Орост гацсан зорчигчдыг аврахаар Энэтхэгээс онгоц илгээжээ

Орост гацсан зорчигчдыг аврахаар Энэтхэгээс онгоц илгээжээ

Орост гацсан зорчигчдыг аврахаар Энэтхэгээс онгоц илгээжээ

Энэтхэгээс АНУ-ын чиглэлд нислэг үйлдсэн онгоц өчигдөр ОХУ-ын Алс зүүн хязгаарын Магадан мужийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Дели хотоос Сан-Францискогийн чиглэлд ниссэн онгоцонд нисэх багийн 16 хүнээс гадна 216 зорчигч явсан бөгөөд онгоцны нэг хөдөлгүүрт доголдол үүссэн аж. Улмаар Орост гацсан зорчигчдыг "аврахын" тулд Энэтхэгээс өөр нэгэн нисэх онгоцыг илгээсэн байна.

Энэтхэгийн агаарын тээврээс гаргасан мэдэгдэлд "чартер нислэгээр ОХУ-д гацсан зорчигчид болон нисэх багийнхныг авч, АНУ-д хүргэсэн бөгөөд тэдэнд шаардлагатай хоол хүнс, бусад хувийн хэрэгслээр хангасан" гэв. Мөн ослын буулт хийсэн газрын ойр орчим нь дэд бүтэц муутай учраас зорчигчдыг орон нутгийн зочид буудлуудад ээлж, ээлжээр хэдэн цагийн хугацаатай оруулсан байна.

Зорчигчдын зүгээс зочид буудлын нэг өрөөнд олноороо орж, зарим нь газар гудас дэвсээд амарч байгаа бичлэгээ цахим сүлжээнд оруулжээ.

АНУ-ын зүгээс үүссэн нөхцөл байдлыг ажиглаж байна гэсэн тайлбарыг гаргасан байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

)) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-08 202.21.103.139

ха ха. Нөөц онгоцоо хүлээж байгаа энэтхэгүүдийг ажиглаад яах уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж