнэтийн шийдвэрүүдийг гаргадаг. Тамирчдыг гэхэд хооронд нь талцуулж байна. Дэлхий, олимпийн дэвжээнд гарахдаа дор хаяж зургаан сар, нэг жилийн бэлтгэл хийдэг.
Гэтэл сорил тэмцээнийг наймдугаар сард зохион байгуулж, есдүгээр сард ДАШТ-д орно гэж байна. Нэг сарын дотор бэлтгэл хийх боломжтой юу.
Биднийг сорих боломж өчнөөн байсан. Оны дараа тамирчдаа дэмжиж олон улсын тэмцээнд өрсөлдүүлээгүй байж, улс дотроо талцуулж байна. Монголын баг тамирчид эрээн, жигдэрсэн хувцастай явдаггүй. Тамирчид эмчгүй явдгаас болж бие биедээ судас тариагаа хийдэг. Уг нь улсаас төсөвлөсөн хөрөнгө дээр, маркетинг хийж санхүүгээр дэмжих ёстой. Гэтэл тэгж дэмжиж чадахгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-08 202.55.191.130

мөнгөгүй бол эд нар хэн ч биш, санхүү яаж босдогийг эдний хэн нь ч мэдэхгүй

Avatar

ттккк 2023-06-08 66.181.168.82

Тамирчиный алдар хямдхан олдоогүй. Хөлм хүчээ шавхан байж дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчдын шагналыг нь хуу хамж өрөндөө өгдөг энэ Холбоог татан буулгаж, хариуцлагад тооцох ёстойг анхаарах хэрэгтэй шүү. Үнэн дампуу хогийн шаараар дүүрсэн холбоо болж хувирчээ…. Мал бол шууд жаазлахсан даа…Хятадын ХХК-удад аваачиж өгөх хэрэгтэй дээ…

Avatar

Зочин 2023-06-08 66.181.184.16

Тэнэг бехчингууд амь биш заяа биш больчихно л биз дээ, ингэн ингэн барилдах гэж явах гэж яршиг л баймаар, улсын менгеер хоббигоороо занималдаж, зугаална, бас тэгээд шагнал урамшилд нугасгуй, шунал нь л хатгаад зугээр суулгадгуй бололтой

Avatar

Нэргүй 2023-06-08 202.9.47.6

h*****d bai

Avatar

зочин 2023-06-08 66.181.177.223

Ер нь спортод улс төрчид оролцоод ирэхээр л ийм юм болдог. Ганц чөлөөт биш бүх спорт холбоодыг самарч дууслаа.хэн нэгэн дарга нь нэр алдраа дуурсгах гээд спорт рууороод ирдэг. тэгээд л хүүхэлдэйнүүдээрээ самарч өгдөг. Их хурлын гишүүд, Төрийн өмчит компанийн дарга нарыг ТББ руу ордгийг хориглох хууль гаргана гээд Энхбаяр гишүүн яриад байсан таг болжээ.

Avatar

Зочин 2023-06-08 192.82.75.96

Чөлөөт бөхийн холбоо гэж тэнэгээс тэнэг юмаа өөрчлөөч ээ. Жирийн иргэнд хүртэл юу хийж яагаад байгаа нь илэрхий байхад энэ тамирчид аргагүй ш дээ. Өмхий самхай, идээ бээрээ хуучин холбооныхон өөрсдөө аваад зайлцгаа, шинэ менежментээр шинэ алдар сууг бүтээ. Тамирчдын ялалт хямдхан олдохгүй.

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.161.159

Чөлөөт бөхийн холбооны ажил үйлс, нэр хүнд аль эрт бүр 10 гаруй жилийн өмнөөс унаж одоо болтол босож ирэхгүй байгаа харин энэхүү бугшсан дутагдлыг нээж салхи оруулж байгаа гавьяат тамирчин Орхон болон бусад тамирчиддаа талархая. Ингэх цаг аль эрт болсон өөрчлөлт маш чухал амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

OLYMP 2023-06-08 68.187.88.152

ORXON–g OLYMP–s ALT avxiig xvleej baigaa shvv

Avatar

Зочин 2023-06-08 66.181.184.16

Спортын сайд гэж нэг тэнэг бех байхад аргагуй ш дээ, загас толгойноосоо гэдэг шиг спортын салбар толгойноосоо етеж байна, энэ нь угийн ужиг хэруул уруултай челеет дээр хамгийн туруунд мэдрэгдэж, тэсэрч байх шиг, за тэгээд хэруул тэмцэлгуй бех ч гэж юу байлаа, хэрэлдээд уралцаад байж дээ

Avatar

зочин 2023-06-08 59.153.112.81

Спортын сайд гээд нэг бөх УИХ-д суугаад байдаг биз дээ.Тэр дүнхүү толгойт чөлөөт бөхдөө анхаарал тавидагүй юм уу?

Avatar

Хотын уугуул иргэн 2023-06-08 192.82.84.103

Манай спортын бараг бүх холбоод нэг иймэрхүү дүр төрхтэй байгаа нь нууц биш. "Сахил хүртээд шал дордов" гэдэг шиг Спортын хороотой болоод ч нэмэр алга, Спортын сайдтай болоод ч нэмэр алга.

Avatar

Батжаргал 2023-06-08 202.126.89.181

Тамирчид та нар Монгол улсын нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд ордог байхаа. Та нарыг хариуцдаг улсын байгууллага (Биеийн тамир, спорт хөгжлийн төв ч бил үү) бүх тэр яриад байгаа асуудлыг чинь хариуцаж зохицуулах ёстой доо. Тийм байхад тэр холбоо, молбоо ямар хэрэгтэй юм б? Бүх холбоодууд зүгээр л ТББ, хэн ч байгуулж болдог тийм л юм ш дэ. Тэд нарын хэрэг байхгүй дээ.

Avatar

зочин 2023-06-08 103.229.121.185

Энэ үнэхээр үнэн бол Монголын Соёл спортын урлагийн яамны удирдлагуудтай хатуу тооцож шүүхэд өгөх хэрэгтэй. Улсаас олгогдож байгаа өртөг зардал яадаг болж байна.

Avatar

Нэргүй 2023-06-08 64.119.23.161

за орхон минь барилдах сонирхолтой нь барилдаад яв,үгүй бол болихгүй юудаа,эх орондоо чухам ямар ашиг орлого оруулдаг юм бүү мэд,одоо бидний татварын мөнгөөр барилдах гэж байгаа бол яршиг л бна,мөнгөө өөрсдөө олж яваад эхний 3т орж чадвал тэр мөнгөөрөө зардлаа төлөөд яв тэгэж чадахгүй бол чацга царайлаад боль зах зээлийн хуулиар ашиггүй бол дампуурах тавилантайг ойлго,ямарч цагдаа,цэргийн ажил хийхгүй тамирчин нэртэй паразитуудын учрыг олох цаг болсон,улсаас тэжээдгээ больж клубын журмаар амьдар

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.161.159

За чи яг татвар төлдөг үү зүгээр л хэрүүл бичигч үү

Avatar

Зочин 2023-06-08 202.126.89.150

МАН байгаа газар балагтай, Батгана суусан газар өттэй…

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.87.117

Орхоныг хорлож баыгаад Олимпт оруулаагүй шүү ! Уул нь Токиогийн Олимпийн алт, мөнгөн медаььт Япон, Киргызи йн хоёр тамирчныг гарцаагүй ялдаг байсан даа !
Энд монголчуудын тамын тогооны үлгэр л болсон доо !

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.184.154

үнэн үнэн ямарч чадваргүй удирдлага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж