Арктик 2030 он гэхэд зундаа мөсгүй болно

Арктик 2030 он гэхэд зундаа мөсгүй болно

Арктик 2030 он гэхэд зундаа мөсгүй болно

Уур амьсгалын хямралын улмаас Арктикийн бүс 2030 он гэхэд зундаа ямар ч мөсгүй болж магадгүйг эрдэмтэд анхаарууллаа. Цаашилбал, 2050 онд ч Арктикийн зун мөсгүй хэвээрээ л байх магадлалтай гэдгийг Мягмар гаригт нийтлэгдсэн тайланд дурджээ. Арктикт зуны улирал нь зургадугаар сарын дунд үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг.

Эрдэмтэд 1979-2019 он хүртэлх өөрчлөлтүүдэд дүн шинжилгээ хийж, хиймэл дагуулын мэдээлэл зэрэгтэй харьцуулсны үндсэн дээр энэ үнэлгээг хийсэн байна. Гэтэл хүлэмжийн хийг бууруулах хүчин чармайлтаас үл хамааран Арктик мөсгүй болох гэж байгааг олж мэджээ.

"Арктикийн зун мөсгүй болмогц хүйтний улиралд далайн мөсний хуримтлал хамаагүй удаашрах болно. Хэдий чинээ дулаарна, хүйтний улиралд төдий чинээ Арктик далайн мөсгүй байх магадлал нь өндөр болно. 2080-аад он гэхэд наймдугаар сараас аравдугаар сарын сүүл хүртэл далайн мөс бүрэн байхгүй болох магадлалтай" гэж Өмнөд Солонгосын Похангийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Сэүн-Ки Мин хэллээ.

Энэхүү судалгааны дүн нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын 2021 оны тайлангаас ялгаатай гарчээ. Шинэ судалгааны дагуу бол Арктик мөсгүй болох үйл явц даруй 10 жилийн өмнө эхлэх аж. 

Арктик сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн бусад хэсгээс дөрөв дахин хурдацтай дулаарч байгааг 2022 онд судалгаагаар тогтоосон. НАСА-аас мэдээлснээр бүс нутагт далайн мөс хэдийнэ хурдацтай алдагдаад эхэлсэн бөгөөд 10 жилд 12.6 хувиар багасч байна. Арктикийн зун мөсгүй болох нь дэлхийд сөргөөр нөлөөлнө. Тодруулбал, цагаан өнгийн мөс нь нарны энергийн дэлхийгээс холдуулдаг. Тиймээс энэ мөс хайлснаар дэлхий илүү их дулааныг шингээж, нэмэлт дулаарал үүсгэх юм. Цаашилбал, Арктикийн дулаарал нь дэлхийн бөмбөрцгийн хойд дунд болон өндөр өргөрөгт хэт халалт, ой хээрийн түймэр, үер зэрэг цаг агаарын эрс тэс өөрчлөлтийг авчирна. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-07 213.87.154.242

!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж