Сурвалжлага: Сэлбэ голыг сэргээхээс өмнө ширгэх нь ээ

Сурвалжлага: Сэлбэ голыг сэргээхээс өмнө ширгэх нь ээ

Сурвалжлага: Сэлбэ голыг сэргээхээс өмнө ширгэх нь ээ

Үдийн наран хэвийж, усны хоржигнох чимээг сонсогдох нь нэн таатай. Улаанбаатар саарал гудамжаар алхалсаар тэнд очвол хүний хөлд дарагджээ. Голын эрэг хавьцаа хэдэн хүүхэд хөөцөлдөн тоглож, цаахна нь залуу хосууд тэрэг түрэн хүүхдээ салхилуулах аж. Гэвч голын эрэг, эргэн тойрон нь хогонд дарагдаж, суух сандал байтугай явган хүн алхах ч зам алга.  Ядаж л голын усанд хөвөх, эрэг дагуух хогийг нь түүхгүй бол Сэлбэ ширгэж мэдэх дүр зураг ч харагдаж байна. Иргэд өөрсдөө ч хотоо, байгалиа хайрлах нь иргэнийх нь үүрэг юм.

Хамгийн сүүлд тохижилтыг 3.1 тэрбумын хөрөнгөөр бүтээн байгуулах төсөл дэмжлэг аваагүй нам зогссон. Тэгвэл Хотын дарга Сэлбэ голтой холбоотой төслөө өргөтгөж түгжрэлийг бууруулах "Сэлбэ сэргэлт" төслийг хэрэгжүүлэхээр болж байна.

СЭЛБЭ ГОЛ ХОГООР ДҮҮРЧЭЭ

Уг төсөл нь урьдчилсан байдлаар 1.4 их наяд төгрөг зарцуулахаар тооцоо бий. Төслийг  2023 онд багтаан хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.

Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ.

Гол онцлог нь голын ай савыг дагуулан газар чөлөөлөлт хамгийн багатай трассыг сонгосон. Хөрсний бохирдлоос хамгаалах, голын урсацыг дэмжих, орчны чийгшлийг нэмэгдүүлэн уур амьсгалын эерэг өөрчлөлтийг бий болгохын хамт ашиглалтгүй талбайг амилуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд ая тухтай орчинг үүсгэх зэрэг байгаль экологийн болон эдийн засгийн олон талт үр өгөөжийг тооцсон төсөл гэнэ.  Мөн гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын барилгажилтыг дэмжих давуу талтай юм байна.

Энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр "Манай хот үндсэндээ хөндлөн нэг л замтай байгаа. Энэ бол далан барьж байгуулагдах, үндсэн хоёр дахь зам болох юм. Хоёр талтайгаа нийлээд 44 км зам болно. 13 том гүүр баригдана. 25 холбоос гүүртэй. Ж.Сүхбаатар сайдын хэлснээр явган хүний болоод дугуйн зам ч баригдана. Зураг төслийг зургадугаар сардаа багтааж, долдугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ гэж бодож байна. Бусад холбоос замууд хийгдээд ирэхээр замын ачааллууд маш сайн буурах учиртай. Хямд автомашин орж ирж байгаа дээр ч анхаарах ёстой. Энэ байдал үргэлжлээд байвал хэчнээн зам бариад ахиц, дэвшил гарахгүй. Ямартай ч замаа барина.БХБЯ хот төлөвлөлтийг хийдэг, энэ утгаар зам түгжрэлийн асуудалтай ч холбогддог. Энэ жилийн хамгийн том ажил бол энэхүү Сэлбийн бүтээн байгуулалт гэдгийг хэлье" гэжээ.

Үндсэндээ түгжрэлийг бууруулах том шийдэл нь "Сэлбэ сэргэлт" төсөл гэж ойлгож болохоор байна.

УЛСТӨРЧИД ГАДААДЫН ТУРШЛАГА СУДАЛЛАА ГЭДЭГ Ч ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА

Сэлбэ голын эрэг хавиар мод бургас тарих хэрэгтэйг ч иргэд хэлж байлаа.  Гол дагуу салхилж явсан иргэн Б.Мөнхтуяа “Зам нь энхэл догол хэцүү байна  даа. Шороон талбайгаа багасгаж мод бут цэцгээ тарих хэрэгтэй байна. Явган хүний замаар хүүхдүүд явахад маш хэцүү байна. Ер нь хотын удирдлагууд иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа хийхгүй байна” гэж бухимдав.

