Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Зорчигч тээвэрлэн, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус өнөөдөр /2023.06.08/ шатсан байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо "Амгалан" авто оношлогооны замын голд автобус шатаж байна" гэх дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийг 10.20 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 63 дугаар бүрэлдэхүүнийг очиход автобусны хойд моторын хэсэг шатаж байсныг унтраасан. Хүн бэртэж гэмтээгүй" гэв.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж. Холын чиглэл, хотын төвд ялгаагүй л хугацаа дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж, түүгээр ч зогсохгүй мотор, насжилтын элэгдлээс шалтгаалж иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна. Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан байдаг. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж, парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобусуудыг үйлчилгээнд явуулж эхлээд буй. Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь. Ингээд нийтийн тээвэр иргэдийн амь, нас эрүүл мэндэд заналхийлж буй жишээнүүдийг дурдъя.

2022.05 дугаар сар. Гачуурт чиглэлийн автобус техникийн саатлын улмаас шатав. Тус автобусанд сууж явсан зорчигчид эрсдэлд ороогүй бөгөөд амжиж автобуснаас бууцгаасан байна. Онцгойгийн алба хаагчид урьдчилсан байдлаар автобусны насжилттай холбоотойгоор гал гарсан байж болзошгүй гэж дүгнэжээ.

2022.06 дугаар сар. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход “Дэйвүү” загварын Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобусны зүүн тал тус тус шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Энэ автобусыг засварлаж үйлчилгээнд үргэлжлүүлэн явуулжээ.

2022.06 дугаар сар. Сансрын тунелиэс уруудах замд Баянцээлийн эсрэг талд нийтийн тээврийн автобус шатав. Автобус таван зорчигчтой явсан бөгөөд автобусны араас гэнэт гал гарсан тул зорчигчид шуурхай буужээ. Жолооч нь гал командад дуудлага өгч, 3-4 ширхэг галын хор цацсан боловч үр дүнд хүрээгүй аж. Автобусны гал улам авалцаж, битүү удаа нүүгэлтэж байх үед Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, ус галын хор цацаж, галыг богино хугацаанд унтраасан. Одоогоор автобусанд гал гарсан шалтгаан нөхцөлийг дүгнээгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж