Энэтхэг, Хятад улсууд сэтгүүлчдээ харилцан гадуурхаж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Хятад улсууд сэтгүүлчдээ харилцан гадуурхаж байна

Энэтхэг, Хятад улсууд сэтгүүлчдээ харилцан гадуурхаж байна

Энэтхэг , Хятад улсууд магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчдээ харилцан гадуурхах болсон нь хамгийн олон хүн амтай хоёр улсын харилцаа хурцаж буйн нэг илрэл юм.

Хятадад ажиллаж буй сэтгүүлчдээ үргэлжлүүлэн байлгахад дэмжлэг үзүүлэхийг Энэтхэг улс Бээжингийн эрх баригчдаас хүссэн. Хятадад төвтэй Энэтхэгийн томоохон хэвлэлүүдийн дөрвөн сэтгүүлч тутмын гурвынх нь итгэмжлэх бичгийг Бээжин энэ онд цуцалсан аж. Харин нөгөө талд Энэтхэгт ганцхан хятад сэтгүүлч үлдсэн гэж Бээжин мэдэгдлээ. Энэ нь сэтгүүлчдэд шударга бус, ялгаварлан гадуурхаж хандсантай холбоотой гэв. Тиймээс Хятадын тал зохих хариу арга хэмжээг авахаас өөр аргагүй гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлсэн байна.

Энэтхэгт байгаа хятад сэтгүүлчид асар их сэтгэл зүйн дарамтад байдаг гэж өнгөрсөн Ням гаригт Синьхуа агентлаг мэдээлжээ. Тухайлбал, Энэтхэгт хэт удаан байсан гэсэн шалтгаанаар нэгэн сэтгүүлчийн визний сунгалтаас татгалзсан байна. Энэтхэгийн визний бодлогын улмаас Синьхуагийн Шинэ Дели дэх салбарт ганцхан сэтгүүлч ажиллаж байгаа аж. Энэтхэгийн тал мэдэгдэхдээ "Гадаадын сэтгүүлчид, тэр дундаа хятад сэтгүүлчид ямар ч хязгаарлалт, хүндрэлгүйгээр Энэтхэгт ажиллаж байгаа" гэсэн байна.

Хятад улс нь төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ хатуу хяналт тавьдаг. Түүнчлэн хэвлэл мэдээллийг суртал ухуулгын мессежээ гадаадад түгээх гол хэрэгсэл гэж үздэг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж