850,281 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

850,281 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 271,986,307 төгрөгийн үнийн дүн бүхий 850,281 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +13.99%), Хай би ойл ХК (HBO +11.39%), Таван толгой ХК (TTL +8.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -14.71%), Баянгол зочид буудал ХК (BNG -12.61%) Тахь-ко ХК (TAH -5.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,370 ширхэг нэгж эрх 3,817,804 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 513 ширхэг үнэт цаас 51,300,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 327,104,111 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.35% хувиар өсч, 36,008.99 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,272,516,991,682 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж