Дэлхийн хамгийн том салхин туннель Хятадад ашиглалтад орно

Дэлхийн хамгийн том салхин туннель Хятадад ашиглалтад орно

Дэлхийн хамгийн том салхин туннель Хятадад ашиглалтад орно

Бүтээн байгуулалтын ажил таван жил үргэлжилсний эцэст Бээжин хотод дэлхийн хамгийн том хэт авианы салхин туннель ашиглалтад орох гэж байна. Энэ байгууламж нь Хятадын хэт авианы технологийн амбицыг урагшлуулах хөдөлгүүр болох юм.

"JF-22" салхин туннель Бээжингийн хойд хэсгийн уулархаг Хуайроу дүүрэгт байрлах ба дөрвөн метр диаметртэй, 10 км/сек хүртэлх агаарын урсгалын хурдыг бий болгож чадна.

Байгууламжийг эзэмшигч Механикийн хүрээлэнгээс мэдэгдсэнээр энэ туннель нь Хятадын сансрын тээврийн систем болон хэт авианы нисэх онгоцны судалгаа, хөгжүүлэлтэд хувь нэмэр оруулна. Хятад улс нь 2035 он гэхэд жил бүр олон мянган зорчигчийг сансар руу тээвэрлэнэ, эсвэл манай гаригийн аль ч хэсэгт хүрэх боломжтой хэт авианы нисэх онгоцны флотыг байршуулна гэж зорьж буй. Гэхдээ ийм төрлийн онгоц нь тогтвортой нислэгийн замтай байхын зэрэгцээ зорчигчдын аюулгүй, тав тухтай орчныг хангах ёстой.

Мөн хэт халуун болон даралтыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Дууны хурднаас тав дахин их хурдтай нисэх онгоцны эргэн тойрны агаарын молекулууд маш их шахагдаж, халж эхэлдэг бөгөөд энэ нь молекулын диссоциаци гэх үзэгдэлд хүргэдэг. Механикийн хүрээлэнгээс мэдээлснээр молекулын диссоциацитай холбоотой нарийн төвөгтэй физикийг ойлгох нь хэт авианы нисэх онгоцыг хөгжүүлэхэд маш чухал юм.

НАСА-ийн Лангли судалгааны төвд байдаг туннель нь хэт авианы анхдагч туршилтын байгууламж бөгөөд диаметр нь 0.8 метр орчим юм.

Хэт авианы туршилтын байгууламж руу том нисэх онгоцны загварууд, цаашилбал пуужинг хүртэл оруулах боломжтой. Ингэснээр судлаачид нислэгийн нарийвчлалтай мэдээлэл олж авдаг аж. Ихэнх тив хоорондын пуужингийн диаметр дөрвөн метрээс багагүй байдаг. Салхин туннелийн туршилтаар дамжуулан аливаа тээврийн хэрэгслийг ашиглаж эхлэхээс өмнө болзошгүй бэрхшээл, дизайны алдааг тодорхойлно.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-07 213.87.154.242

)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-06-07 202.21.100.210

Яаана даа улс орнууд хөгжөөд л байдаг. Манайх гэж өөрсдийгөө чингисийн баатрууд гээд бодчихсон, тэнгэрлэг ард түмэн хамаг залуусаа гадаад руу алдаад дууслаа даа. Эд баялагаа хайрлах нэрээр харамлах тусам хоёр хөрш маань инээд нь хүрээд л эзлэх авахын ухааныг судалж суугаадаа.

Avatar

Нэргүй 2023-06-07 64.119.25.131

Монголын эдийн засгийг хорлосон орос улс чинь задрах гэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж