Дэлгэр зун цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгч, харилцагч байгууллагуудын бизнесийн борлуулалтыг дэмжих, таниулан сурталчлах зорилгоор “Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд 6-р сарын 9-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Аяллын болон зуны амралт зугаалгын хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг нэг дор цогцоор нь танилцуулах энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд дотоодын үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгжүүд болон баялаг бүтээгч жижиг дунд бизнесийн 23 байгууллага, аж ахуйн нэгж оролцож буй.
ХААН Банк Монгол орны өнцөг булан бүрд байгаа үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид, ЖДБ эрхлэгч нартаа бизнесийн цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна бизнесийн цар хүрээгээ тэлж, амжилттай удирдан явуулахад нь туслахаар менежментийн зөвлөх үйлчилгээг Жижиг, дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан үзүүлдэг. Түүнчлэн тэмдэглэлт өдрүүд болон улирлын онцлогт нийцүүлэн бизнес эрхлэгч харилцагчдадаа санхүүгийн бус хэлбэрээр бодитой дэмжлэг үзүүлж, борлуулалтыг нь өсгөх, бизнесээ өргөжүүлэн тэлэх бүхий л бололцоогоор хангаж, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.
Цаашид бид жижиг дунд бизнес эрхлэгч харилцагч нараа цахимжуулж, хэрэглэгчдэд улам ойр, дижитал хэлбэрт шилжсэн байдлаар үйл ажиллагаа, борлуулалтыг нь дэмжсэн ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөн ажиллаж байна.
“Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд ердөө ганцхан өдөр 6-р сарын 9-нд 10:30-20:00 цагт зохион байгуулах тул аялалд гарахаар зэхэж буй, амралт зугаалгаар явахаар төлөвлөж буй бол иргэд харилцагчид хүрэлцэн ирж, нэг дороос аяллын бараа бүтээгдэхүүнээ худалдан аваарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Холбоотой мэдээ