Их Британийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж, гадаадын иргэдийг айлган сүрдүүлж байгаа Хятадын цагдаагийн газрууд байдаг тухай албаныхан өмнө нь мэдээлж байсан. Мөн ийм цагдаагийн газруудын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэж байв.
"Safeguard Defenders" хүний эрхийн байгууллагаас гурван газарт ийм цагдаагийн хэсэг ажиллаж байгааг мэдээлсний дагуу Их Британийн цагдаа мөрдлөг явуулжээ. "Хятадын цагдаагийн газруудад үйл ажиллагаагаа зогсоох үүрэг өглөө. Гадаад хамтын нөхөрлөл, хөгжлийн албанаас Хятадын Элчин сайдын яаманд мэдэгдэл хүргүүлсэн. Их Британид ийм цагдаагийн газартай холбоотой аливаа үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч хэлбэрээр ажиллах ёсгүйг мэдэгдсэн" гэж Аюулгүй байдлын сайд Том Тугендат хэлжээ.
Зөвхөн Их Британиар зогсохгүй дэлхийн бусад оронд нийт 100 орчим Хятадын цагдаагийн газар байдаг аж. Тухайлбал, Манхэттэн дэх Чайнатаун дүүрэгт Хятадын нууц цагдаагийн газар ажиллуулж байсан хэргээр Нью-Йоркийн хоёр оршин суугчийг дөрөвдүгээр сард баривчилсан байна.
Ийм цагдаагийн газрууд нь хятад иргэдэд бичиг баримтаа шинэчлэх, бусад үйлчилгээ авахад нь туслах зорилготой гэж Хятадын засгийн газар өмнө нь мэдэгдэж байсан. Мөн цагдаагийн газруудыг хятад цагдаа нар биш орон нутгийн сайн дурынхан ажиллуулдаг гэжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Зочин 2023-06-07 213.87.154.242
!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-07 66.181.189.237
Англи улс дийлэхгүй байна гээд бодчих….Ямар байнадаа!!!!!
ЗОЧИН 2023-06-07 202.9.46.89
монголд бас байгаа…………
Зочин 2023-06-07 150.129.141.17
Хужаануууд бүр даварч байх санаатай, дарж устгавал таарна
Зочин 2023-06-07 66.181.191.21
МИ-8 чимээгүй устгадагсан. Гуйсан юмуу даа
Зочин 2023-06-07 66.181.177.75
FCO-г Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам гэдэг юм.
Зочин 2023-06-07 66.181.177.75
Энэ нэг сэтгүүлч ухаантай овог нэр нь ч сайн ялгагдахгүй нөхөр мэдээллээ сайн нягталж байх хэрэгтэй дээ. Их Британи гэж бичихгүй ээ. Тийм улс огт байхгүй. Их Британи гэдэг бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нэг л хэсэг юм. Нийтэд нь Британи, Британийн гэж илэрхийлж болно. Оросууд Их Британи гэж бичсээр ирсэн уламжлалаасаа салж чадахгүй байгаа юм шүү дээ. Их Британи гээд байвал улс төрийн алдаа болно.
Англиар Foreign and Commonwealth Office гэдгийг бас шал буруу орчуулсан бна.
Зочин 2023-06-07 202.126.89.164
Шар луу цио билүү тэр номыг 1980 онд уншиж байсан. Одоо бол улам боловсронгуй болсон байхаа. Манай цагдаа бусад хүчин мөхөсдөх байхдаа…..