Жокович, Алкараз нар Ролан Гарросын хагас шигшээд учраа таарав

Жокович, Алкараз нар Ролан Гарросын хагас шигшээд учраа таарав

Францын нийслэл Парис хотноо хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй талбайн теннисний Их Дуулгын эрэгтэй, эмэгтэй шилдэг дөрвөн тоглогчид хагас шигшээд тоглохоор тус тус шалгараад байна.

Хоёр долоо өмнө Ролан Гарросын оноолт албан ёсоор зарлагдахад олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн тоглолт бол дэлхийн чансааг тэргүүлэгч, теннисийн ирээдүйн од Карлос Алкараз болон дэлхийн чансааны гуравдугаарт эрэмблэгдсэн теннисийн одоо цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Новак Жокович нарын учраа юм. Тус хоёр тоглогч хоорондоо 13 сарын өмнө Мадридын Нээлттэй тэмцээнд ганц удаа таарч тоглоход Испанийн тамирчны ялалтаар өндөрлөж байв. Харин энэ удаа тэд хоорондоо Их Дуулгын тэмцээний хагас шигшээ шатанд учраа таарсан нь өнөө цагийн дэлхийн теннисийн хамгийн их хүлээлт үүсгэж буй тоглолтоор нэрлэгдээд байна. К.Алкараз өмнөх шатандаа Грекийн Стефанос Циципасыг 6-2, 6-1, 7-6 харьцаатай төвөггүй хожсон бол Н.Жоковичийн хувьд ОХУ-ын тамирчин Карен Хачановыг 4-6, 7-6, 6-2, 6-4 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан. Энэхүү хүлээлт үүсгээд буй чухал тоглолтын талаар К.Алкараз хэлэхдээ “Миний хамгийн том сорилтын нэг байх нь гарцаагүй. Хэрэв чи шилдэг нь болохыг хүсч байвал шилдэгийг нь хожиж байж л шилдэг нь болох болно. Тэсэн ядан хүлээж байна” гэв. Тус тоглолт нь Улаанбаатарын цагаар Баасан гарагийн (2023.06.09) 20:45 цагаас явагдах хуваарьтай байна.

Норвегийн теннисчин, өнгөрсөн жилийн тэмцээний шувтаргын тоглолтонд Испанийн Рафа Надальд хожигдож байсан [4] Каспер Рүүд 1/8 шигшээ тоглолтонд Данийн залуу теннисчин Холгер Рүүнийг 6-1, 6-2, 3-6, 6-3 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарав. Тоглолтын дараа Рүүд хэлэхдээ “Энэ тоглолтын фаворит нь яах аргагүй Рүүн байсан. Энэ онд үзүүлээд байгаа түүний амжилтаас харахад л тэр надаас хавьгүй илүү байсан. Миний эрэмбэ хэдий дөрөвдүгээрт, түүний эрэмбэ зургадугаарт байсан ч түүнийг хожино гэсэн хүлээлт нилээн өндөр байлаа” гэв. Рүүдийн хагас шигшээ тоглолтын учраа нь Германы теннисчин Александр Зверев байх юм. [27] Зверев нь өөрийн учраа Аргентины теннисчийн Томас Мартин Ечеверриг 6-4, 3-6, 6-3, 6-4 харьцаатай хожиж тус тэмцээний хагас шигшээд гурав дарааллан шалгараад байна. Өнгөрсөн жилийн хагас шигшээд тоглож байх явцдаа шагайндаа хүнд гэмтэл аван талбайг тэргэнцэр дээр сууж чөлөөлж байсан гашуун явдлаасаа ийнхүү эргэн ирсэн тоглолтыг үзүүлэв. Их Дуулгын зургаа дахь удаагийн хагас шигшээдээ ийнхүү шалгарсан А.Зверев тоглолтын дараа хэлэхдээ “Өнгөрсөн жил бол миний амьдралын хамгийн хүнд хэцүү жил байсан. Би теннис тоглох дуртай ч миний дуртай зүйлсийг надаас салгаж авсан үйл явдал болсон. Би талбайдаа эргэн ирж шигшээ тоглолтонд өрсөлдөх эрхийн төлөө тоглох болсондоо баяртай байна” гэв. К.Рүүд, А.Зверев нар хоорондоо өмнө нь гурван удаа таарч тоглож байснаас А.Зверев хоёрт нь ялалт байгуулж байжээ.

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй Польшийн Ига Швиантек болон АНУ-ын залуу тамирчин, тус тэмцээний 6 дугаарт эрэмблэгдсэн Коко Гауфф нар өнгөрсөн оны (2022) тус тэмцээний шувтаргын тоглолтонд учраа тааран тоглож байсан бол энэ удаагийн тэмцээний 1/8 шигшээд хоорондоо өрсөлдөн Швиантек 6-4, 6-2 оор учраагаа төвөггүй ялав. Ингэснээр Швиантек Гауффтай долоон удаа учраа тааран тоглосноос бүх тоглолтондоо ялалт байгуулсан амжилттай боллоо. Ролан Гарросд Швиантек ийнхүү гурав дахь удаагаа хагас шигшээд шалгарч буй бөгөөд хоёр хожил авч чадвал энэ нь түүний гурав дахь удаагийн түрүү болох юм. Түүний хагас шигшээ тоглолтын өрсөлдөгч нь [14] Бразилын Биэтриз Хаддад Маиа байх юм. Хаддад Маиа нь өөрийн хүчтэй өрсөлдөгч Тунисын тамирчин Онс Жабеүрийг 3-6, 7-6, 6-1 ээр хожсон юм. Ингэснээр Хаддад Маиа нь 1968 онд Мариа Бүэногоос хойш анх удаа Их Дуулгын хагас шигшээд шалгарсан Бразилын эмэгтэй теннисчин болж байна. Швиантек, Хаддад Маиа нар өмнө хоорондоо нэг удаа 2022 онд хатуу талбайд учраа тааран тоглоход Бразилын тамирчны ялалтаар өндөрлөж байв.

Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгдсэн, энэ оны эхний Их Дуулгын (Австралийн Нээлттэй тэмцээн) аварга Беларусын теннисчин Арина Сабаленка Чехийн Каролина Муховатай учраа таарлаа. 1/8 шигшээ тоглолтуудад Сабаленка нь Украйны Елина Свитолинаг 6-4, 6-4 ийн харьцаатай хожсон бол Чехийн К.Мухова ОХУ-ын тамирчин А.Павлюченковаг 7-5, 6-2 харьцаагаар тус тус хожив. Сабаленка-Свитолинагийн тоглолтын төгсгөлд Свитолина өрсөлдөгчтэйгээ гар барилгүй талбайг орхисон нь үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн. Учир нь тоглолтын эхэнд Свитолина хэлэхдээ “Би ОХУ болон Беларусын тамирчидтай тэдгээр улсуудын манай улсын эсрэг хийж буй дайныг эсэргүүцэн гар барихыг хүсэхгүй байна” гэсэн юм. Сабаленка, Мухова нар хоорондоо өмнө нь нэг удаа 2019 онд тоглож байсан бөгөөд энэ тоглолтонд 7-5, 7-6 харьцаатай Сабаленка хожиж байв.

Г.Хантулга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

)))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж