Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Мэттью Хэнкок зөвлөхтэйгөө гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хяналтын камерын бичлэгээр ил болсны дараа албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл энэхүү хяналтын камер нь Хятадад үйлдвэрлэгдсэн гэдэг нь дахин асуудал болж байна. Мэттью Хэнкокийн өрөөндөө туслахтайгаа үнсэлцэж буй дүрсийг бичсэн хяналтын камер нь Хятадын "Hikvision" компанид үйлдвэрлэсэн болохыг шалгаж тогтоосон аж.
Үндэсний аюулгүй байдлын шинэ журмын дагуу тагнуулын эрсдэлээс сэргийлэх үүднээс Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камер, бусад техник хэрэгслийг суурилуулж, ашиглахыг хориглосон байна. Улмаар Хятадын хяналтын камер үйлдвэрлэлийн "Hikvision", "Dahua" зэрэг тэргүүлэх компаниудыг Их Британийн нийтийн албаны техник хэрэгслийн тендерт оролцохыг хязгаарлаж байгаа юм. Дээрх хоёр компанийн бүтээгдэхүүнийг Их Британид өргөнөөр ашигладаг.
Хятадад 2021 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу төрийн тагнуулын агентлагаас шаардвал эх газарт төвтэй компаниуд ямар ч мэдээллийг өгөхийг хуульчилсан аж. Уг хуулийг Хятадад баталсны дараа тагнуулын эрсдэлээс шалтгаалан Их Британид парламент, засгийн газрын орднуудад хятад техник, хэрэгслийг авч ашиглахгүй байхыг Парламентын гадаад харилцааны хорооны дарга Алисиа Кирнс лоббиджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Зочин 2023-06-07 213.87.154.242
))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
J.Erka 2023-06-07 124.158.119.18
"Телеграф"-ын мэдээг ойлгосонгүй … аль ч улсад үйлдвэрлэсэн камер өртөснөө бичихээс хятадын камер "үнсэлцэх"-ыг олж бичдэг бусад нь бичихгүй гэсэн теорем байхгүй шүү дээ. Камертаа биш хүнд л байгаа шүү …
Зочин 2023-06-07 202.126.90.116
Сайдын хийдэг ажил …
зочин 2023-06-07 202.21.100.210
Манайхаан Тэрэлжид нуль хятад камерь байгаа шүү болгоомжлоорой
Зочин 2023-06-07 202.21.107.20
манай яам, тамгын газар, төрийн ордонд аль улсын камер байдаг юм болдоо!!
зээээ 2023-06-07 64.119.21.233
Тэд бол Хятадын Тагнуулын Тусгай Санг Баяжуулагчид .Бөгсөн дороо Тэсрэх бөмбөг тээгчид .Орчин цагийн Тамд илгээгдсэн Амьтас юм.Иймл хүмүүс Эх орны Эрх Ашгаас урвасан үйлийг гүйцэлдүүлэн дээ!!!
Зочин 2023-06-07 122.201.23.83
манай дарга цэргүүд яана аа
Зочин 2023-06-07 203.217.139.240
hyataduud ali hediine arvin arhivtei bolchoo biz. Tsag ni bolohoor zadlah blgui