Бүтээн байгуулалтын ажил таван жил үргэлжилсний эцэст Бээжин хотод дэлхийн хамгийн том хэт авианы салхин туннель ашиглалтад орох гэж байна. Энэ байгууламж нь Хятадын хэт авианы технологийн амбицыг урагшлуулах хөдөлгүүр болох юм.
"JF-22" салхин туннель Бээжингийн хойд хэсгийн уулархаг Хуайроу дүүрэгт байрлах ба дөрвөн метр диаметртэй, 10 км/сек хүртэлх агаарын урсгалын хурдыг бий болгож чадна.
Байгууламжийг эзэмшигч Механикийн хүрээлэнгээс мэдэгдсэнээр энэ туннель нь Хятадын сансрын тээврийн систем болон хэт авианы нисэх онгоцны судалгаа, хөгжүүлэлтэд хувь нэмэр оруулна. Хятад улс нь 2035 он гэхэд жил бүр олон мянган зорчигчийг сансар руу тээвэрлэнэ, эсвэл манай гаригийн аль ч хэсэгт хүрэх боломжтой хэт авианы нисэх онгоцны флотыг байршуулна гэж зорьж буй. Гэхдээ ийм төрлийн онгоц нь тогтвортой нислэгийн замтай байхын зэрэгцээ зорчигчдын аюулгүй, тав тухтай орчныг хангах ёстой.
Мөн хэт халуун болон даралтыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Дууны хурднаас тав дахин их хурдтай нисэх онгоцны эргэн тойрны агаарын молекулууд маш их шахагдаж, халж эхэлдэг бөгөөд энэ нь молекулын диссоциаци гэх үзэгдэлд хүргэдэг. Механикийн хүрээлэнгээс мэдээлснээр молекулын диссоциацитай холбоотой нарийн төвөгтэй физикийг ойлгох нь хэт авианы нисэх онгоцыг хөгжүүлэхэд маш чухал юм.
НАСА-ийн Лангли судалгааны төвд байдаг туннель нь хэт авианы анхдагч туршилтын байгууламж бөгөөд диаметр нь 0.8 метр орчим юм.
Хэт авианы туршилтын байгууламж руу том нисэх онгоцны загварууд, цаашилбал пуужинг хүртэл оруулах боломжтой. Ингэснээр судлаачид нислэгийн нарийвчлалтай мэдээлэл олж авдаг аж. Ихэнх тив хоорондын пуужингийн диаметр дөрвөн метрээс багагүй байдаг. Салхин туннелийн туршилтаар дамжуулан аливаа тээврийн хэрэгслийг ашиглаж эхлэхээс өмнө болзошгүй бэрхшээл, дизайны алдааг тодорхойлно.
Эх сурвалж: SCMP