Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Мэттью Хэнкок зөвлөхтэйгөө гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хяналтын камерын бичлэгээр ил болсны дараа албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл энэхүү хяналтын камер нь Хятадад үйлдвэрлэгдсэн гэдэг нь дахин асуудал болж байна. Мэттью Хэнкокийн өрөөндөө туслахтайгаа үнсэлцэж буй дүрсийг бичсэн хяналтын камер нь Хятадын "Hikvision" компанид үйлдвэрлэсэн болохыг шалгаж тогтоосон аж.
Үндэсний аюулгүй байдлын шинэ журмын дагуу тагнуулын эрсдэлээс сэргийлэх үүднээс Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камер, бусад техник хэрэгслийг суурилуулж, ашиглахыг хориглосон байна. Улмаар Хятадын хяналтын камер үйлдвэрлэлийн "Hikvision", "Dahua" зэрэг тэргүүлэх компаниудыг Их Британийн нийтийн албаны техник хэрэгслийн тендерт оролцохыг хязгаарлаж байгаа юм. Дээрх хоёр компанийн бүтээгдэхүүнийг Их Британид өргөнөөр ашигладаг.
Хятадад 2021 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу төрийн тагнуулын агентлагаас шаардвал эх газарт төвтэй компаниуд ямар ч мэдээллийг өгөхийг хуульчилсан аж. Уг хуулийг Хятадад баталсны дараа тагнуулын эрсдэлээс шалтгаалан Их Британид парламент, засгийн газрын орднуудад хятад техник, хэрэгслийг авч ашиглахгүй байхыг Парламентын гадаад харилцааны хорооны дарга Алисиа Кирнс лоббиджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