Д.Авидхүү “Сэлбэ голыг тохижуулах нь чухал. Миний бодлоор хүүхдүүдээ салхилуулаад явж байгаа ээж аавууд ая тухтай суух сүүдрэвч байх хэрэгтэй байна. Голын ойролцоо хогийн сав, сандал сүүдрэвч бүх юм аа барих хэрэгтэй. Тэндээ хяналтын камер суулгадаг ч юм уу. Тэгэхгүй бол хог хаядаг хүмүүс зөндөө байдаг. Сэлбэ гол гэлтгүй хотын төвд хогийн сав, нойл олддоггүй.  Салхинд гараад зугаалах талбай, хүүхдийн аятайхан тоглоомын талбай, машины зогсоол байдаггүй. Тиймээс бүгдийг нь цогцоор нь шийдээд давхар зогсоол, тоглоомын талбай барих хэрэгтэй. Хүнээ бодож, яавал ая тухтай байх уу гэдэг нөхцөлийг бүрдүүлээд хогийн савыг ойр ойрхон байрлуулах хэрэгтэй. Камержуулаад хог хаядаг хүмүүст нь Зөрчлийн хуулиар торгууль ногдуулдаг байвал сайжирна. Тэгэхгүй бол ухамсар муутай хүмүүс зөндөө шүү дээ. Хүүхдээ хаа хамаагүй шээлгэдэг, идсэн чихрийн цаасаа хаячихдаг зэргээс авхуулаад асуудал их байна. Голын эрэг дээр тоглоомын жижигхэн талбай барьж яагаад болохгүй гэж” гэлээ.

“Улстөрчид гадаад явж их туршлага судлах юм. Солонгост амьдардаг Монголчуудаас Сөүлийг яаж тохижуулсан байна, тэд нараас туршлагыг нь хараад хийчих л дээ. Гадаад яваад татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд л байх юм.

Ерөөсөө бүгд л хулгайч нар боллоо. Юу ч хийхгүй байна шүү дээ. Битүү хог байгаа биз дээ. Энд мянган тохижилт хийгээд дээр байгаа хүмүүс нь хог хаяад байвал мянган тохижилт хийгээд нэмэргүй биз дээ. Зөндөө л туршлага байхад хийхгүй байна. Энэ улстөрчид яавал хулгай хийх үү гэдгээ л боддог. Өөр юу ч боддоггүй. Иргэд яаж амьдрах нь тэдэнд чухал биш байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүгд шавж байна. Юм хийх гээд байгаа юм бол баруун, зүүн зах руу нь хий. Бодит байдал нь тийм байна”  гэж иргэн Ц.Сайнбилэг шүүмжлэл хэлж байна.

Үнэндээ өндөр хөгжилтэй орнууд ногоон байгууламж, тэр дундаа иргэдийнхээ амарч зугаалах, дасгал хөдөлгөөн хийх орчныг чухалчилдаг. Харин Улаанбаатарт эсрэгээрээ хавар нь шороо бужигнаж, өвөл нь удаанд дарагдаж хот дотроо салхилах боломж даанч хомс.

Монголоос бусад орнуудад хот доторх ногоон байгууламж, гол горхио тордож цаашилбал аялал жуулчлалыг татсан амралт зугаалгын бүс болгочхож байна. Хамгийн тод жишээ гэвэл Өмнөд Солонгос дахь Хан мөрнийг дурдаж болно. Тиймээс энэ мэтчилэн олон улсын сайн жишгийг дагаж өөрсдийн боломжид түшиглэн нийслэлчүүдийн ая тухтай, амьдрах орчныг бүрдүүлэх боломж байна.

 

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-07 66.181.182.18

Байгал орчны яамнаас энэ асуудлаар хариу тайлбар өгөөчээ.

Avatar

Нэргүй 2023-06-07 213.87.154.242

>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-07 124.158.67.12

Голын эргийн хажуугаар явган хүн явах, суух газартай л болмоор байна.

Avatar

Нэргүй 2023-06-07 202.126.90.122

Голын эргээр хог хаях сав оо бмаар

Avatar

Нэргүй 2023-06-07 202.126.90.122

Дарханд хараа гол бдаг хашаад мод тарьж бгаа гэд эсвэл хайрга ухаад эсвэл станцын үнсэн сан гэд
Гол руугаа сууж
Агаарт гарах нөхцөлгүй болсон

Avatar

Зочин 2023-06-07 202.21.107.20

тамхины иш ,чихрийн цаас,шүлсээ ч замбараагүй хаядаг гажиг иргэд их болжээ.

Avatar

Зочин 2023-06-07 103.26.195.246

Тохижуулах төсөл гарч ирсэнийг нь Тамын тогооны үлгэрээр татаж унагаад одоо ингээд сууж бгаа чинь хохь чинь гэе дээ. Тухайн үед нь хийлгээд гол нь хяналтаа сайн тавиад явах бсым. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж.

Avatar

Нэргүй 2023-06-07 66.181.161.41

tohijuulah shirgeh 2 tusdaa asuudal shuu. tohijolt hiih tsag hugatsaa ni mun bsan uu? hun ni zuv bsan uu? shirgej bgaa asuudliig bol Selbe goliin ehnii heden bulguud deer gazar avch barilga bariad bgaa humuustei uchiraa oloh heregtei shuu. bugd gunii hudag urumduud tom tom house horoolluud bosood bgaa shuu

Avatar

Ц. Эрдэнэбат 2023-06-07 202.126.88.115

Э. БАТ-ҮҮЛ ХОТЫН ДАРГА БАЙХДАА СЭЛБЭ ГОЛ, *АРСЛАН*-ТАЙ ГҮҮРЭН ДЭЭР ТЭРБУМААР *УСАН* ХӨШИГ ХИЙСЭН ШИГ ЮМ ХИЙСНЭЭС ОГТ ХИЙГЭЭГҮЙ НЬ ДЭЭР!

Avatar

Нэргүй 2023-06-07 103.161.242.158

zow sedew hondoj

Avatar

Нэргүй 2023-06-07 138.199.35.8

10 хан жилийн өмнө хөдөө хонь хариулаад явж байсан нөхөр цүнх бариад хот руу ороод ирсэн.Тэд хотын соёл ойлгох ч үгүй.

Avatar

Нэргүй 2023-06-07 192.82.76.20

сандал хогийн сав битгий тавь хүмүүс эргээр яваад алхаад л өнгөрөх ёстой эзлээд идэж ууж завааруулах бололцоо бүү олгоорой

Avatar

зочин 2023-06-07 192.82.76.20

усан онгоцны зогсоолуудтай хан мөрний тохижилт гэж солиорч байхынхаа оронд хан мөрнөөс салаалсан жижиг голууд сөүлд зөндөө байдаг маш хөөрхөн тохижолттой.байгалийн хад чулууг маш гоё ашигласан байдаг хогийн сав сандал нэг ч байхгүй хүмүүс гол дагаж алхах биен тамир хийх зориулалтаар тохижуулсан болохоос архичид сууж тухлахад туслаагүй элдэв гэр оронгүйчүүд цуглахад туслахгүй байдаг гүүрэн дор сүүдэрт ч сандал тавьдаггүй

Avatar

Нэргүй 2023-06-07 192.82.76.20

зам тавиулж чадахгүй хот яаж тохижуулах юм бэ энэ тэнд явган хүний зам тавиулсан болсон чанарыг хараарай түй чоорт хийж байгаа оркуудын нь хараарай ажил хийж хийлгээ хэзээ сурах вэ

Avatar

Нэргүй 2023-06-07 192.82.76.20

чадахгүй ээ наадуул чинь хэдэн хан мөрөн тохижуулах үнээр би чадна компаниудаар төмөр ямбий хэдэн хогийн сав хөгийн хэдэн сандал тавиулсан болоод л могой шиг залгичихна өлөн хар бирдүүд

Avatar

Zuv 2023-06-07 202.126.89.203

Demjine shuu

Avatar

Нэргүй 2023-06-07 139.5.219.64

фсдакуудад салаавч өгөх юмсан. Даваасүрэн Сумъяабазар 2 ажил хийчихвэл юм гэнэ .Хэзээ та нар ажил хийж байсан юм . Хэлхэлдээд хол очиж гуцаарай

Avatar

зочин 2023-06-07 202.131.245.69

ХОГИЙН САВ НЭХЭХ БИШ ҮҮСГЭСЭН ХОГОО ӨӨРӨӨ АВЧ ЯВААД ХАЯХ ЁСТОЙ ГАЗАРТ НЬ ХАЯХ ХЭРЭГТЭЙ ҮҮ. ундаа, кофены сав идсэн зүйлийнхээ боодол, үлдэгдлийг өөрөө л кармандаа хийнэ үү, тусдаа уут саванд хийнэ үү барьж явж байгаад хогийн сав тааралдвал хийх ёстой. түүнээс хүн суудаг сандалын хажууд хогийн сав байрлуулах нь ёстой буруу шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж