Төв Азид төвлөрч буй геополитик

Төв Азид төвлөрч буй геополитик

Төв Азид төвлөрч буй геополитик

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель өнгөрсөн долоо хоногт таван стан улсын дөрвөн ерөнхийлөгчтэй Киргизийн Чолпон-Ата хотноо Европын холбоо-Төв Азийн хоёр дахь чуулга уулзалтад оролцов. Уулзалтад Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистаны төрийн тэргүүн нар оролцсон бол Туркменистаныг төлөөлөн Сайд нарын танхимын дэд дарга хүрэлцэн иржээ. Энэхүү уулзалт нь өнгөрсөн сард Хятадын дарга Ши Жиньпиний Шиань хотноо зохион байгуулсан Хятад-Төв Азийн гурав дахь дээд хэмжээний уулзалтын дараа болсноороо онцлог бөгөөд бүс нутгийн геополитикийн ач холбогдлыг улам тодотгох зорилготой байв. 

Сүүлийн гурван жил Хятад, ОХУ, Европын холбооноос тус тусдаа Төв Азийн удирдагч нартай дээд хэмжээний уулзалтуудыг тогтмолжуулан, харилцаагаа хөгжүүлэхэд анхаарч ажилласан. Түүнчлэн АНУ-аас  Төв Азийн төрийн тэргүүн нарм гэхээс илүү гадаад хэргийн сайд нартай "C5+1" гэж нэрлэгдсэн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг.

Анх 2020 онд Хятад улсаас виртуал дээд хэмжээний уулзалтаар дээрх хүчин чармайлтыг эхлүүлсэн.  Хятад-Төв Азийн удирдагчдын дараагийн уулзалт 2025 онд Казахстанд болох бөгөөд үүнээс хойш жил бүр тогтмол хийхээр төлөвлөж байна. Харин өнгөрсөн 2022 оны аравдугаар сард Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель Казахстаны Астана хотод Төв Азийн дөрвөн ерөнхийлөгч, Туркменистаны төлөөлөгчийн хамт уулзалт хийсэн. Үүнээс 14 хоногийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн л Астана хотноо ОХУ-Төв Азийн анхдугаар чуулга уулзалтад оролцсон юм.

Уулзалт ч бай, чуулган ч бай, дараалал, цаг хугацааг орхигдуулж болохгүй. Орос, Европ хоёулаа Украины дайны хар үүлний дор Төв Азид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр эрэлхийлж байна. Гэхдээ өнгөрсөн жил болсон Европын холбоо-Төв Азийн удирдагчдын уулзалтын дараах хамтарсан мэдэгдэлд Украины талаар шууд дурдаагүй. Мөн аравдугаар сарын 14-нд Төв Азийн ерөнхийлөгч нартай хийсэн Путины дээд хэмжээний уулзалтын талаар Кремль мэдэгдэл гаргаагүй. 

Энэ жилийн Европын холбоо-Төв Азийн уулзалт ч энэ чиг хандлагыг баримталлаа. Гэхдээ эдгээр чуулгануудын дараах хамтарсан мэдэгдэлд шуугиан тарьсан хэллэгийг оруулжээ. Тухайлбал, "Удирдагчид НҮБ-ын дүрэм, ялангуяа бүх улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүч хэрэглэхгүй байх, олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх зарчмуудыг цаашид баримтлахаа илэрхийлэв" гэж мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Хятад-Төв Азийн чуулганы дараах хамтарсан мэдэгдэлд, "Хятад улс Төв Азийн орнуудын сонгосон хөгжлийн замыг тууштай дэмжиж, үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, олон төрлийн бие даасан дотоод, гадаад бодлого хэрэгжүүлэхийг бүх улс дэмжинэ" гэсэн байв. 

ОХУ-Төв Азийн чуулганы дараах хамтарсан мэдэгдэлд дурдахдаа, НҮБ-ын дүрэмд тусгагдсан олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээ, зарчмуудыг тууштай баримтлахаа дахин бататгаж, эрх тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын үндсэн зарчмыг чанд сахих талаар нэгдсэн байр сууриа дахин нотолсон байна.

"Эрх тэгш, хуваагдашгүй аюулгүй байдал" гэсэн хэллэг нь хүйтэн дайнаас эхтэй. Тодруулбал, "Европ дахь аюулгүй байдлын хуваагдашгүй байдлыг" хүлээн зөвшөөрсөн 1975 оны Хельсинкийн хэлэлцээрт дээрх үгсийг анх хэрэглэжээ. "The Guardian" агентлаг өнгөрсөн жил энэ хэллэгийг дараах байдлаар тодорхойлсон. Тодруулбал, “Хамгийн бүдүүлэг нь үүнийг аюулгүй байдлыг хамтын ойлголт гэж үзэх ёстой бөгөөд хэрэв нэг улсын үйл ажиллагаа нөгөө улсын аюулгүй байдалд заналхийлж байвал хуваагдашгүй аюулгүй байдлын зарчим зөрчигдөнө гэсэн үг. Тиймээс аль ч улс нөгөөгөөр аюулгүй байдлаа бэхжүүлж болохгүй" гэж тайлбарлажээ.

ОХУ энэ хэллэгийг тогтмол хэрэглэж, НАТО-гийн тэлэлт болоод Украины Европ руу чиглэсэн эргэлтийг Орост  заналхийлж буй үндсэн шинж чанар гэж тодорхойлох болсон аж. Энэ томъёололд "тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал" гэсэн орон зай байх албагүй. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг нь идэвхтэй зөрчиж дайн хийж байхдаа Орос ийм үгсийг хэрэглэхээс ичсэнийх ч байж болно. Оросын удирдагчид, илтгэл тавигчид олон жилийн турш Украины талаар ярьдаг шиг Төв Азийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хэр жинхэнэ вэ гэдэгт эргэлзсэн мэдэгдлүүдийг хийсэн.

Хятад улс "хуваашгүй аюулгүй байдал" гэсэн өөрийн гэсэн хувилбартай бөгөөд одоо энэ нь "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ын хүрээнд бренд болсон. Мэдэгдэлд "Төв Азийн орнууд Хятадын дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг өндрөөр үнэлж, идэвхтэй хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэж дурддаг. 

Харин өнгөрсөн долоо хоногт болсон Европын холбоо-Төв Азийн чуулганы мэдэгдэлд энэ чиглэлд илүү тус бүс нутгийн санаа зовоосон асуудлуудад төвлөрчээ. Тодруулбал, олон нийтийг уриалан дуудаж, терроризм, хэт даврагч үзлийг өдөөн хатгаж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж, интернетээр дамжуулан терроризмын үзэл суртал, суртал ухуулгын эсрэг тэмцлийг эрчимжүүлэхийг уриалсан.

Энэ бол тал бүр өөр өөрөөр тайлбарладаг дипломат хэлний жишээ юм. Засгийн газрыг эсэргүүцэж буй улс төрийн сөрөг хүчин, эсвэл нийтийг хамарсан жагсаалыг европчууд сорилт гэж харж болох ч Төв Азийн удирдагч үүнийг терроризмыг өөгшүүлж, илт салан тусгаарлах үзлийг өдөөн хатгасан гэж үзэж болно. Тажикистан улс Памирын нутгийн удирдагчдын эсрэг явуулж буй кампанит ажил бол үүний нэг жишээ. Мөн Узбекистаны засгийн газраас Каракалпакстаны тусгаар тогтнолын тухай яриаг дарж байгаа нь өөр нэг жишээ.

Эцсийн эцэст, хамтарсан мэдэгдэл нь бүс нутаг-гүрнүүдийн хоорондын харилцааны талаар маш их зүйлийг хэлж чадна. Европ, Орос, Хятад (болон бусад улсууд) Төв Азитай харилцахыг хичээх нь бүс нутгийн геополитикийн ач холбогдлыг харуулж байна. Ингэснээр Төв Азийг өрнө, дорнын хоорондох тулгуур цэг болгож байгаа нь ойлгомжтой. Эдгээр харилцааны хүрээнд Төв Азийн ашиг сонирхол тогтвортой хэвээр байгаа ч өөр өөр түншүүдийн хооронд тэргүүлэх чиглэл, хэллэг өөрчлөгддөг. Мэдээжийн хэрэг, Төв Азийн улс бүр өөрийн гэсэн ашиг сонирхолтой байдаг бөгөөд тэдгээр нь үргэлж бүгдэд нийцдэггүй. Европын холбоо болон Төв Азийн удирдагчид ирэх жил Узбекистанд болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор тохиролцсон. 

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-08 203.23.199.183

энэ хэдэн СТАН улс, манай улсг юугаар л гийгүүлэв гэж_, ард агуу ОРОС, урд хүчирхэг Хятад байхад ардчилал гэж гонгинохын хэрэг байхгүй, барын өөдөөс батгана монгол гэгчээр бүү донгосцгоо, удахгүй булшинд орох ардчилалынхааан

Avatar

Нэргүй 2023-06-08 162.154.56.134

Түй май. Хуцдаг луухаан бэ.

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.87.117

Энн луухаан, гамингийн сүнс хэзээ ч сэргэж мэднэ шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж