Тавантолгой ХК-д томилсон байсан БЭТ-ийг татав

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

Тавантолгой ХК-д томилсон байсан БЭТ-ийг татав

Тавантолгой ХК-д томилсон байсан БЭТ-ийг татав

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Жижиг “Тавантолгой” ХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/томилсон байсныг цаашид ажиллах шаардлагагүй гэж үзлээ.  Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой” ХК-д Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг БЭТ-өөр томилон ажиллуулсан юм.

Жижиг “Тавантолгой” ХК нь олборлолтын болон борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа нээлттэй ил тод явуулах горимыг алдагдуулж ирсэн гэдэг дүгнэлт гарсан байгаа. Компани нь ашигтай ажиллахаас гадна компани өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, олборлолтын технологио сайжруулах, арга хэлбэрээр сайжруулах чиглэлээр огтоос хөрөнгө оруулалт хийлгүй явж ирсэн нь компанийн үйл ажиллагаа эрс муудах нөхцөл рүү оруулсан байгаа. Нэг ёсны олсон ашгийн 98 хувийг тэр чигт нь хувьцаа эзэмшигчдэд  ногдол ашиг хэлбэрээр тарааж ирсэн нь техник технологидоо шинэчлэл хийх боломжгүй болгож иржээ гэдэг дүгнэлтэд хүргэсэн.

Засгийн газраас тус компанид БЭТ томилсноор ажилчдын цалинг 30-42 хувиар нэмэгдүүлэх ажлыг хийсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани жижиг "Тавантолгой" компани хоорондын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас хэтэрч, олборлолтод нь өртсөн 340 мянган тонн нүүрсийг эцэслэн шийдвэрлээгүй зогсонги байдалд орсныг эцэслэн шийдвэрлэж, “Эрдэнэс Тавантолгой” компанид 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан.

2022 онд ногдол ашгийг татварын дараах ашигт байдлаар харгалзан, нэгж хувьцаанд оногдох хэмжээгээр тараах шийдвэр гаргасан байдаг. “Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани учраас ашгаасаа ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараах ёстой.

2023 он гарснаар 140 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараах шийдвэр гаргасан.

Хяналтын иж бүрэн систем нэвтрүүлж, Үйлдвэрлэлийн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг хийж, компанийн засаглалыг сайжруулсан.

Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулан ажилласнаар 200 гаруй мянган тонн нүүрсийг биржээр худалдаалах, ажлыг амжилттай зохион байгуулсан. Мөн өмнөх гэрээний үндсэн дээр хийгдсэн 300 гаруй мянган тонн нүүрс борлуулах ажлыг амжилттай хийсэн байгаа гэлээ.

“Тавантолгой төмөр зам” компани дээр Засгийн газраас БЭТ томилсон байсан. БЭТ –ийн зургаан сарын хугацаатай ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул хүчингүй болголоо.

БЭТ ажилласнаар ахиц дэвшил гаргасан гэж дүгнэлээ. Нэгдүгээрт, Тавантолгой-Гашуун сухайт-чиглэлийн төмөр замын төсөл Богдхан таөмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв төслүүдийн маш нууц, нууцын зэрэглэлтэй 40 гэрээг ил болгож, олон нийтэд мэдээлэх ажлыг үүрэг даалгаврынхаа дагуу хийсэн.

Хоёрдугаарт, Тавантогой -Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр замын төслийн хэрэгжилтэд болон “Тавантолгой төмөр зам” компанийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн хяналт шалгалт хийсэн. Тайлан нь 14 хоногийн дотор гарч Засгийн газарт танилцуулагдах болсон.

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг амжилттай хийсэн. Гашуун сухайт, Ганц мод боомтын хил холболтын төмөр замынг төслийн ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй ил тод зарлаж, БНХАУ -ын Төмөр замын зураг төслийн корпораци компанитай зөвлөх үйлчилгаээний гэрээг байгуулж ажилласны үндсэн дээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.

Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ хэлцэл, үйл ажиллагааг шалгуулахаар АТГ-т нэгбүрчлэн хандсан.

Мөн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн бүтээн байгуулалтын төслийн ажил дуусах шатандаа орсонтой холбодгуулаад зургадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд тээвэрлэсэн тээврийг амжилттай зохион байгуулсан. Тавантолгой-Цогтцэций чиглэлд тээвэрлэсэн шахмал түлш, Цогтцэций -Тавантолгой чиглэлд тээвэрлэсэн шатахууны тээвэр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн коксжсон нүүрсийг экспортод гаргах тээврийг хийсэн.  Нийтдээ хагас сая орчим тонн тээврийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд тээвэрлэсэн.

Эдгээр хоёр компанид томилсон байсан Засгийн газрын БЭТ-ийг татсанаар компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж, мэргэжлийн хүн томилох үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Зам тээврийн хөгжлийн сайдад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

"Тэргүүлэх мэргэжилд БЗС-гаас тэтгэлэг олгоно"

Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд сангуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож байгаа. Эдгээрээс Боловсролын зээлийн сан /БЗС/ олон нийтийн уур бухимдлыг ихээр төрүүллээ. Цаашид  БЗС-гийн асуудлыг хэд хэдэн түвшинд авч үзэх хэрэгцээ, шаардлага байна гэж үзлээ.

Дэлхийд дээгүүрт үнэлэгддэг сургуульд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд тэтгэлэг өгөх ёстой гэж үнэлж байна. Энэ үнэлгээг хувийн хэвшлийн байгууллагын процессын үйл ажиллагааг сайжруулдаг бизнесийн компани хийж гаргасан. Тус сангийн зээлээр гадаад болон дотоодын их, дээд сургуульд сурахдаа амьдралын боломжгүйн улмаас зээл авч суралцах, зээлээ эргэн төлдөг байх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэх мэтчилэн асуудал яригдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Илгээлт 2100" тэтгэлэгт хөтөлбөрийг та бүхэн мэднэ. Уг хөтөлбөрийг тасралтгүй явуулахад БЗС чухал үүрэгтэй. Энэхүү зээлийн сангийн үйл ажиллагааны ил тод байдал, төрөөс тавьсан шаардлага, шалгуурыг хангасан эсэх, тухайн зээлд хамрагдсан хүмүүс нь ямар байдалтай байгаа зэрэг асуудал нь олон нийтийн анхаарлын төвд тавигдаж ирсэн гэдгийг мэргэжлийн байгууллага дүгнэсэн.

Олон улсад дээгүүрт тооцогддог их, дээд сургууль болон мэргэжлээрээ шалгарсан тохиолдолд дэмжлэг, тэтгэлэг авдаг байх зарчимтай байх ёстой.

Засгийн газрын зүгээс ямар мэргэжлээр тэргүүлэх чиглэлийн тэтгэлэг зарлаж, боловсон хүчнийг бэлтгэх ёстой юм бэ гэдгийг маш тодорхой болгох шаардлага байна. Дэлхийн топ 50, 100-н сургууль гэж зарлаж байгаа боловч тухайн сургуулиудад байгаа зарим мэргэжил нь топ гэдэг ангилалд тооцогддоггүй тохиолдол байна. Харвардын их сургуулийн Бизнесийн удирдлагын сургууль нь дэлхийд дээгүүрт тооцогддог бол зарим төрлийн мэргэжил нь топ 100-д хамрагддаггүй. Гэвч өнгөрсөн хугацаанд бид Харвардын их сургуульд тэнцсэн бол топ 100 гэж харж шийдэж ирсэн. Үүнийг хувийн хэвшлийн мэргэжлийн экспертүүд дүгнэж гаргаж ирсэн.

Цаашдаа жил болгон Боловсролын тухай хуулиараа дамжуулан тэргүүлэх чиглэлийн хэрэгцээтэй мэргэжлийг тодорхойлж гарган, зарладаг болно.Дэлхийн топ сургуулиудад тэнцсэн эсэх, үүн дотроо топ мэргэжилд тэнцсэн эсэхийг харж тэтгэлгийг улсаас олгох нь зөв. Ингэж олгохдоо олон нийтийн нүдэнд ил тод байх зарчмыг хангах нь зөв юм гэж үзлээ.

БЗС-гаас тэтгэлэг авахын тулд иргэд нийт 11 шат дамжлагыг дамжиж байна. Эдгээрийн тав нь Боловсрол шинжлэх ухааны яаманд, дөрөв нь БЗС-д, хоёр нь зээл олголт буюу банкны түвшинд асуудал шийдэгддэг хэлбэрээр явагдаж ирсэн.

Олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх, сонгон шалгаруулах зэрэг процесс хүний хүчин зүйлээс шалтгаалж явагдаж ирсэн учраас Засгийн газраас долоо хоногийн дотор үүнийг бүрэн автоматжуулсан системд шилжүүлнэ.

Ямар нэгэн байдлаар хүний оролцоогүй, төрөөс тавьсан болзол шаардлагыг хангасан иргэн энэ шалгаруулалтад орох бүрэн боломж нөхцөлийг нь нээж өгье. Үүнтэй холбогдуулан журам, зарим хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийе. Энэхүү сонгон шалгаруулалтыг иргэн бүрийн хараа хяналт дор байлгах нь чухал. Ингэж төрийн зээл, тэтгэлгийн дэмжлэг туслалцааг хүртдэг байх нь зөв.

БЗС-гийн үр нөлөө иргэн болгонд тэгш хүртдэг байх зарчмыг барина. Түүнээс биш гарсан алдаа дутагдал дээр үндэслээд БЗС байх ёсгүй гэж огт үзэж болохгүй.

Цаашлаад Монгол Улсын 24 сангийн үйл ажиллагааг дээрх загвараар ил тод болгоно гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж