С.Бямбацогт: Жагсаалтаар нэр дэвшигч гэдсээ илээд хоймор хэвтэх нь

LiveС.Бямбацогт: Жагсаалтаар нэр дэвшигч гэдсээ илээд хоймор хэвтэх нь

 

 

19 : 01
2023-6-8

УИХ-ын чуулганыг цаг сунган хуралдуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул одоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

Засгийн газраас 2023 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, маргааш хэлэлцэж эхлэх тул ийн цаг сунгаад байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцээд олонх гишүүн дэмжсэнээр төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн агаарын тээврийн цар хүрээ өргөжиж, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт шаардлага илүү боловсронгуй болж, салбарын хөгжлийг дэмжих, үр ашигтай, өрсөлдөх чадвартай иргэний нисэхийг өргөжүүлэхэд чиглэсэн оновчтой, үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулийн хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүсчээ.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 51 зүйлтэй. Төсөлд иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зохицуулалтыг олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж болгосон иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлэн тусгасан байна. Түүнчлэн шинжлэн шалгах, судалгаа дүгнэлт хийх эрх бүхий байгууллагын статусыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас санал болгосон “Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хууль”-д нийцүүлэн төслийг боловсруулсан байна. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрхийг олон улсын эрх зүйн зохицуулалтын практик туршлагад тулгуурлан эрхийг төвлөрүүлж, үүргийг хавтгайруулсан тогтолцоог өөрчлөх зорилгоор шийдвэр гаргах эрх бүхий субъект болох “Дарга”-ын эрх, үүргийг хамтад нь тодорхой тусгаж өгчээ. Иргэний нисэхийн мэргэжлийн хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг (ИНЕГ)-ын бүтэц, үйл ажиллагаанаас эдийн засгийн зохицуулалт, аж ахуйн үйл ажиллагааг салгаж, эдийн засгийн зохицуулалтыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн яаманд, бизнесийн үйл ажиллагааг компанийн хэлбэрт шилжүүлэх, ИНЕГ-ын статусыг тохируулагч агентлаг байх нь оновчтой хэмээн үзжээ. Өрсөлдөх чадвар бүхий агаарын тээврийг хөгжүүлэх, зорчигчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг шинээр тусгасан байна. Одоогийн хуульд зөвхөн одоо тээвэрлэгчийн эзэмшилд байгаа агаарын хөлгийг зохицуулж байгааг өмчийн олон хэлбэрийн агаарын хөлгийг үйл ажиллагааг зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа гэв

Өмчийн олон хэлбэрт ашиглалтын төрөл бүрийн нөхцөлд нисэх буудлуудын зохицуулалт, нислэгийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний нэгдмэл байдлыг хангасан үйлчилгээний үйл ажиллагаа, төр, төрийн зохицуулалтыг төсөлд шинээр тусгажээ. Монгол Улсын агаарын зайд агаарын навигацын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд үзүүлэхээр тусгасан. Мөн одоо агаарын тээврийн үйл ажиллагааны төрлийг тогтоож, ерөнхий зориулалтын нисэхийн зохицуулалтыг тодорхойлсон зэрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, зохицуулалт, үйл ажиллагааны цар хүрээ харилцааг хуулийн төсөлд тодорхой тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулсан. Төслийг баталснаар иргэний нисэхийн үйл ажиллагааны аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй байдал нэмэгдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирч, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн нэмэгдэх, салбарын бүтэц, зохион байгуулалт, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо оновчтой, боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв. 

17 : 37
2023-6-8

С.Бямбацогт: Жагсаалтаар нэр дэвшигч нь гэдсээ илээд хоймор хэвтэж байх нь

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд уг саналын томъёололтой холбогдуулж асуулт тавин, хариулт авч байна. 

Тухайлбал, жагсаалтаар нэр дэвшигч 48-ийн сурталчилгааг улс төрийн нам хариуцна гэсэн агуулгатай заалт нь шүүмжлэл дагууллаа. 

УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР:

-Нам бол зөвхөн жагсаалтаар орж ирсэн нэр дэвшигчийнхээ сурталчилгааг л явуулна. Тойрогт очсон ард иргэдээсээ санал авдаг мань мэтийгээ яах юм, хаячих юм байна ш дээ. Өөрсдөө учраа олж ирэх юм уу. Намаас хийх ажлыг бүгдэд хамааруулахаар хийхгүй бол өөрсдийн хүчээр л явах нь байна шүү дээ.

Томсгосон тойргоор явахад гишүүд хоорондоо өрсөлддөг, зөрчил үүсдэг. Анх орж ирэхдээ л хоёр янзаар явах юм бол парламент хоёр явна. Эцэст нь хэдэн хүнийг золигт гаргаж шидэх л юм болно. Сурталчилгаа нь адил байх хэрэгтэй. Ялгаварласан байдлаар хандаж болохгүй.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:  

-Тойрог ярихгүй, жалга дов ярихгүй, улс орны эрх ашиг, хөгжлийн бодлого ярьдаг гишүүдтэй болъё, тэднийгээ жагсаалтаар сонгодог болъё гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан.

2012 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Жагсаалтад баахан хүмүүс давхиад орсон. Түүнээс нь болоод “Хаалгаар хөөгөөд гаргатал тооноор ороод ирлээ. Намын нэрээр янз бүрийн хүмүүс ороод ирлээ” гэдэг шүүмжлэл гарсан. Үнэндээ ч янз бүрийн хүмүүс орж ирсэн. Энэ алдааг одоо давтах гээд байна. Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам хариуцах нь. Жагсаалтад хэн орох нь тодорхойгүй. Жагсаалтад орсон хүмүүс нь улс орны хэмжээнд авсан саналынхаа тоогоор сонгогдоод УИХ-д орж ирвэл шударга, зөв. Гэтэл яаж орох нь тодорхойгүй. Тэгсэн хэрнээ жагсаалтаар орсон хүн нь ямар ч зардал гаргахгүй, сонгуулийн сурталчилгааг нам нь хийгээд хойморт гэдсээ илээд хэвтэж байх юм байна л даа. Баастай бурхан гэж ярьдаг.  Ариун цагаан, нэр цэвэр шударга, урилга заллагаар орж ирсэн. Гуйж байгаад оруулсан биз дээ. Би мөнгө гаргахгүй гэдэг хүмүүс л орж ирэх нь. Тэр хүмүүс нь ард түмнээс сонгогдоогүй, сонгуульд хөлсөө урсгаж, зүтгэж  зүдэрч явж үзээгүй. Ард түмний өмнө нүүрээ улалзуулж, нүдээ бүлтийлгэж зогсоогүй. Амлалт аваагүй, үүрэг хүлээгээгүй, ийм хүмүүс орж ирчихээд нам өмнөөс нь бөхөлзөөд сурталчилгааг нь хийж өгөх нь. Ямар хүмүүсийг жагсаалтад оруулах гээд байгаа юм бэ. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж үг бий шүү. Туршлага гэж байх ёстой.

УИХ-ын гишүүд нь 77 булчирхайгаа тоочуулсаар байгаад хамгийн муу нэртэй болчихсон болохоор их л цэвэрхэн, өндөг шиг, арилгасан сонгино шиг хүмүүс намаар зардлаар даалгаад орж ирэх нь зөв гэж үзэж байгаа юм байна л даа. Эцсийн эцэст ард түмнээр л сонгуулмаар байна ш дээ. Тодорхой болгомоор байна. Жагсаалтад ямар хүмүүс оруулах гээд байгаа юм, энийгээ хэлж өгөөч?

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.ТОГТОХСҮРЭН:  

-Нэр дэвшигчийн сонгуулийг яаж зохион байгуулах вэ, яаж сурталчлах вэ гэдэг нь одоо мөрдөж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан заалт хэвээрээ. Огт  хөндөөгүй. Гишүүд “48 намын нэрийн ард нуугдчихна” гээд байгаа. 48-ийг намын нэрийн ард нуугдуулахгүйн тулд “манай нам ийм хүмүүс нэр дэвшүүлсэн” юм гэдгийг олон нийтэд таниулах зорилгоор энэ хоёр заалтыг оруулж байгаа юм. Хүн сурталчлахгүй. Хүн сурталчлах болохоор 48 -уулаа өөрсдийгөө яриад гүйчих гээд байгаа. Тэгүүлэхгүйн тулд нам энэ хүний талаар гурван хуудсанд багтаах нэг удаагийн товхимол гаргаад олонд мэдээлж байгаа юм. Мөн энэ жагсаалтын 48 -ийг л нам сурталчлаад бусдыг сурталчлахгүй гэсэн үг биш. Уншилт нь тэгж ойлгогдоод байгаа юм байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох тухай санал нэгхэн гишүүний санал дутсанаар унасан. Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох санал гишүүдийн олонхийн санал авч, дэмжлэг хүлээлээ. Ингэснээр УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь нэр дэвшигчийнхээ 40 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх болж байна.  

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөлтэй холбоотой 60 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

 

15 : 23
2023-6-8

“Эрчүүд давамгайлсан Засагтай байснаас өнөөдрийн завхрал бий болсон”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:  

-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр дэмжлэг үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбатаар нартаа эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.   Байнгын хороогоор дэмжээгүй квотын саналыг дэмжихгүй байхыг та бүхнээсээ уриалж байна.  Тэгш эрхийн мэдрэмжтэй байхыг хүсье. Хуулиараа нам, эвслээс нэр дэвшигчийн 20 хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг. Хөрсөн дээрээ эмэгтэйчүүд 20 хувь, эрчүүд 80 хувь байгаа. Эрчүүдэд ашигтай, ээлтэй явж ирсэн. Өнгөрсөн он жилүүдэд эрчүүд давамгайлсан төр засаг байж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн энэ тогтолцооны гажуудал, энэ шударга бус байдал, тэгш бус байдал, эдийн засгийн боломжийг орхигдуулсан энэ байдалдаа дүгнэлт хийх цаг болсон. Эмэгтэйчүүдийг эрх ямба гэдэг талаас харалгүй өнөөдрийн энэ завхрал болгон эмэгтэйчүүд олноор улс төрд байсан бол хямралд оруулах байсан уу гэдэг талаас авч үзэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.ТОГТОХСҮРЭН:

-УИХ-ын сонгуулийн хууль бол сонгууль зохион байгуулах журам. Сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг тодорхойлсон тэгш өрсөлдөх боломжийг олгосон хууль.

Ер нь эрчүүдээс болоод өнөөдөр Монголын нийгэм ийм болсон гэж хэлж болохгүй. Бүх юмыг эрчүүд рүү чихэж, УИХ -ын индэр дээрээс ийм юм ярихаа гишүүд болимоор байна. Хувь хүнтэй холбоотой асуудал байгаа. Яагаад өнөөдөр жендэрийн асуудал ярьж байгаа юм. Өнөөдөр надаас сэтгүүлч асууж байна лээ. Яагаад квот байдаггүй юм гэж.. Бас зарим хүн яагаад нэг, нэгээр сөөлжилж оруулж ирэх гээд байгаа юм гэж дургүйцэж байгаа.

Жендэртэй холбоотой асуудлаар манай эмэгтэй гишүүд сошиалаар баахан юм явуулаад санал өгсөн гишүүдийн эрхэнд халдаад, нэг хэсгийг нь магтаад, ийм юм явуулдагаа боль. УИХ ын гишүүн мандатынхаа горимын дагуу саналаа өгөх эрхтэй. Тэрнийхээ дагуу саналаа өгөөд явна. Сошиал ард түмэнд хэрэгтэй юм ярих хэрэгтэй шүү дээ. Нэг л их жендэр ярьсан хэдэн хүн  байх юм.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Намууд төлөвшиж чадаагүй байна. Жагсаалтад дээгүүр байрладаг намыг худалдаад авсан байна гэдэг мэдээ цацагдаад эхэллээ. Энийг яаж хязгаарлах юм. Жагсаалтаар орж ирэх хүмүүсийг ард түмнээр эрэмбэлүүлье л дээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Хуулийн бололцоо гараад ирэхээр хуучин санал худалдаж авдаг байсан бол одоо нам худалдаж авч мэдэхээр байна.  Жагсаалтад дээгүүр бичигддэг намыг худалдсан, худалдаж авсан гэдэг мэдээлэл яваад эхэллээ. Энийг яаж зохицуулах вэ гэдгийг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулах. Мөнгөтэй хүмүүс орж ирэхийн тулд бүртгэлээр дээгүүр жагссан намыг худалдан авах ажил гараад эхэлж байгаа нөхцөлд Улс төрийн намын тухай хуулиар юм уу, ямар хууль байдаг юм газар авахуулахүй байх шаардлагатай гэж бодож байна.

Техникийн болоод бусад асуудлаас болоод жагсаалтаар нэр дэвшигч нь намын нэрээр нэр дэвшинэ. Тийм учраас сонгогчид намд саналаа өгнө. Улс төрийн нам, эвсэл нь бодлогоо гаргана. Намын бодлогыг энэ хүмүүс хэрэгжүүлээд явах юм шүү гэдгийг нь хэлээд явна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.ТОГТОХСҮРЭН:

-Намууд наймаалцдаг асуудал дээр нам, эвсэл нэр дэвшигч нь мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, барьцаа авахыг хориглоно гэж заасан.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсны дараа Улс төрийн намын тухай хуулийн төсөл орж ирнэ. Шаардлагатай гэвэл улс төрийн намын бүртгэлийг дахин цэгцлэх хэрэгтэй. Тийм боломж бий. Нам нэртэй нэг хүний нам ч явж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Орж ирж байгаа хуулийн төслийг харахад сэтгэл гонсгор байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бууруулж, хэдэн самбараа цөөлж байгаа юм байна. Ухуулагч сайн дураар байна гэсэн хэрнээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна гэх. Олон намын тогтолцоо руу оръё, бие даагч орж ирэх боломжийг хангая гэсэн хэрнээ том нам нь том хүчээр ажиллахаар болгож, оруулж ирсэн байна шүү дээ. Ийм нөхцөлд бие даагч яаж өрсөлдөх юм. Нэг нам дангаараа ялдаг, засагладаг байдлаас гаръя. Улс эх орныхоо эрх ашгийг урд нь тавиад намынхаа эрхийг хойш нь тавъя гэж ярьсан биз дээ. Хэдүүлээ юунаас нь айдаг юм бэ, задлаад өөрчилье л дөө. Хэдхэн хоногийн өмнө сонгогчиддоо ярьсан зүйлийнхээ эсрэг конп дарах гээд сууж байна ш дээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.ТОГТОХСҮРЭН:

-Нам болон сонгууль эрхэлсэн байгууллагын тоог нэмсэн. 48 хүнийг нам нь сурталчилна гээд хуульд оруулсан. Цахимаар болон телевиз, радиогоор сурталчилна, энэ ажлыг зөвхөн нам хийнэ гэсэн.

Сонгуулийн зардал буурч байгаа. Хэвлэдэг, тараадаг материалын зардал хоёр дахин буурсан. Ухуулагч нарын тоо 40 орчим хувиар буурсан, цалин нь 2 дахин буурсан. Сурталчилгааны самбар байхгүй болж байгаа. Зардал 42-45 хувиар буурах нь ээ гэсэн тооцоо гарсан.

Бие даах нь 801 хүний дэмжлэг аваад хуучнаараа нэр дэвшдэгээрээ дэвшээд явна.  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-ж.Бат-Эрдэнэ гишүүн хуучин 50 байсныг 500 болгоод нэмэгдүүлчихлээ гэдэг асуудал  тавьж байна. Тойргоос хасагдаж байгаа ухуулагч нарын тоотой харьцуулж үзэх хэрэгтэй.  Сонгуулийн хороон дээр 2100 орчим хэсгүүд байгаа. Тэрэн дээр нэр дэвшсэн хүмүүст оногдох ухуулагч нарын тоог бууруулна, зардлыг нь бууруулна. 500 болж нэмэгдсэн гэдэг нь хүн бүрийн тоогоор нэмэгдэж байгаа ухуулагч биш. Намын мөрийн хөтөлбөрийг бүхэлд нь тодорхой нутаг дэвсгэрт хариуцаад явах хүмүүсийн тоо. Харьцуулаад үзэхэд ухуулагч нарын тоо 40-45 хувиар буурах тооцоо гарч байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн.

Асуулт, хариулт үргэлжилж байна. 

13 : 40
2023-6-8

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа. Чуулганы хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

УИХ-д УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр өөр төсөл өргөн мэдүүлэгдсэн бөгөөд ажлын хэсэг ажиллаж нэгтгэсэн юм. Хуульд зааснаар УИХ-ын сонгууль нь холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Ингэхдээ 78 гишүүн нь тойрогт нэр дэвшин өрсөлдөж, сонгогдох бол 48 нь жагсаалтаар сонгогдох юм. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор 60 орчим зарчмын зөрүүтэй саналын томъёолол орж ирж буй аж. Тухайлбал, гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг товлох, санал авах төв болон салбар комиссын чиг үүрэг, зохион байгуулалтын зарим асуудлыг тодорхой тусгах. Сонгогч тойрогт нэр дэвшигчид болон нам, эвсэлд санал өгөх тухай зохицуулалтыг зааж өгөх, төрийн аудитын байгууллага, нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, сонгуулийн зардлын дээд хэмжээ зэргийг батлах. Тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох. Нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлуудыг тусгасан байна.

12 : 20
2023-6-8

Азийн хөгжлийн банкнаас 650 сая долларын зээл авна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь олон улсын гэрээ бөгөөд УИХ-аар зайлшгүй соёрхон батлах шаардлагатай аж.  Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр батлагдсанаар Азийн хөгжлийн банкнаас 650 сая ам.долларын зээл авна. Уг зээлийг дараах төслүүдэд зарцуулна. 

Азийн хөгжлийн банкнаас авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд,

Төсвийн дэмжлэгийн хэлбэрээр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 200 орчим сая ам.доллар. Үүнд:

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээг дэмжих төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;

Төсөв, санхүү, эдийн засгийг бэхжүүлэх төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;

Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 400 орчим сая ам.доллар, 

Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төслийн хүрээнд 100 сая ам.доллар орчим;

Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын төслийн 3-р үе шатны санхүүжилтийн хүрээнд 150 сая ам.доллар орчим;

Эрдэнэбүрэн Мянгад Улиастай эрчим хүчний ЦДАШ-ын төсөл багтаж буй аж.

Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50-55 сая ам.доллар. Үүнд:

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2-р үе шат багтжээ.

Одоо хэрэгжиж байгаа төслийн нэмэлт санхүүжилт хэлбэрээр 10-15 сая ам.доллар. Үүнд:

Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанарыг сайжруулах төсөл багтаж буй юм байна.

Эл төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж эхлээд байна. 

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

Азийн хөгжлийн банк /АХБ/-наас өмнө нь хэдий хэмжээний зээл авсан юм. Үр дүнг нь хэлэлцээгүй байж дараагийн зээл авах асуудал ороод ирэх юм. Долоон яамны сайд л энэ зээлийг хувааж авах юм байна. Төсвийн байнгын хорооны гишүүд нь ямар ч ойлголт байхгүй, ярьдаггүй. Энэ зээлийг авснаар эдийн засагт ямар үр дүн авчрах вэ. Зээл аваад л байдаг үр дүн байдаггүй, өр л нэмэгдэх боллоо?

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Бид гурав, гурван жилээр гадаад өрийнхөө стратегийг батлуулж явдаг. Тодруулж хэлбэл, дараагийн гурван жилд ямар зээл авч, юунд зарцуулах вэ гэдгийг УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу жилийн өмнө стратегиа батлуулсан, тэр үед нэгбүрчлэн ярьсан. Монгол Улс АХБ-тай 33 дахь жилдээ хамтран ажиллаж, 2.3 тэрбум ам.долларын зээл авч, 101 төслийг хэрэгжүүлсэн.

Энэ удаад бид УИХ-аар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд АХБ-наас авах 650 сая ам.долларыг зарцуулна.

Жилийн өмнө УИХ-ын Төсвийн байнгын хороогоор АХБ-наас авах зээлийн хэлэлцээрийг  танилцуулахад дэмжигдсэн байгаа.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ: 

-Хуулийн төслийг дэмжиж байна. 2022-2023 оны ерөнхий хөтөлбөр гэхээр хугацааны хувьд оройтсон юм биш үү. 2023 оны дундуур батлахаар хэрэгжилтэд нөлөөлөхгүй юу.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Цаг хугацааны хувьд яг таарч байгаа. УИХ-аар соёрхон баталсны дараа АХБ -ны захирлуудын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдээд ойрын 2-3 жилд хэрэгжих төслүүд дээр ажиллана. Энэ хавартаа батлуулахад амжина.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-АХБ-наас авах 650 сая долларын 10 сая доллар нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад зарцуулах нь. Нийтдээ 5 газарт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад зарцуулна гэжээ. Баянзүрх дүүрэг багтаж. 640 хүүхдийн багтаамжтэй нэг сургууль барихад 11 тэрбум төгрөг болж байгаа. АХБ-наас авах 10 сая ам.доллар гурван сургууль барихад л хүрэлцэхээр байна. Төсөвт өртгийг нэмэгдүүлж болохгүй юу?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-АХБ –ны 10 сая ам.долларын санхүүжилтээр бид гурван ээлжинд орчих гээд байгаа сургуулийг өргөтгөх, шинээр барихад зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Улсын хэмжээнд ирэх намар хичээлийн шинэ жил эхлэхэд гурван ээлжинд орох 17 сургууль байгаа. Хүч чармайлт тавьсны хүчинд цэцэрлэгийн хүртээмжийг шийдэж чадсан. Тиймээс нэг ангид 50-60 -уулаа сууж байгаад бодлогын шийдэл гаргах. Ядаж нэг ангид 45-аас дээш хүүхэд суулгахгүй байхаар бодолцож зохицуулалт хийхээр ажиллаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд сургууль барих шаардлагатай. Тийм учраас бид АХБ-нд энэ асуудлыг танилцуулаад сургуулиа өргөтгөхөд дээрх санхүүжилтийг зарцуулахаар дэмжлэг хүлээгээд явж байна.

Эцэст нь гишүүд санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжив. 

12 : 06
2023-6-8

Ж.Сүхбаатар: Гүйцэтгэх ажил хяналтаас гарч байна

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэх үеэр гүйцэтгэх ажил хяналтаас гарч байна гэдэг асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Бид өчигдөр энэ асуудлаар аюулгүйн чиглэлийн хүмүүсийг оролцуулаад хаалттай хуралдаан хийсэн. Энэ заалтыг зөрчсөнөөр нь явах юм бол аюулгүй байдлыг хангахад хүндрэл үүсэх магадлалтай гэсэн. Гүйцэтгэх ажлын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ бид энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлыг сулруулахгүйгээр шийдээд явахад анхаарах ёстой.

Миний хувьд хүний эрх хамгаалах талаасаа зохицуулалт шаардлагатай гэж үзэж байгаа. Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Цагдаагийн байгууллагад хангалтгүй байгаа санагддаг.

Хуульч хүчний хувьд харахад хэвлэл мэдээллийн байгууллагууд гүйцэтгэх ажлынхантай холбоо тогтоосон байж болзошгүй байдлын мэдээлэл сүүлийн үед гарч байгаа нь нууц биш. Сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байна, мэдээллээ зарж байна, шантаажилж байна, эрэмшиж байна. Гүйцэтгэх ажил хяналтаас гарч байгааг бид илэрхий харж байна. Хэдий хүртэл үргэлжлэх вэ гэлдэг асуудал яригдаж байгаа” гэсэн юм.

Эцэст нь, гишүүдээс санал хураахад гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

11 : 04
2023-6-8

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 

Одоо гишүүд үргэлжлүүлэн Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлттэй танилцаж байна. 

Үндсэн хуулийн Цэц 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа холбогдох маргааныг хэлэлцээд, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ" гэж заасны "… илрүүлэх …" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн дүгнэсэн байна.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "… илрүүлэх …" гэж заасныг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр дээрх дүгнэлтэд дурджээ.

09 : 55
2023-6-8

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт эхлүүллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Мөн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/ зэрэг нийт 14 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Одоо УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

“Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Тус маргааныг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр оролцсон бөгөөд дүгнэлтийн талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;"; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "… зөрүүтэй хэрэглэсэн эсэх, …"; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "… шударга шүүхээр шүүлгэх, … эрхтэй. …" гэж заасанд нийцээгүй байна хэмээн Үндсэн хуулийн Цэц дүгнэсэн байна. 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалт; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, мөн хуулийн 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь иргэдийн мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад "хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;"; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "… зөрүүтэй хэрэглэсэн эсэх, …"; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр дээрх дүгнэлтэд дурджээ. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-08 203.91.115.246

Улс төрийн намууд хариуцлагатай байж гэдэсгүйхэн шиг, улс орноо гэдэг хүмүүсийг жагсаалтдаа оруулчих.

Avatar

Нэргүй 2023-06-08 43.242.243.144

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.182.18

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР зөв хэлсэн. Авлига авч байгаа хүмүүсийн 90% нь эрчүүд л байна.

Avatar

OK 2023-06-08 109.110.138.208

76 хулгайчийг харахаас сонсохоос уур хүрч уушиг сагсайж бна. энэ заваарсан новшнуудаас болж сүүлийн 30 жил хичнээн хүүхэд сургууль соёлгүй утаа стресснээс болж хичнээн хүмүүс хар залуугаараа хорвоогоос явлаадаа. нэг авилгачины ард 10000 хүний боломж хулгайлдаг 76 гаар үржүүл . ёо ёо та нар зүгээр шорондоо яв тэгэхүү

Avatar

Нэргүй 2023-06-08 64.119.16.4

80955877SEKSDNE

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-06-08 202.21.107.28

Уул нь улс төрийн эрх мэдэл, эдийн засгийн эрх ашиг 2-ыг зааглах гол үндэслэл нь УТХ-ыэ гишүүн Засгийн газрын гишүүн сайд болохыг хязгаарлах өмнө ҮХ-ийн өөрчлөлт байсан. одоогийн УИХ өөрсдөө сайд болохын тулд хүчингүй болгуулсан. Энэ бол Үндэсний эмгэнэл.

Avatar

Нэргүй 2023-06-08 101.113.154.61

Тэмцэж чаддаг ард түмэн байсан бол бослого жагсаал хийж байгаад гишүүний тоо нэмэхийг болиулж болох л байсан. Даанч чадахгүй болохоор дуртайгаа хийх юм даа бузрын улстөрчид нь

Avatar

Нэргүй 2023-06-08 103.212.117.194

Намын дарга нь намаа хагалана, ард олныг хагалга залуучуудаа ахмадынхаа эсрэг турхирна. Ахмааа үхүүлэхийг өөрөөр хэлбэл эцэг эхээ үзэн яддаг нийгэм хэзээч өөдлөхгүй…

Avatar

Нэргүй 2023-06-08 188.162.254.104

монголчууд худалч хулгайч з**х*й эмсийн яриагаар хагас зуун жил парламент гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагын золиос болж байна!!! монголчууд ганц хуний удирдлаган дор байхдаа л Монгол гэж нэрийг олж,сайн сайхан явсан юм биш уу? Урд хойд хоршууд тэр далайн цаана байгаа Америк ногоо ондор хогжилтэй европ азийн барууд яагаад парламентаар улс орноо удирдуулахгуй байгаа юм бэ??!!энэ УИХ гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!!!

Avatar

48 хулгайч орж ирхээр байна. Намын жагсаалтийг эсэргүүцэж байна. Та нар чаддаг юм бол ард түмнээрээ дүгнүүлээд гарч ирээрэй. 2023-06-08 202.126.90.92

EL

Avatar

Монгол хүн 2023-06-08 64.119.19.197

Энэ Бямбацогт гэж луйварчинг ер ойлгохгүй юм. Эсвэл цайна гэдэг нь энэ юм болов уу. Энэ улсын их хурлыг эрх зүйн чадамжгүй болхыг эрдэмтэн судлаачид, шүгэл үлээгчид дүгнээд нотлоод, тэр дүгнэлтийг нь өөрсдөө хүлээн зөвшөөрөөд үндсэн хуульд өөрчлөлт оруулж хүртэл ярваатаад байгаа мөртлөө дараагийн сонгуульд мань мэт нь яахын гээд гонгиноод байхын. Та нарыг тар л гээд шаардаад байгаа шүү дээ. Ард түмнээсээ уучлал гуйгаад тарах ёстой, ялаа эдлэх ёстой. Эцэст нь Янтгар хатан зарга шүүдэггүй юм.

Avatar

Зочин 2023-06-08 66.181.160.4

Намын жагсаалтаа сонгогчдоор эрэмблүүлээ. Яаж эрэмблэх бэ гэж үү? Сонгогчдын тоо адил байхаар 78 тойрогт хуваа, намууд тойрогт нэр дэвшүүлнэ. Сонгогчид нам болон нэр дэвшигчид санал өгнө, хамгийн олон санал авсан нь шууд сонгогдоно, бусад нам дотроо авсан саналаар эрэмблэгдэнэ. Намын авсан хувийн дагуу эрэмлэгдсэн жагсаалтаар суудал хуваарилагдана. Шударга байгаа биздээ. УИХ-ын гишүүн тойргийн сонгогчдын төлөөлөл биш шүү харин сонгогчдоос хууль тогтоох мандат буюу эрх авсан хүн гэдгийг ойлгох

Avatar

Бямбацогт 2023-06-08 202.126.88.71

Чиний улстөрч гэж буй байдаг юм бэ?

Avatar

Za da huuhnud ch harin tsom shadin b nle de 2023-06-08 103.26.195.98

Za medhgui. Undarmaa ntres harj bhd emegtei hun neg shaahaaraa bur hoosortol n shaadin bnle. Ene Gender geed bgaa huuhen ch ooroo zondoo idej uusan delgegdeed bsn da. Erchuud n bas "Za arai ch ingej idej bolhgui bhaa" geed Number One-n helj bsn shig bdg yum shig bnlee.

Huuhnuud aimar aimar. Neg saidiin huuhed Mongoloos anh udaa gadaadad Billionaireuudiin unadag Yacht ongots avsan gej garch bsn.

Avatar

Нэргүй 2023-06-08 64.119.20.207

Авгай нар хэцүү шүү дээ үнэртэй ус, хоол унд гээд хаха. Хүүхнүүд идэж уувал жинхнээсээ хоослон шүү

Avatar

Нэргүй 2023-06-08 122.201.19.190

Эрчүүдийг нүдэн дээрээ байгаа зүйлийг хардаггүй гэдэг, үүний ижил эмэгтэй хүн алс хэтийн бодлогод яагаад ч эрчүүдэд хүрэхгүй, энэ бол ялгаварлан гадуурхалт биш байгалаасаа тэгээд заяачихсан юм шүү. Эр нь эрээрээ эм нь эмээрээ байсан дээр биз дээ. Тухайлбал Япон Хятад Солонгос шиг. эмэгтэйчүүдийн оролцоог хангах сонгох сонгогдох эрхийг нь тэгш өгөх нь зүйтэй ч заавал эмэгтэйчүүд давамгайлсан байлгах гээд байх шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 2023-06-08 202.9.40.242

Хулгай хийхэд эр, эм гэлтгүй адилхан. Ундармаа, Билэгт, Сарангэрэл, Саранчимэг, Эрдэнэчимэг, Уянга гээд хүнд гарууд УИХ-д байсан, одоо ч байна. Ёс суртанхуунтай хүмүүсээ НАМ нь оруулж ирмээр байна, мөнгө өгсөн Хулгайчуудыг биш.

Avatar

тэнэгтэх юм 2023-06-08 66.181.185.235

эр эмгүй нийлээд энэ бүхнийг хийчихээд одоо бас тэнцвэр яриад л. Хулгайчид эр эм ер нь ямар ялгаа хамаа байна бэ. үнэн утгагүй.

Avatar

Зочин 2023-06-08 202.55.188.43

Битгий х**!

Avatar

Нэргүй 2023-06-08 202.131.225.242

БОЛИОЧЭЭЭЭ ЗЭЭЛ ЗЭЭЛ ЗЭЭЛ АВААД БАЙНА, ТЭР ИХ НАЯД ХУЛГАЙ ХИЙСЭН МӨНГӨНӨСӨӨ ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ ТА НАР, ЗЭЭЛ АВААД САЙЖИРЧ БАЙГАА ЮМ АЛГА, УЛАМ ИХ ЗЭЭЛЭНД ЖИВЖ ДУУСЛАА

Avatar

togoo 2023-06-08 45.117.35.21

shuwtarsan tsagaan bumbandaa buulaa

Avatar

Оноч 2023-06-08 202.5.205.3

АХБ гэж төрийн албаны идэж уудаг нүх сүв боллоо шүү. Банк нь хяналт тавихгүй хөнгөлттэй гээл өгөөд л байдаг болсон. Цаагуураа Азийн дэд бүтцийн хөгжлийн банк гэдгийг хятадууд байгуулаад АХБ галзуурах гэж байгаа юмшиг зээл өгч эхэлсэн. Улс төрийн л юм болсон Банк бол уунуу иднэ үү хамаагүй болсон юм. Гол юм монголын авилгын маш том уурхай нь энэ АХБ зээл болчихсон шүү.

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.87.117

МАН-ын залуу удирдлагын баг цаг үеэ зөв мэдэрч байнаа.
10-аад жилийн өмнө АН-ын илэрхийлж байсан үзэл бод ол, байр суууринд өнөөдрийн МАН-ын залуу удирдлага өөрийн эрхгүй хүрч бна, энэ бол хөгжлийн алхамыг цаг үетэйгээ нийцүүлж чадаж бнаа л гэсэн үг юм.Баяр хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж