Н.Энхболд, Д. Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил нар намынхаа эсрэг ажиллаж байна

Н.Энхболд, Д. Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил нар намынхаа эсрэг ажиллаж байна

Н.Энхболд, Д. Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил нар намынхаа эсрэг ажиллаж байна

“Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийн хүн дуулдаггүй” гэдэг. Өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын өнгийг харахад ингэж хэлэхээс аргагүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, квот ярих үед гишүүд дэлхийн даяараа тэгш оролцоог маш хүчтэй ярьж байгаа, энэ бол хэн нэгэн эмэгтэйг оруулах, оруулахгүй тухай асуудал биш харин хөгжлийн асуудал шүү гэдгийг онцлон ярьж, квотыг 40 хувиар тогтоох дээр санал гаргасан боловч хэдэн парламент дамнан сууж, өнөөдрийн энэ асуудалтай, гажуудалтай нийгмийг бий болгоход гар бие оролцсон хуучны гишүүдийн оролцоо, нөлөөгөөр нэг саналын зөрүүгээр дэмжигдээгүй ажээ. Дэлхий даяар тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжиж байхад манай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өөрөө энэ үзэл санаанаас ухарч байх жишээтэй.

Н.Энхболд гишүүн өөрөө Сонгуулийн тухай хуулийг ахалж байгаа хүн л дээ. МАН-ын бүлгийн дарга С.Тогтохсүрэн бас эсрэг санал өгөөд явж байх гэж. МАН-ын залуу удирдлагууд жендэрийн талаар манлайлал үзүүлж, хөгжлийн төлөө хүйсийн тэнцвэртэй байдлыг хангана гэж байгаа мөртлөө яахаараа ийм хуучны коммунистуудаар хуулийн төслөө ахлуулдаг байна аа. Дээгүүрээ дэвшилтэт үзэл санаа гаргаж, ирэх 30 жилийн өөрчлөлтийг хийнэ гээд байхад хурган дарга нар нь араас нь “хутгалсан” хэвээр байна. Төв аймгаас тасралтгүй сонгогдсон Нямаагийн Энхболд шиг УИХ-д хорь гаруй жил зайдагнаж байгаа гишүүн одоогоор байхгүй. Зургаагийн зургаан парламент дараалж гишүүн суусан энэ хүн сайн ажилладаг байсан бол өнөөдрийн улс төр, нийгмийн гажуудал үүсэхгүй биз. Гэвч зөвхөн өөрийн өчүүхэн эрх ашгийг харж явдаг улстөрчдөөс болж өнөөдөр монголчууд ингэж амьдрахдаа хүрээд байна. Өвөрхангайгаас сонгогдсон Д.Тогтохсүрэн гэхэд аймгийн даргаар ажилласаар байгаар гишүүн болж дараалан сонгогдоод явж байна. Маш хуучинсаг, улаан коммунист арга барилаар ажилладаг нь олон зүйл дээрээс харагдаж байсан. Ц.Мөнх-Оргил хэзээнээс Харвардын коммунист нэртэй. Гэхдээ ирж яваа шинэ үеийнхний асуудлыг, хөгжлийн асуудлыг харьж яваа ийм хүмүүсээр шийдүүлэхэд дэндүү харамсмаар байна. Хэдийгээр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр 40 хувийн квот нэг саналаар унасан ч УИХ дээр асуудалд хуучинсаг ханддаг биш дэвшилтэт үзэл санаатнууд байгаа биз ээ.

НАРМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өндөр настан. 2023-06-08 202.9.40.134

Баас хатавч өмхийгөө тавихгүй гэж,энэ мэтийн юмнууд нам доторх ч, УИХ дотор ч зөндөө байгаа,шинэчлэлийг удаашруулж замхруулан,явцгүй юм шиг харагдуулах гэсэн арчаагүй үeээ өнгөрөөгчид. Нам ийм юмнуудаас шийдвэртэй үтэр түргэн салах хэрэгтэй!!!

Avatar

Даваасүрэн 2023-06-08 202.21.119.98

Одоо энэ нэг 60.70 оны насаараа өмхийртлөө УИХ сууж байгаа нөхдүүд 80,90 оны залуучууддаа зайгаа тавьж өгөх болсон.Тэгэхгүй бол энэ нэг балайр авлига хээль хахууль арилахгүй. Үеийн нөхдүүд минь зориг гаргаад зайгаа тавиад өгцгөөе. Улсыг мөлжиж их л баян болцгоогоо биз. Наад шуналаа дараад үлдсэн амьдралдаа буян хийж амьдарцгаа. хойд насанд чинь хэрэг болно. Үр хүүхэд чинь сайн явах болно шүү.

Avatar

Нэргүй 2023-06-08 202.126.90.26

Shunal nasgui bolgono. Ur undseeree archigdana.

Avatar

Заагч 2023-06-08 202.9.46.125

Эмэгтэй нэмэгдэхээр сайн болно гэж хуцахаа боль гишvvдийн тоо ихсэхээр сайн болно гэж шаахаа больцгоо.

Avatar

Замч 2023-06-08 202.9.46.125

Баахан хулгайч авгай нар дээшээ гарч идэхээр улангасч айсуй дарвайсан гичийнvvд олширвол Монгол устана урьдын идсэн дарвайсан авгай нарын жишээг харчихаад хуцалдаач дэлхийн жишиг ч гэх шиг хуцах юмаа.

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

)))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-08 103.212.117.194

зөв шүү дээ. улс төрд амьдралд туршлага хамгийн чухал. Ахмад үеэ хүндэлдэггүй залуу үе хэрэггүй бүтэхгүй. Синдром аюул….

Avatar

Нэргүй 2023-06-08 194.85.9.14

cekcizm ikh bna!!!

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.161.180

хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эхчүүд жмэгтэй чүүдийн төлөөлөлд 30% н квот өгөх нь түмэн зөв, хулгай худал, их мээгч царайлах, хаяагаа манах гээд түмэн доголдол багасах болно. 40-45 насны төлөөлөл түлхшү орох хэрэгтэй. Энхболд зэрэг нь зайгаа тавьсан дээр

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.185.72

Яг одоо байгаа гишүүн авгай нараар төсөөлөх юм бол 30 гэдэг хэт өндөөр тоо шүү

Avatar

Нэргүй 2023-06-08 202.126.89.166

Эмэгтэйчүүдийн тоог квотыг нэмэх тусам парламентиын нэр хүнд унадаг нь судалгаагаао нотлогдсон Монгол д цакто штд. Худлаа гэх үү.Хамгиыг олондоо эмэгтэй гишүүнтнй өнөөгиын УИХ хамгийн муу нэр хүндтэй.Төрд итгэх ард түмний итгэл хамгиын до орсон л бхйгаа биз дээ.Үүнийг гэхчлэх ёсгүйгүй архичин янханчин ,авилгач , харжжлч хүүхнүүд цөөдөхгүй л бна штд.

Avatar

Зочин 2023-06-08 66.181.176.242

30 хувь хангалттай юун 40 хувь бэ.

Avatar

Зочин 2023-06-08 202.9.47.61

Одоо ИХ-д байгаа авгай нарыг хар, нэг ч өөдтэй юм байхгүй. Гишүүн асан Нарантуяа шиг авгай нар байдаг бол яахав ээ. Юун жендер мендер вэ. 10-15 хувь байхад хаваасаг, бүүр даварах гээд байна. Зуу гаруй гишүүд сонгогдоход тэртээ тэргүй хэдэн эм орж ирнэ дээ. Ахмад 3-н гишүүний зөв.

Avatar

Zochin 2023-06-08 202.21.111.170

Эр, эм хүйсийн квод тийм чухал биш. Нэр дэвшигчийн улс орны хөгжилд ард иргэдийн өмнөөс дуугарч чадах сэтгэл, хандлага чухал. Өнөөдрийг хүртэл аль намын эр, эм гэтгүй дийлэнхи олонх гишүүд ард олны төлөө биш, өөрийнхөө болон намын дарга нарынхаа төлөө дуугарч, хулгайлж байгаа нь туйлын үнэн.

Avatar

Зочин 2023-06-08 66.181.177.226

30 хувь харин их шүү. 20 яг таарна.

Avatar

ЗОЧИН 2023-06-08 202.21.126.30

30 ХУВЬ ХАВААСАГ ДАА

Avatar

зочин 2023-06-08 202.131.241.13

Монголын ард түмэн ирэх оны сонголтоо зөв хийх маш хэрэгтэй байна. сэтгэлтэй, хандлага сайтай эх ороноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийг л сонгох хэрэгтэй байна. Олон жил УИХ-д суусан хуучинуудыг сонгохгүй ээ

Avatar

Иргэн 2023-06-08 66.181.180.187

Эмэгтэй гишүүд олон болох аваас бүх юм дээрдэнэ гэдэг худал цуу хэрэггүй. Харин Хэн чадалтай нь гараад ирэг. Энд эрэгтэй эмэгтэй гэж ялган салгах шаардалгагүй

Avatar

Нэргүй 2023-06-08 183.177.97.14

Энэ новшнууд одоо Монголд хэрэггүй. Эд нарыг битий сонго.

Avatar

Сонгогч 2023-06-08 202.126.88.163

Харин энэ гишүүдийн зөв шүү!!! Шударгаар өрсөлдөөд гараад ир л дээ…элэнцэгийн #квот!!! чадалтай л бол төр барина, бариулна…Туршлагатөй улстөрчдийг энэ тохиолдолд харин дэмжинээ!!!

Avatar

Нэргүй 2023-06-08 183.177.97.14

Хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд учраас нэр дэвшигчдийн 50 аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх шаардлагатай.

Avatar

ББ 2023-06-08 78.187.120.177

Гишүүн болох тухайд л квот гээд байгаа бол улс төрд хүчээр орох гэсэн хүмүүсийн л санаа. Чадалтай бол Монголд квот гэлтгүй боломж байгаа. Одоо байгаа ээмэгтэй гишүүдээ хараарай. Яг хэн нь ялгарч байна гэдгийг нь. 40 гэдэг ахадсан тоо. Манайдаа одоо байгаа нь хангалттай, сайн бол гараад л ирнэ. Албан тушаал болохоор л жендер ярьдаг аргатай болж дээ. Гэтэл энэ асуудал маш өргөн агуулгатай, зөвхөн депутат болохыг яриагүй юм билээ.

Avatar

Нэргүй 2023-06-08 103.57.92.223

Байгаа эмэгтэйчүүдээ хараа, ид нар чинь элдүүр нь ханасан улсууд голтой шийдвэр гаргаж, хүүхнүүд яаж ийгээд дутуу сэтгэдэг. Бүсгүй хүн богино ухаантай гэдэг үг амьдрал олон зүйл дээр харагдаж байна даа. Хуучны үг ортой. Арга ядахдаа квот гэж юмаар хаацайлж баахан сулхан дульхан хүүхнүүд орж ирнэ, парламентын чанар муудна

Avatar

Нэргүй 2023-06-08 202.131.242.132

н.Батнайрамдал Харвардыг 5 Монгол залуу төгссөн гсн. Мөнх-Оргил төгсөөгүй юм биш үү.

Avatar

иргэн 2023-06-08 62.55.205.86

40 хувийн сарангэрэлийг дэмжих боломжгүй л дээ. Байгаа эмэгтэйчүүдээ хар.

Avatar

Нэргүй 2023-06-08 183.177.97.14

Одоо байгаа хэдэн эмэгтэйчүүдээр нийт эмэгтэйчүүдийг дүгнэх хэрэггүй.

Avatar

Emegteichuud hereggui dee 2023-06-08 49.0.140.26

Хаа сайгүй баар ресторанаар дүүрэн архи пиво ууж зугаацсан хүүхнүүд одоо байгаа хэдээс дээрдэх юм байхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-08 183.177.97.14

эмэгтэйчүүдээс ч олон хулгайч эрчүүд байна, сэйф дүүрэн мөнгө авилга хураасан эрчүүд зөндөө

Avatar

И 2023-06-08 202.126.90.122

60. 65 хүрээд өөрсдөө саналаараа ажлаа өгөх хэрэгтэй. Хүн ийм насандээрээ яаж ч байсан орчин, нийгмээс хоцрогдоно.ухаан санаа ч 100 хувь ажиллахгүй.

Avatar

Нэргүй 2023-06-08 202.131.225.242

ЗӨВ ШДЭЭ ЭД ЭНЭ ГУРАВ БУСАД ДАВАРСАН ГАРУУДЫН ХОРТ САНАА САНАЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЮМ ӨШӨӨ САЙН ЯРИХ ХЭРЭГТЭЙ, БҮҮР УХАМСАРЫН ШАНААГ САЙН ӨГ. ЗАЛУУ ЗАЛУУ ГЭЭД ХУЦААД БАЙНА НААД ЗАЛУУ УЛС ТӨРЧИД ЗАЛУУ ЕРӨНХИЙ САЙД НЬ БҮХ ЮМАА ГАРТАА АВСАН ОДОО ТЭР ЗАЛУУ СЭТГЭЛГЭЭ НЬ ХААНА БАЙНА? УЛС ОРНЫ БАЙГАА БАЙДЛАА ХАР? ЮМНЫ ҮНЭ ЧИНЬ ТЭНГЭРТ ХАДЛАА САЙЖИРЧ БАЙГАА ЮМ АЛГА. ЗАЛУУ АЮУРСАЙХАН ГЭХ МЭТ ХУЛГАЙЧИД ЧИНЬ БҮҮР ИХ НАЯДТАЙ БОЛООД БАЯЖИЖ ДУУСЛАА. БУСАД ОРОНД БОЛ ИЙМ ЮМ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ПАЦАН НАР ХААНА Ч БАЙХГҮЙ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-06-08 83.77.140.241

enhbolf hanaj cadaggui bird odoo bolnooooooooooo

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.81.71

Овоо л доо, эр хурга

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.160.81

Ер нь хүн хөгшрөхөөр хоцрогдох нь элбэг байдаг. Харин энэ 3 хүний шүүмжлүүлж байгаа асуудал бол 40% гэж тогтоон эмэгтэйчүүдийг хүчээр төрд оруулах нь зөв бодлого биш дээ?!!!

Avatar

жинхэнэ монгол 2023-06-08 66.181.184.154

БЗС-с эхлээд МАН-н хуучин аоуулуудийн но илэрч эхэлснээг хуучин бурхинууд амь тавихгүйн тулд төхөө шинчилэхээр ханцуй шамалсан залуусаа хавчиж байгаа нь тэр одоо монголчууд энэ авилгаар төрийг шулан байсан доройтуулж хүчгүйдүүлж байсан бүх муу зуршилтай тэмцэж байгаа залуусаа хамгаалж ажилыг нь хийлгэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-08 202.126.89.140

Энэ гурваа жийвэл нам нь ч улс нь ч уруудна.Өөр олигтой хүн харагдахгүй байна үхэрнүүдээ.АН д ч байхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.187.120

ундармаа нөгөө балай батбаярын охин шиг юмнууд олноороо ороод суучихвал утгаа алдана квотоор яадаг юмбэ тэгш гараанаас л орно биз

Avatar

Зочин 2023-06-08 202.179.21.236

Хуучинсаг этгээдүүд дахин сонгогдохгүй гэдгээ мэдээд намынхаа эсрэг ажиллаж, бусад улс төрийн хүчинд дулдуйдаж байгаа юм. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгч болж байна.

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.87.117

Энхболд нь Москвагийн,
Мөнх-Оргил нь Харвардын,
Тогтохсүрэн нь Улаанбаатарын
КОМИУНИСТУУД !

Avatar

Зочин 2023-06-08 66.181.176.54

Би эмэгтэй хүн. Гэхдээ аливаа албан тушаал, ажилд сонгогдох, томилогдох хүний хүйсийг биш мэдлэг чадвар, ажилд хандах хариуцлага,чанарыг нь л хамгийн эхэнд харах ёстой.

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.87.117

Чи шал хөгшин чавганц биз !

Avatar

Нэргүй 2023-06-08 202.131.227.82

Зөв дэмжиж байна

Avatar

Зочин 2023-06-08 202.126.89.18

Квот тогтооно гэж юу яриад байгаа юм бэ? Хэний нэрийг дэвшүүлэх вэ?гэдгээ нам дотроо ярь.Энэ бол байнга хороогоор ярьдаг асуудал биш байна.

Avatar

Нэргүй 2023-06-08 202.70.44.46

Эмэгтэйчүүдэд квот тогтооно гэдэг солирлоо больцгоо. Ижил тэгш өрсөлдөх боломжийг нь олгож өг. Хошгируулж оруулаад эсрэг намын эрчүүддээ өгөөш болгодог шүү

Avatar

ЭЗО 2023-06-08 64.119.24.190

Дэлхий даяр зүүнтэн социудын ТЭГШ ЭРХ, ЖЭНДЭР гэсэн солиорол явж байна. Бодит амьдрал дээр хүн бүр өөр өөр чадамж боломжтой тул ТЭГШ байх биологийн ч оюуны ч боломж байхгүй. Абсолют ТЭГШ байх цорын ганц боломжтой газар бол ОРШУУЛГА н газар. Улс төрд эмэгтэйчүүдийн квот энэ тэр гэж балайрхаа больцгоо, улс төр хийх чадвар нь эмэгтэйчүүд нь илүү бол олонхи нь эмэгтэй гишүүд байсан ч болно шдэ.

Avatar

Нэргүй 2023-06-08 103.242.45.69

Өнөөгийн залуус Хөгшин хүн, үхсэн хүн 2-ыг адил үздэгээ болих хэрэгтэй шүү. "Бор авдарт эрдэнэ бий, Бор өвгөнд эрдэм бий" гэж агуу их эрдэмтэн Ц:Дамдинсүрэн гуай хэлсэн шөө

Avatar

Нэргүй 2023-06-08 202.55.188.35

худлаа ш**

Avatar

Нэргүй 2023-06-08 59.153.112.169

МАН СӨНӨТҮГЭЙ

Avatar

Зочин 2023-06-08 202.70.47.137

Яг л новшнууд нь ялгар чбайна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж