МИК Комплаенсийн менежментийн Олон улсын ISO стандартын гэрчилгээ гардан авлаа

МИК Комплаенсийн менежментийн Олон улсын ISO стандартын гэрчилгээ гардан авлаа

МИК Комплаенсийн менежментийн Олон улсын ISO стандартын гэрчилгээ гардан авлаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд Олон улсын удирдлагын тогтолцооны ISO стандартын гэрчилгээ гардуулах ёслол зургаадугаар сарын 7-ны өдөр боллоо. Энэ үеэр олон улсын стандартыг ISO хангасан байгууллагуудад БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх баталгаажуулалтын гэрчилгээг гардууллаа.

Тэрбээр “Өчигдөрийн үйл ажиллагаанд 2 Энэтхэгийн байгууллагаас монголд нийт 8 компаниудад олон улсын ISO 27001, ISO 37301А стандартуудаар гэрчилгээгээ авч байна. ISO 27001 гэдэг нь мэдээллийн аюулгүй ажиллагааны монголд банк бус санхүүгийн байгууллага болон банкууд, программ хангамжийн технологитой газрууд, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой авах гэсэн олон байгууллагууд байгаа. ISO 37301А гэдэг нь нийцлийн стандарт юм. цаашдаа монголын болон олон улсын стандартаар энэтхэгийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа явуулна. Мөн олон улсын аудиторуудаа бэлдэж эдгээр хүмүүсээр гэрчилгээ гардуулах үйл ажилагааг явуулж цаашдаа хамтарч ажилана” гэлээ.

Монголын ипотекийн корпораци Комплаенсийн менежментийн Олон улсын ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн санхүүгийн салбарын анхдагч байгууллага боллоо

“МИК ОССК” ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг

-“МИК байгуулагдсан цагаасаа хойш олон улсын стандартуудыг хэрэгжүүлж нэвтрүүлсээр ирсэн. 2017 онд анх мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт, 2022 онд эрсдэлийн удирдлагын стандарт ISO 31000 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж гэрчилгээгээ авсан. Одоо бид 3 дахь стандарт буюу Комплаенсийн менежментийн Олон улсын ISO 37301:2021 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ авч байна. Энэ стандартуудын ач холбогдол нь МИК нь олон улсад бонд гаргадаг компани байгаа. Тэгэхээр үнэлгээний байгууллага гадаад дотоод түншүүд харилцагч нар маань манай байгууллагыг үнэлэх үнэлэмж итгэл үнэмшил, өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлдөг давуу тал ая холбогдлыг өгдөг. Сүүлийн үед дэлхий нийтээрээ Комплаенсийн асуудал чухалд тооцогдож байгаа. Жижиг байгууллагаас эхлээд засгийн төвшинд хүртэл тавигдаж байна. Тийм учраас энэхүү стандартыг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой стандарт юм” гэв .

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 37301:2021 стандартыг нэвтрүүлснээр дээрх хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжүүлэх менежментийн тогтолцоо олон улсын стандартын түвшинд бүрдэнэ. Мөн компанийн дотоод үйл ажиллагаанд комплаенсийн соёлыг төлөвшүүлэх, комплаенсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод байдлыг дэмжин, гадаад дотоод харилцагч болон сонирхогч талууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах мөн үйл ажиллагааны үр ашигт байдал, цар хүрээгээ тэлэх чухал алхам болж байгаа юм.

“Монсертф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Билгүүн

-“Олон улсын стандарт гэдэг нь олон улсын байгууллагын дэргэдэх 165 орны хамтдаа баталсан стандартыг олон улсын стандарт гэдэг. Стандартыг нэвтрүүлэх 3 арга зүй байдаг. Хамгийн сонгодог арга  зүй нь европын сэргээн босголтын банкнаас гаргаснаар консалтинг зөвлөх үйлчилгээгээ авч сургалтад бүх ажилтныг хамруулаад  дотоод аудитаар чанарын багаа бэлдээд хөндлөнгийн хараат бус аудитаар орж тэнцвэл гэрчилгээжүүлдэг үйл явц юм. Манай улсын хувьд олон улсын стандартыг нэвтрүүлэх тал дээр муу байсан сүүлийн үед сайжирч байна. Энэ нь монголд хөндлөнгийн хараат бус баталгаажуулдаг зөвлөдөг зөвлөхүүд, чадамжтай сургалтын байгууллагууд нь хөгжөөгүй байсан. Гэхдээ 2014-2017 онд хэрэгжсэн Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгох  Европын холбооны төсөл хэрэгжсэнээрээ түүний үндсэн дээр стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хууль өөрчлөгдсөнөөр эрх зүйн орчин сайжирсан” хэмээв.

                                                                                                                                Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж