85 сая төгрөгийн үнэтэй цахилгаан автомашины урамшуулал зарлалаа

85 сая төгрөгийн үнэтэй цахилгаан автомашины урамшуулал зарлалаа

Та 85,000,000 төгрөгийн үнэ бүхий цоо шинэ цахилгаан автомашины эзэн болохыг хүсэж байна уу

X-Meta крипто биржийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, IHC E-Sports компанийн ТУЗ-ийн дарга гэдгээрээ танигдсан Дэйв Лий 85 сая төгрөгийн үнэтэй цахилгаан автомашины урамшуулал зарлалаа.

Дэйв Лий нь Монгол Улсад ажиллаж, амьдарч эхэлснээсээ хойш олон салбаруудад ажиллаж, ажилласан салбар бүрдээ олон улсын жишигт нийцсэн стандартуудыг нэвтрүүлсэн. Тэрээр 2018 онд AVEVAI компанийг үүсгэн байгуулж байсан бөгөөд цахилгаан машины салбарыг олон нийтэд таниулах зорилгоор энэхүү урамшууллыг зарлажээ.

AVEVAI компанийн хамгийн шинэлэг NETA V загварын энэхүү цахилгаан автомашин нь Улаанбаатарын хэв маягт төгс зохицох болно. 220 вольтод залган гэрийнхээ зогсоолд 8-12 цагийн дотор бүрэн цэнэглэх боломжтойгоос гадна бүрэн цэнэгээрээ 400 км зам туулах хүчин чадалтай. 85 сая төгрөгийн үнэ бүхий NETA V загварын автомашины урамшуулалд хүн бүр оролцох боломжтой. Урамшуулалд оролцохын тулд ЭНД дарж хэдэн дүрэм биелүүлэхэд хангалттай.

Урамшууллын азтанг зургадугаар сарын 25-ны өдөр INTRO хөгжмийн наадам дээр тодруулах юм байна.

INTRO нь "Ideas Need To Reach Out" хэмээх уриан дор электроник хөгжмийг сурталчлах,  залуусыг электроник хөгжмөөр эв найрамдлын дор нэгтгэх зорилготой хөгжмийн наадам юм. Энэ удаагийн INTRO 2023 хөгжмийн фестивальд олон улсын 14 DJ, дотоодын 45 DJ оролцоно. Наадам зургадугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Гачуурт дахь Монгол шилтгээнд зохион байгуулагдахаар болжээ. Мөн INTRO наадмын гурав дахь өдөр дэлхийн алдарт Boiler room албан ёсны эрхтэйгээр зохиогдох болно.

INTRO хөгжмийн наадмын тасалбарыг ЭНД дарж худалдаж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж