Их Британи дахь Хятадын цагдаагийн газруудыг хаана

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

Их Британи дахь Хятадын цагдаагийн газруудыг хаана

Их Британи дахь Хятадын цагдаагийн газруудыг хаана

Их Британийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж, гадаадын иргэдийг айлган сүрдүүлж байгаа Хятадын цагдаагийн газрууд байдаг тухай албаныхан өмнө нь мэдээлж байсан. Мөн ийм цагдаагийн газруудын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэж байв.

"Safeguard Defenders" хүний эрхийн байгууллагаас гурван газарт ийм цагдаагийн хэсэг ажиллаж байгааг мэдээлсний дагуу Их Британийн цагдаа мөрдлөг явуулжээ. "Хятадын цагдаагийн газруудад үйл ажиллагаагаа зогсоох үүрэг өглөө. Гадаад хамтын нөхөрлөл, хөгжлийн албанаас Хятадын Элчин сайдын яаманд мэдэгдэл хүргүүлсэн. Их Британид ийм цагдаагийн газартай холбоотой аливаа үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч хэлбэрээр ажиллах ёсгүйг мэдэгдсэн" гэж Аюулгүй байдлын сайд Том Тугендат хэлжээ.

Зөвхөн Их Британиар зогсохгүй дэлхийн бусад оронд нийт 100 орчим Хятадын цагдаагийн газар байдаг аж. Тухайлбал, Манхэттэн дэх Чайнатаун ​​дүүрэгт Хятадын нууц цагдаагийн газар ажиллуулж байсан хэргээр Нью-Йоркийн хоёр оршин суугчийг дөрөвдүгээр сард баривчилсан байна. 

Ийм цагдаагийн газрууд нь хятад иргэдэд бичиг баримтаа шинэчлэх, бусад үйлчилгээ авахад нь туслах зорилготой гэж Хятадын засгийн газар өмнө нь мэдэгдэж байсан. Мөн цагдаагийн газруудыг хятад цагдаа нар биш орон нутгийн сайн дурынхан ажиллуулдаг гэжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж