Багшийн цалингаас хандив нэрийдлээр мөнгө суутгавал хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

Багшийн цалингаас хандив нэрийдлээр мөнгө суутгавал хариуцлага тооцно

Багшийн цалингаас хандив нэрийдлээр мөнгө суутгавал хариуцлага тооцно

Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн арга хэмжээ эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын ерөнхий газраас зөвлөмж гаргажээ. Тодруулбал, Боловсролын ерөнхий газар аймаг, орон нутаг болоод нийслэлэлийн боловсролын газарт чиглэл өгч багш, ажилтны цалингаас хандив нэрийдлээр мөнгө хасахгүй байхыг үүрэг болгосон байна.

Үүгээр аливаа арга хэмжээг зохион байгуулахад боловсролын байгууллагын багш, ажилтны цалингаас хандив бүрдүүлэх нэрийдлээр цалин суутгах, тоглолтын тасалбарыг тулган борлуулах гэх мэт хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгджээ.

Мөн боловсролын газраас өгсөн чиглэлийг зөрчиж багш, ажилтнаас мөнгө хурааж, цалингаас хассан тохиолдолд тухайн сургуулийн удирдлагуудад хариуцлага тооцох юм байна. Учир нь хөдөлмөрийн тухай хуульд хандив зэрэг мөнгө хураах үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр байх учир тусгагдаагүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж