Нүүлгэн шилжүүлэх замуудыг согтуу орос цэргүүд хаажээ

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

Нүүлгэн шилжүүлэх замуудыг согтуу орос цэргүүд хаажээ

Нүүлгэн шилжүүлэх замуудыг согтуу орос цэргүүд хаажээ

Украины Каховка усан цахилгаан станц болон түүний даланд Мягмар гаригт гэмтэл гарсан. Тодруулбал, далан болон цахилгаан станцын турбины хэсэг бүхэлдээ эвдэрчээ. Украины өмнөд командлал Оросын эзлэн түрэмгийлэгчид станцыг дэлбэлсэн гэж мэдэгдэв. Усан цахилгаан станц болон далангийн сүйрэл нь экологийн гамшиг дагуулж, хот, тосгод үерт автаад байна.

Тиймээс аюултай бүсээс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Гэвч орос цэргүүд хотоос гарах бүх замыг хааж, нүүлгэн шилжүүлэлтийг хориглосон тухай Украины армиас өчигдөр /2023.06.07/ орой мэдэгдлээ.

"ОХУ эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа нутгийн иргэдийн асуудалд санаа тавьдаггүй. Тэд аливаа гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний сүйрэл үүсгэх чадвартай. Тухайлбал, Каховка усан цахилгаан станцыг дэлбэлсний дараа үерийн бүсийн оршин суугчид эрх баригчдын тусламжийг хүлээж тэсэлгүй хотоос гарах гэж оролдсон. Согтуу орос цэргүүд хотоос гарах бүх замыг хааж, нүүлгэн шилжүүлэлтийг хориглосон байна" гэж Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Херсон мужийн зарим хэсэгт орос цэргүүд хоёр давхар байшингийн оршин суугчдыг хөөгөөд, өөрсдөө дээвэр дээр байрлаж, буудаж байгаа аж.

Каховка усан цахилгаан станцын гэмтлийн улмаас дор хаяж 150 тонн машины тос Днепр мөрөнд асгарснаар Кривой Рог, Марханец, Никопол зэрэг хотод ундны ус тасалдав. Энэ үйл явдлаас долоо хоногийн өмнө Оросын эрх баригчид цэргийн ажиллагаа болон террорист халдлагын улмаас аюултай байгууламжид гарсан ослыг мөрдөн шалгахгүй байх эрхийг олгожээ. Оросын зэвсэгт хүчний 205 дугаар мото буудлагын бригад усан цахилгаан станцыг дэлбэлсэн байж болзошгүй байна. 

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж