"Би дахин Чөлөөт бөхийн холбооны золиос болж чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

"Би дахин Чөлөөт бөхийн холбооны золиос болж чадахгүй"

"Би дахин Чөлөөт бөхийн холбооны золиос болж чадахгүй"
 Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга тэргүүтэй тамирчид өнөөдөр /2023.06.08/ мэдээлэл хийлээ.

Чөлөөт бөхийн холбооноос амжилт гаргасан тамирчдаа дэмжихгүй, шагнал урамшууллыг нь огт өгөхгүй байгааг тамирчид хэлж байна. Мэргэжлийн зөвлөл гэж холбоонд байгаад ямар ч нэмэргүй. Аль болох тамирчдаа дэмжиж туслан гэхгүйгээр хална, солино гэж тамирчдын амжилтаас хойш татаж байна гэдэг байр суурийг илэрхийллээ.
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхон:
-Манай тамирчид өнгөрсөн арванхоёрдугаар сараас санал нэгдсэн. Чөлөөт бөхийн холбоогоо өөрчлөгдөх байх гэж итгэж хүлээлээ. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авсангүй. Холбооны үйл ажиллагаа нь улам доройтсоор байна. Мэдээлэл хийх сургаар зарим тамирчдыг дарамталж, байгууллагаас нь залгаж, сэтгүүлчид рүү битгий очоорой гэж хэлсэн байна. Бид холбооны үйл ажиллагааг өөрчилж, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг өөрчилье. Тамирчидтайгаа ямар ч уялдаа холбоогүй байдаг, дүр нь ч харагддаггүй ерөнхийлөгчөө солъё. Ард түмэн, төр засгаас анхаарч, дэмжихийг хүсч байна. Шинэ ерөнхийлөгч 2022 оны гуравдугаар сард ажлаа авч, нэг жил өнгөрсөн ч ганц удаа тамирчдаа дэмжих ажил хийсэнгүй. Ганц хийсэн ажил нь Мэргэжлийн зөвлөл байгуулсан. Тэр зөвлөл нь бас алдаа дутагдалтай, ТУЗ-ийн гишүүд хүрэлцээгүй, тийм тийм хүмүүс сонгосон гэх боловч тэр хүмүүс нь санал өгөөгүй, нэр ашигласанбайна гэдгийг хэлж байна. Тамирчдаа визэнд оруулж чадахгүй, мөнгөө төлсөн тамирчдын цагийг нь авч чадахгүй байна. Бэлтгэл сургуулилалтаа хамгийн хүйтэн зааланд хийж, тамирчдын мандатын мөнгөөр Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулдаг. Ийм байдалтай удаж байна. Өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний шагналын мөнгөө өгөхөө больсон. Холбооны үйл ажиллагааг явуулахдаа тамирчин, дасгалжуулагчийн саналыг сонсохгүйгээр хүчээр тулгасан шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. Өнгөрсөн жил эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан боловч тайлан мөнгө, санхүү нь ил тод байдаггүй. Манай холбоо мөн 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс болж тамирчдаа дэмжих хүсэлтэй Удирдах зөвлөлийн гишүүд өмнөх өрнөөс болж зугтдаг. Шинээр орж ирж байгаа хүмүүс бас энэ шалтгаанаар зайгаа авдаг. Тэмцээн уралдааны зардлын хувь маш хүнд. Өнгөрсөн жил ДАШТ-ийхээ зардлыг хүмүүсээс гуйдаг болсон.
Бид холбоогоо өөрчилж, ил тод нээлттэй, шударга тогтолцоотой байхыг хүсч байна. Тийм байлгахын төлөө бид өнөөдөр нэгдэж, тодорхой хэмжээний эрсдэл үүрч мэдээлэл хийж байна.
Холбооноос гаргаж буй бэлтгэлийн хуваарь Дэлхийн бөхийн холбооноос тавьсан тэмцээнүүдтэй огт уялддаггүй. Эмч бол тамирчидтай хамт гадаадын тэмцээнд явалгүй удаж байна. Тамирчдын эрүүл мэндийг хариуцаж чадахгүй байгаа. Бид тогтолцоогоо өөрчилж шинэ ерөнхийлөгчтэй болмоор байна. Бид ганц сайн удирдагч, толгойлогчтой болох хэрэгтэй. Бусад бокс, жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа маш сайн байна. Миний хувьд 2016 онд олимпийн эрхээ авчихсан байхад дахин намайг хоёр тэмцээнд явж, сорилт хийх ёстой гэсэн. Тэгээд хоёр тэмцээндээ амжилт гаргасан мөртлөө хохирч үлдсэн. Одоо би тэр алдааны золиос болж чадахгүй. Тэвчиж чадахгүй. Гадаадын тэмцээнд явах үардал хамгийн багадаа 5-6 сая төгрөг. Олон улсын тэмцээнд тамирчид аль болох оролцож байх ёстой ч зардал мөнгөний асуудлаас болж оролцож чаддагүй.
"БИД САРЫН ДОТОР БЭЛТГЭЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ, ТАМИРЧДЫГ СОРИХ БОЛОМЖ ӨЧНӨӨН БАЙСАН"
Чөлөөт бөхийн ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга:
-Чөлөөт бөхийн холбооноос жил жилээр төлөвлөгөөгөө гаргаж ажиллахыг хүсч байгаа. Даанч манай холбоо оны дундуур ямар нэгэн дүрэм журам баталж, гэнэтийн шийдвэрүүдийг гаргадаг. Тамирчдыг гэхэд хооронд нь талцуулж байна. Дэлхий, олимпийн дэвжээнд гарахдаа дор хаяж зургаан сар, нэг жилийн бэлтгэл хийдэг.
Гэтэл сорил тэмцээнийг наймдугаар сард зохион байгуулж, есдүгээр сард ДАШТ-д орно гэж байна. Нэг сарын дотор бэлтгэл хийх боломжтой юу.
Биднийг сорих боломж өчнөөн байсан. Оны дараа тамирчдаа дэмжиж олон улсын тэмцээнд өрсөлдүүлээгүй байж, улс дотроо талцуулж байна. Монголын баг тамирчид эрээн, жигдэрсэн хувцастай явдаггүй. Тамирчид эмчгүй явдгаас болж бие биедээ судас тариагаа хийдэг. Уг нь улсаас төсөвлөсөн хөрөнгө дээр, маркетинг хийж санхүүгээр дэмжих ёстой. Гэтэл тэгж дэмжиж чадахгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж