Ард түмнээ хайрлая намын нэрийг өөрчлөх өргөдлийг буцаав

Ард түмнээ хайрлая намын нэрийг өөрчлөх өргөдлийг буцаав

Ард түмнээ хайрлая намын нэрийг өөрчлөх өргөдлийг буцаав

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2023.06.06/ болж, Ард түмнээ хайрлая намаас Улсын дээд шүүхэд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “нам нэр өөрчилсөнтэй холбоотой намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай өргөдлийг хэлэлцээд буцаахаар шийдвэрлэжээ. Учир нь өргөдөл гаргагч нь Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд заасан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хэтрүүлсэн юм байна.

Ард түмнээ хайрлая намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа ажилладаг.

Тус намыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2015 онд үүсгэн байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Улмаар 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд үүсгэн байгуулсан намынхаа нэрээр  тэд өрсөлдсөн ч амжилт ололгүй, ялагдсан. Эцэст нь тус намыг үүсгэн байгуулагч Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээснээр Ард түмнээ хайрлая намын дарга нь Л.Аззаяа болсон. Харин Л.Аззаяа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард намынхаа нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчлөх хүсэлтийг гаргасан ч хуулийн хугацаа дууссан тул боломжгүй болж буй юм. Иймээс ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд Ард түмнээ хайрлая намын нэрээр дахин даагаа нэхэх нөхцөл үүсээд байна.

Мөн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөл зөрчилтэй хэвээр буюу гишүүний тоо 801-д хүрээгүй байх тул Их Монгол Засахуй Ухаан нам бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-07 202.126.88.146

Тэнэг авгай нөхөр 2. эрүүл биш хачин гэр бүл. ард түмнээс халуухан мөнгөө цуглаад гэмтэж байхгүй баярхаад, солио балай.. таарсан таар шуудайнууд.ккк

Avatar

Нэргүй 2023-06-07 202.126.89.142

Гүндалай эхнэрээсээ салахдаа Ард түмнээ аваръя нам байгуулаад явсан.Эхнэр нь ард түмнээ хайрлая намтайгаа үлдсэн гэсэн.Том охин нь бас нам байгуулахаар явж байгаа шүү.

Avatar

Зочин. 2023-06-07 192.82.90.85

энэ нөхөряхэдэн хэдэн нам бүртгүүлж б.наа. өрх тусгаарлаад явдаг аргаа бараад чацаргана царайлаад буцаад ирэх юм Улс төрийн каръер сум чинь дуусчихсан юм бишүү хө.

Avatar

Нэргүй 2023-06-07 142.114.8.170

kkk

Avatar

Зочин 2023-06-07 64.119.22.254

Гүндалайг ингэж орон гарантаж явахыг нь далдуур МАН сонгогчдын санал хуваалгах гэж дэмждэг байхоо.Одоо намуудад санхүүжилт өгөх болсон гэсэн бүх нам МАН-АН г муулж оролцоно.Эцсийн дүндээ МАНд ашигтай,АН саналаа энэ наманцаруудтай хуваалцаад үлдэнэ.

Avatar

Нэргүй 2023-06-07 213.87.154.242

!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-07 124.158.69.85

Гүндалий сонин нөхөр. Бие даагаад яаж ч салбаганаад …… УИХ -д сонгогдож чадахгүй. Харин АН -ын жагсаалтаар магадгүй юм.

Avatar

Шинэ эрин 2023-06-07 202.126.89.161

гүнбалай новшийн хулгайч хуцалгүй тонил

Avatar

Уншигч 2023-06-07 64.119.17.47

энэ тэнэг нам мам гэж солиорохоо болиосой намын нэрээ хүртэл галзуу янаг хүншиг өгсөн нь иргэдиыг бүүр уурлуулсан

Avatar

Нэргүй 2023-06-07 202.126.89.134

Иймэрхүү хөлдүү гаруудад хөдөөнийхөн малчид хар ажилчдад ярьж хэлж байгаа нь ижилхэн сонсогддог таалагддаг юм шиг байгаа юм уйлаад дуулаад уурлаад инээгээд хөгжилтэй эр шүү авгайд нь их таалагдаг юм шигээ намын дарга шүү

Avatar

Хөгжилтэй 2023-06-07 78.187.120.177

Хөгжилтэй эр шүү. Нэг өглөө сэрээд л нэг юм санадаг, тэгээд л гүйчихнэ. Харин дараа нь боддог байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж