Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч даргыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан, сэжигтнээр татан баривчилсан талаар БНСУ-ын "KBS" телевиз мэдээлсэн нь Монголд төдийгүй дэлхийд ид шуугиан тарьж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын коммунистууд Монголын нэрийг дэлхийд түлж дуусахгүйг энэхүү үйл явдал харууллаа гэж хэлж болох юм.
Учир нь, дөрвөн жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Korean Air” компаниар үйлчлүүлэхдээ онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр БНСУ-д саатуулагдсан удаатай.
Хорь шахам хоног саатуулагдсаны эцэст долоон сая /6000 ам.доллар/ вон төлснөөр хилийн хориг нь цуцлагдаж, Монголд ирсэн. Засаг даргын орлогч Л.Мөнхбатын хувьд ч мөн хэд хоног саатуулагдахыг хэлэхэд бэрхтэй.
Ер нь Монголд сонгуулийг мөнгөөр цохиж хийдэг, төрийн томилгоо нь ёс зүй, ур чадвар, мэргэжил харахаас илүүтэй намын харьяалал харгалздаг, хууль зөрчсөнд нь хариуцлага хүлээлгэдэггүй хаацайлж ирсэн нь төрийг хүчгүйдүүлж, ажил унагаад зогсохгүй, дэлхийд Монголыг шившиглэж байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг дээрх асуудлаас мултраад Монголд ирсний дараагаар хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан нам болон төрийн бус байгууллагын зүгээс тавихад эрх баригчид хүлээж аваагүй. Бараг Д.Одбаяр нь хэлмэгдсэн болж, жил тойрон Цэцийн гадаа охид, бүсгүйчүүд гороолж зогссоноор Цэцийн даргаас бууж, гишүүнээрээ үлдэж байв. Хариуцлага, ёс зүйг эрхэмлэдэг оронд Үндсэн хуулийн Цэцийн дарга нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нэр холбогдсон бол ард түмнээсээ уучлал гуйгаад, өөрийн хүсэлтээр огцорно. Монголд хүчин хийсэн ч гүрийгээд, гүлдийгээд бүрэн эрхтэйгээ үлдэх гэж, тэмцдэг. Намынх нь гишүүд ч өмгөөлж хамгаалдаг буруу хандлага тогтсон. Жишээ татвал, Цэцийн дарга Д.Одбаярыг дээрх асуудалд нэр холбогдсоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хамгаалж, тодорхой байр суурь илэрхийлж байсан.
Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон байсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоход гишүүд нь хамгаалж, өөрөө ч гүрийж, эцэстээ үнэнд гүйцэгдэнгүүт бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Энэ хэрэгт нь шүүх хоёр жилийн ял оноосон юм.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ч гэрийн үйлчлэгчдээ бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдож, дуулиан дэгдэхэд мөн л Ц.Анандбазар гишүүн “Намайг гүтгэж байна” гэдэг тайлбар хийж, эцэстээ хохирогч нь өөрөө яллагдагч болж хэрэг замхарсан.
Ер нь МАН Засгийн эрх барьж байхад гишүүдийг бол яаж ч чадахгүй шүү гэсэн хандлага газар авч, жишиг болж буйг дээр дооргүй шүүмжилж буй ч тоодог албан тушаалтан алга. Сонгуулийн цикл ч ойртсон болоод тэрүү, намчид, цүнхчид нь ч эрэлттэй болж, тэр хэрээр гадаад руу аялж зугаалах шалтаг, шалтгаан нь мундахгүй болж буй бололтой. Учир нь, Засаг даргын орлогч Л.Мөнхбатын хувьд Чежү аралд очсон нь ажил хэрэг амжуулах гэхээс илүүтэй аялж зугаалах зорилгоор л очсон болов уу. Яагаад гэвэл Монголын соёлыг сурталчлах өдөрлөгт Л.Мөнхбатын үүрэг роль гэж юу байх вэ?. Тэр дуулах уу, бүжиглэх үү. Үгүй шүү дээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “төрийн алба данхайсан нь зардлыг өсгөж байна” гэж гонгинох атлаа Засаг даргын орлогч нэртэй албан тушаалыг цомхотголгүй өдийг хүргэсэн нь намчид, цүнхчидээ дэргэдээ уяатай л байлгах гэсэн арга болов уу. Үнэхээр улсын төсвийг хэмнэе гэсэн бол сумдын Засаг даргын орлогч нарыг “Шүүр” ажиллагаагаар цомхотгоход 330 гаруй орон тоо хумигдана. Тэр хэрээр цалингийн зардлаас эхлээд урсгал зардал буурна. Дээр нь гадаад руу аяладаг үр ашиггүй зардал ч буурахаар байгаа.
Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид туршлага судална, хамтран ажиллана нэрийн дор гадаад руу сүрэг сүргээрээ явдаг болсон. Түүний ард хавтгай архидалт болж буйг шүүмжлэх нэгэн ч бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Филиппин улсын Манила хотод ажлаар очтол нийслэлийнхэн буудалд нь “өглөө, оройгүй архидахтай тааралдлаа. Ийм байдалтай байвал энэ улс сүйрнэ шүү” гэж чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байв. Д.Ганбат л хэлсэндээ болохоос бодох л үг.
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба төсвийн мөнгөөр 29 хүнийг гадаад улсад аялуулахад 89 сая төгрөг гаргаж, хууль зөрчсөнийг Авлигатай тэмцэх газар тогтоож, туршлага судлах нэрээр төсвийн мөнгийг зүй бус зүйлд зарцуулахгүй байхыг анхааруулсан. Гэвч бусдад нь энэ жишээ сургамж болж байгаа юу гэдэг эргэлзээтэй хэвээр буй. Учир нь, гадаад руу зорчиж байгаа хүмүүс нь ихэвчлэн төрийн албаныхан л байдаг болсон тухай дуулдах боллоо. Эцсийн үр дагавар нь архидалт болж хувирлаа.
Засгийн газар хяналт шалгалтаа сайжруулж, үүрэг даалгавар өгөхгүй бол намын гишүүдийн тань архидалтаас үүдэлтэй асуудлууд хилийн дээс давж, улс дамнасан дуулиан дагуулдаг боллоо.
Г.ХОРОЛ
Зочин 2023-06-07 66.181.183.58
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр Солонгосын онгоцонд явж байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөгийг шууд базан үнсэж, бас долоогоод баривчлагдах нь тэр ээ.
Зочин 2023-06-07 213.87.154.242
>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-07 66.181.160.4
Нохойны үржил хязгаарлах 100 саяын тендерийг МАН-ын гаж донтонгуудыг засах арга хэмжээнд зарцуульяа.
Зочин 2023-06-07 192.82.84.200
бүх солонгосчууд монголчуудыг гаж донтой гэж бодож байгаа байхдаа
Зочин 2023-06-07 192.82.73.196
Өөрөө тэгээд хаанахын шулмас юм бол. Лав ардчилагч биш. Бас өвөг дээдэс нь социализмийн үед байгаагүй хүнэнцэр байхнээ. Тэгж яривал тэр үеийн хамгийн ажилсаг, ёс суртахуунтай нийгмийн хамгийн тэргүүний хүмүүс нь намын гишүүд байсан. Чухам тэд л хошуучилж Монголыг харанхуйгаас гаргаж өнөөгийн өндөрлөгт хүргэсэн. Ардчилал нэрээр бамбай хийж танхайрдаг луйварчид тонил. Монголын орчин үеийн хөгжлийг түүчээлсэн СОЦ үеийнхэн тэр үеийг яагаад муулдаггүй юм аан. Муулагчид нийгмийн шаарууд л байдаг
Зочин 2023-06-07 202.9.40.29
Ардчилал гэх сайхан нэртэй гаж зүйл Монголд өрнөнөөс Монголчууд ёс суртахууны доройтолд орж мөнгийг тахин шүтэж одоогийн муу муухай бүхэн эхэлсэн. Монголчууд капитализмыг байгуулж байгаа. Үүнийг Элбэгдорж, Бат-Үүл, Сосорбарам нар болон АН-ынхан огт дурсдаггүй. Социализмын үед, боловсрол үнэгүй, эмчилгээ үнэгүй, ажилгүйдэл байхгүй, гуланчлал байхгүй дарга нар нь ёс суртахуунтай бусдад үлгэр болсон хүмүүс байсан. Одооны манай олигархиуд тэдний хаана нь ч хүрэхгүй. Социализмын үед сайн зүйл их байв
зочин 2023-06-07 202.126.89.171
коммунистуудыг бууд
Зочин 2023-06-07 202.9.40.29
Хоролоо чи яаж тэнэг юм бичиж чадаж байнаа. Хүчин хийсэн хүнд намын харьяалал ямар хамаа байнаа. Амьхандаа энэ хэргээр далимдуулж МАН-ын гутааж эзэндээ том үнэлгээ авч байгаа юм биздээ. Ингэж цалин авч мөнгө олоод хол явахгүй. Гахаж мэднэ. АН-ын гишүүн хүн хүчин хийвэл гутамшигтай явдал биш юм байна. Юм болгонд улс төрждөг та нар хэзээ ухаантай болноо. Хамгийн шилдэг, ёс суртахуунтай хүмүүс л коммунист болох шалгуур давдаг байсныг түүх гэрчилнээ.
Зочин 2023-06-07 124.158.65.74
АНгомонуудаа хүчин хийсэн этгээд нам бас хамаатай юу?
И 2023-06-07 202.126.89.227
нэртэй, алдартай албан тушаалтан хуульч нь хүчирхийллийн хэрэгт орооцолдож ял шийтгэлгүй өнгөрсөн юм чинь …
Зочин 2023-06-07 202.126.90.116
Солонгосчууд хятад хүнийг хэзээ ч тэгж чадахгүй Монголчуудыг төрийн өндөрлөгөөс нь эхлээд доромжлохыг үзүүлж байна.
Зочин 2023-06-07 202.126.90.116
Коммунистууд муу хүмүүс. Харин энэ тал дээр өөр зарчимтай. Ер нь хавтгай архидалт1990 оноос эхэлсэн. Хүүхний б**с барих маазрах, сексдэх чинь одоо монголын хувьд нэг их сонин биш. Бараг гудамдаа янхандаж секдэх дээрээ тулсан ард түмэн. Сүүлийн үед нэг сүрхий хүмүүжилтэй хүмүүс сэтгэгдэл бичих юм. Та нар архи уухаараа яг адил зан үйл гаргана.Монгол бол сексийн эрх чөлөөт орон юм байна гэж нэг өвөр монгол хэлсэн байсан Тэр үнэн. Бид бүгд дэлхий дээрх хамгийн дур хүсэлтэй ард түмэн
Тэнэгт малаа 2023-06-07 192.82.87.40
🤣🤣🤣😜😜😜
Зочин 2023-06-07 202.126.90.116
ер нь энэ асуудал монгол хүний ёс заншил болтлоо сүүлийн 30 жил болсон юм биш үү. Английн жуулчин хүүхэн монголын талаар бичихдээ 8 настнаас 80 настнаа хүртэл бүгд секс хандлагатаөй орон. Дэлхийн олон орноор аялахад монгол шиг секс хандлагатай улс орны ард түмнийг үзээгүй гэ
Зочин 2023-06-07 103.140.10.209
үхээрийн газраас босож ирсэн босоо ороолонгууд л гэсэн үг.
нүрзэд 2023-06-07 59.153.114.224
одоо яая гэх вэ? үүнээс хойш л сайн хичээх хэрэгтэй! нэгэнт өнгөрсөн явдал. яаж ч хэлж бичээд буцааж болох биш. эв эеэ хичээ!
Зочин 2023-06-07 112.72.8.90
Монгол Сексийн гаж дон коммунист капиталист гэх хоёр төрлийн хувилбартай болчихсон юм байх даа.
Зочин 2023-06-07 103.26.193.63
Архидалтаа болиочээ Яг энэ хэрэг дээр бугд буруутай Согтуу эртэй хамт улдсэн орчуулагч эмэгтэй ч буруутай Оороо бас согтож эвгуй байдалд орж нэг согтуу монголоо шоронд оруулж улсынхаа нэрийг гаргаж байна Солонгосууд ч суртэй гэдэг. Нь ТВ ээрээ мэдээлж оор улсын иргэдийг ингэж мэдээлдэг болов уу Цаанаа л нэг монголчуудыг доош нь. Хийж байна Цаашдаа УИХ болон торийн албанд архи хэтруулэн хэоэглэдэг нэг ч хунийг оруулж болохгуй Архидалтын эсрэг тэмцлийг торийн альаныхнаас эхлэе
Зочин 2023-06-07 192.82.90.208
Ардчилагч гэх хулгайчуудын монголд учруулах гай барагдахгүй нь
Зочин 2023-06-07 192.82.90.208
Социализмыг магтаагүй. Гэхдээ тэр үед,тэр коммунистүүдийн үед ийм зүйл байгаагүй.Нийгмийн хөрөнгийг хамгаалдаг,хариуцлага сахилга хууль чанга байсан.Зах зээл гэж шуурч бүх зүйлд дэг журам алдсан. Нийгмийн хөрөнгө идэх гэж хэсэг этгээд ардчилсан хувьсгал гэх луйврыг зохион байгуулсан. Эрх чөлөө эдэлж байгаа нь энэ гэж бараг бүх хүмүүс архинд орсон,хулгай луйвар гэмт хэрэг туйлдаа хүрсэн.Үймээн самуунд улс орон бүхэлдээ автсан.Одоо ч энэ байдал бараг хэвээр,хөрөнгөндөө цатгалдсан хэд даварсаар
Зочин 2023-06-07 192.82.90.208
Эд нарт эх орон,ард иргэдийн эрх ашиг,нэр төрийг хамгаалах гэсэн бодол ер нь байдаг юм уу.
togoo 2023-06-07 45.117.35.3
comunistuud gewel eznee olson ug …za MAN shuu dee
Bold o 2023-06-07 223.62.219.246
Ман бол муу ёр шүгэлсэн муу ёрийн нам даа..
олон мянган хүний сүнсэнд хараагдсан нам …
Зочин 2023-06-07 103.229.120.96
харин танай Ан л бузар ихтэй. мөн ч их идсэн дээ. өндөр суудлаасаа буучихаад гадаадад казино тоглоод л
ЗА БИТГИЙ Х У Ц ! 2023-06-07 103.57.92.86
Коммунистууд ч гэх шиг. Тэгж ярьвал бүгдээрээ коммунитс угшилтай үхэрнүүд ш дээ.
СОЦ нийгэмд элэнц хуланц, эмээ өвөө, аав ээж нь ах дүү нь амвдарч байгаагүй нэг ч иргэн Монголд байхгүй !!
Ардчилал яриад сайхан болсон зүйл Монголд байхгүй.
СОЦ нийгэмд бүтээсэн бүхнийг устгасан хулхи ардчилагчид !
Зочин 2023-06-07 66.181.161.41
ustahgui geed yahab dee. bugdiig sotsialist uraldaand zoriulj hiisen yum chin.
Зочин 2023-06-07 103.212.117.95
Одбаяр хэлмэгдсэн нь үнэн ш дээ. Харийнхантай нийлж Монгол хүнээ доош нь хийдэг муухай лалрууд вэ? Монголчуудын хүн чанар улам муудаж бна!!!!!
Зочин 2023-06-07 66.181.161.65
Тэр хэний боожгой нөгөө хүүхнийх рүү орцон байгаад нөгөө хүүхэн нь тусламж эрж орилж чарласан бол одоо тэгээд таны зүгээс үүнийг юу гэж үзвэл зохилтой гэж айлдахсан бол? Хилмэгдэл гэхээр арай ч хачин болчихоод байх шиг.
Зочин 2023-06-07 192.82.72.148
Одоо ийм байгаа улс төрийн хүчин МАН д хариуцлага тооцож тхтан буулгах л хэрэгтэй, үнэндээ МУ ын гамшиг энэ ялсарсан намтай шууд холбоотой
Зочин 2023-06-07 66.181.161.224
102 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ГЭХ КОММУНИСТ НАМ МОНГОЛД БАЙГАА.АРД ИРГЭД АРД ТҮМЭНДЭЭ ДАНДАА ГАЙ БОЛСООР ИРСЭН МАН ГЭЖ БИЙ ШҮҮ.ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААНА , ИРГЭДЭЭ ХЭЛМЭГДҮҮЛНЭ , ХУЛГАЙ ХИЙНЭ , ХҮЧИН ХИЙНЭ. ЕСӨН ШИД НЬ БҮРДСЭН КОММУНИСТ НАМ МОНГОЛД БАЙДАГ БАЙДАГ
Зочин 2023-06-07 64.119.18.239
МАН н ГовьАлтай аймгийн засаг дарга нэг ажилтан хүүхнээ яалаа ,бас нэг сумынх нь засаг дарга жоохон охинийг яалаа , бас Баянчандманы МАН н нэг хурган дарга дугуйн дооцоов ашиглаж доорхи ажилтан эмэгтэйгээ яалаа
Хэлэх үгээ мөн олов оо 2023-06-07 202.21.126.30
Коммунист ч гэх шиг. МАН үзэл баримтлалаа аль хэдийнэ солиод 30 жил болж байна. Өнөө цагийн ардчилсан Монгол Улсад ямар юмны нь коммунист нам, коммунист үзэл санаатай хүн байх вэ дээ. Ардчилал, хувь хүний үзэл бодол, эдийн засгийн эрх чөлөөг 30 жил мэдэрч, хүртэж яваа улсууд шд. Энэ бол зүгээр л МАН-г харлуулахын тулд АН-нхан хэлдэг х****л төдий үг. Өнөө цагт коммунизмд итгэдэг, үзэл баримтлалаа болгодог нэг ч монгол хүн байхгүй
Зочин 2023-06-07 122.201.21.165
102 жилийн түүхтэй гэх хаяг пайзаа аваад хаячихаж чаддаггүй коммунист нам хэвээрээ л байгаа шүү дээ.Үүнийг хүн болгон хэлнээ
Зочин 2023-06-07 202.126.90.116
Нэрээ өөрчилснөөс хэтрээгүй. Өнгөн засал хийснээс МАН коммунист хэвээрээ байгаа. Монголд байгаа бүх муу муухай зүйлсийн эх үүсвэр нь МАН-ын 102 жилийн хугацаанд Монгол улсад тогтоосон буруу гажиг тогтолцоо юм. Ийм тогтолцоотой улсад зөвхөн мэдлэг чадваргүй, боловсролгүй, зусар, бялдууч, даргынхаа төлөө юу ч хийхэд бэлэн улсууд төр, аливаа байгуулагын толгойд гарч өөртэйгээ ижил хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлж, чадвартай, боловсролтой, мэдлэгтэй хүмүүсийг шахан зайлуулдаг…
иргэн 2023-06-07 192.82.74.73
угаасаа Монголд жинхэнэ Коммунист нам, Ардчилсан нам ч гэж байхгүй, зүгээр л Намын нэрээр Цагдаа Шүүх Прокурортой нийлж Хууль завхаруулж
Гэмт хэрэг үйлдддэг Гэмт хэргийн Бүлэглэлүүд л байна, Гишүүд нь Үйлдээгүй Гэмт хэрэг гэж нэг ч байхгүй, бүүр Тарийн ордон дотроо нэгнээ цааш нь харудчихаад одоо болтол юу ч болоогүй юм шиг л явцгааж байна,
Zochin 2023-06-07 165.225.96.121
Улс оронд нь хийх ажил бүр маш их байхад үргэлж ийш тийш явж мөнгө үрж ажил хийдүүлдэгээ болимоор юм. Гадныхан ч гайхдаг байлгүй өндөр хөгжөөд хийх ажилгүй болчихоод зугаалж яваа юм шиг.
Зочин 2023-06-07 203.17.23.177
ТЭГЖ ЯРЬВАЛ АНАНДБАЗАР, ОДБАЯР, ГАНТУЛГЫГ ӨМӨӨРДӨГ, ГҮТГЭСЭН ГЭДЭГТ НЬ ИТГЭДЭГ ГАРУУД ЗӨНДӨӨ БАЙГАА ТЭХ ҮҮ? ТИЙМЭРХҮҮ ГАРУУД Л ХҮҮЛ, ЦООХОР ДЭЭЛТ 2–ЫГ ТАЛЦАН БАЙЖ ШҮТДЭГ. ОРОСЫГ ПУТЛЕРТЭЙ НЬ ТАХИН ШҮТДЭГ ГЭЭД Л БОД. ХАРАНХУЙ МАССУУД
Зочин 2023-06-07 66.181.165.93
Доодохоо захирч чаддаггүй МАНгарууд яаж улс орныг засаглаж чадах вэ дээ. 2024 онд эд нарт дүнгийн өгөх болсон..
Зочин 2023-06-07 66.181.160.21
Монголын төрийг Н.Энхбаяр л ийм наймааны хэрэгсэл болгосон: 2000 онд МАХН ялж гарч ирмэгц Н.Энхбаяр төрийн албан тушаалыг мөнгөөр худалддаг ломбард болгосны жишиг нь олон жил явсаар өдий зэрэгт хүрлээ!!! Ямар ч бохир аргаар олсон нь хамаагүй, мөнгө цутгасан ямар ч хог новшнууд УИХ-д орж ирдэг журам тогтсон!! 2020 оны сонгууль яг л тийм жишгээр явагдаж, янз бүрийн шаарнууд гарч ирээд эхнээсээ "шатаж" эхэлсэн биз дээ??!!
Зочин 2023-06-07 202.9.47.6
Угаасаа Монголд коммунист ч байхгүй, ардчилагч ч байхгүй. Яахав, амиа зогоохын тулд төрд, албан тушаалд очихын тулд ардчилагчийн дүр эсгэгчид бол бий. МАН-ын гишүүн бүхнийг коммунист, АН-ын гишүүн бүхнийг ардчилагч гэж үзэх ямар ч үндэс байхгүй. АН-ынхан дотор чинь яахын аргагүй коммунист барилтай нөхдүүд, яалт ч үгүй эрүүгийн элементүүд зөндөө бий. МАН дотор ч мэдээж зүсэн зүйлийн амьтад байдаг биз.
зочин 2023-06-07 59.153.112.55
"Коммунист" – ыг мэдэх хүн одоо бүү хэл 90 оноос өмнө ч бараг байгаагүй. Коммунизмыг зөгнөгсдөөс эхлээд Маркс, Ленин гуай нар ч оноогоод хэлчихсэн нь ховор. Тэдний санаа бодлыг нэгтгээд барагцаалбал: "амины хөдөлмөрөөс бусад нийгмийн хөдөлмөрийн бүх хэрэгсэл нийгмийн, төрийн мэдлийн өмч байж, уг өмчийн бүтээгдэхүүн хүн бүрт "хөдөлмөрлөсний хэрээр ногдох" хуваарилалтын зарчимт нийгмийн төлөө тэмцэгчийг "коммунист" гэнэ. Одоон цагт тийм коммунистыг шөнө атугай, өдөр МАН дотор ч эрээд олдохгүй.
Мөнхөө 2023-06-07 192.82.66.72
МАН г сонгуулиар гудамжинд гаргах юмсаан Жаргалдаа ташуурж бнөө
Зочин 2023-06-07 192.82.90.208
Монголын ардчилагч гэх хулгайчууд болон нацистүүд нэг нүхнээс гарсан өтүүд. Эх орныхоо эрх ашгаас урвагчид. Хэдэн долларт шунагчид.Барууны ноёдынхоо даалгавараар биднийг хөрш хоёр гүрэнд дайсагнуулж, эх орноо сүйрүүлэх,ард иргэдээ зовоох зорилготой. Ийм этгээдүүдийг толгой дээрээ гаргасан улс бүр сүйрч байна. Барууны колони болж байна
Дэл 2023-06-07 202.55.188.120
Ардчилалыг хиймэлээр бүтээсэний гай гарч байна ардын нам ардчилсан нам талцах хэрэггүй төрийн албыг зоригтой цомхогтох хэрэгтэй хувийн хэвшилд боломж илүү олгох хэрэгтэй
хүннү 2023-06-07 202.179.25.55
Монгол комунист байхгүй. Ардчилал дээр дөрөөлсөн анархистуудын арим комунист төрийг эзлээд авчихсан. Нэг үгээр 1990 онд төрийн эргэлт хийж комунист дэглэмээ өөрчилж хүнлэг арчилсан нийгэм байгуулсан. Зохиогч нь МоАХ, хэрэгжүүлэгч нь МАН, АН=МАНАН.
уугуул 2023-06-07 202.72.245.121
соёлын яам гэж солиотой юмнуудыг цуглуулж бхаар ойн,усны энэ тэр яам бгуулбал үйл ажиллагаа нь улсад тустай бхда
Зочин 2023-06-07 66.181.160.12
орчихсон байдаг . Эсгүл МАН коммунист нам биш , эсгүл нам- төрийн удирдагчид энэ эмх замбараагүй ГЭМТ ХЭРЭГ – з**х*й ЗАЙДАН ЯВДЛУУДЫН ХАМААТНУУД ….
Зочин 2023-06-07 122.201.21.165
Мөнхбат Монголыг буруу талаас нь сайн сурталчилсан байна.Нөгөө 400 сая жуулчин үргээд алга боллоо доо
Зочин 2023-06-07 122.201.21.165
КОММУНИСТУУД монголд байна.Байгаа.Бид 100 жилийн ТҮҮХТЭЙ НАМ гээд байгаа нь нэг юм бодогдуулахгүй байна уу.Бузар булай бүхнийг коммунистууд хийж байна даа.Одоо хулгай гэж хэлэхээр АА МАН уу гэнэ.Хүчин гэнэ бас л аа МАН биз гэнэ гэсэн ОНИГОО гарсан байна шүү.Олонхиороо мөн ч их түрэмгийлж байна байна даа МАН
Зочин 2023-06-07 66.181.160.12
МАН коммунист нам биш байх аа , МӨН бол АВЛИГАЛ , ХҮЧИРХИЙЛЭЛ , ХҮЧИН , ХУЛГАЙ , з**х*й ЗАЙДАН одоогийнх шиг ингэж цадиг замбараагаа алдаж , ГАДААД – дотоодгүй ГАЗАР АВАХ ёсгүй . Наад зах нь гэр бүлийн өчүгүүхэн ӨӨ СЭВ гаргахад л наад зах нь НАМГҮЙ – цаад зах нь АМЬДРАЛГҮЙ болдог байлаа ш дээ . Одоо тэгэхэд эр коммунистууд нь битгий хэл ЭМ КОММУНИСТУУД нь ХҮЧИН , ХУЧИРХИЙЛЭЛ , ГЭР БҮЛ СЭЛГЭЛт \ УНДРАМ бас хэн хэн ч гэнэв ээ \ ХАМГААЛАЛТАД орчихсо
Зочин 2023-06-07 202.21.112.218
Мөнхбат Монголын соёлыг дэлхий нийтэд сурталчлах айхтар том ажлаар явсан юм биш үү?
Зочин 2023-06-07 192.82.87.117
Яагаав тэгээд мундаг сайн сурталчилсан юм бишүү ! Хүчин бол Монголын соёл, Соёлын Яам нь үүнийг хариуцан хөгжүүлдэг гэдэг нь дэлхийд тодорхой боллоо !
Зочин 2023-06-07 64.119.18.177
СЭЛЭНГЭД ХУЛГАЙ, АВИЛГАЛ, ХҮЧИН ХАВТГАЙРЧ ХӨЖИЛ ДЭВШИЛ ҮГҮЙ БОЛСОН . АЙМАГ СУМЫН ЗАСАГ НОЁД БАЙНГА ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЙСТОЙ. ОЮУНЭРДЭНЭЭ НЭГ АЖЛЫН ХЭСГЭЭ БАЙГУУЛЖ ЯВУУЛНА УУ
Зочин 2023-06-07 192.82.90.208
Зах зээл ардчилал гэх хууран мэхлэлт хүмүүсийг араатан болгодог бололтой.Монголын хамгийн шилдэг луйварчид хулгайчид бол ардчилагч гэх этгээдүүд. Нацистүүд ардчилагч гэх энэ луйварчид нэг нүхнээс гарсан өтүүд.Энэ нөхдийг толгой дээрээ гаргасан орон бүр яг Украин шиг эх орноо өөрийн гараар сүйтгэнэ. Ард иргэдээ зовлонд унагана. Ялангуяа хоёр том гүрний дунд байгаа манайх шиг өчүүхэн орон зомгол мэт шатна. АН болон бусад сөрөг хүчний гол зорилго бол үүнийг хэрэгжүүлэх ,хоёр хөршид дайсагнах явдал
Sain tsag haana 2023-06-07 202.126.89.203
Solongos iim ym ni ugasa diildehee baitsan shu dee
Зочин 2023-06-07 66.181.161.120
Энэ бүх зах замбараагүй байдал малчин иргэдээс эхтэй. Авилга, хулгай, хүчин гээд. Энэ бүхэн хээр талд таатай нь аргагүй үндэслэж тэндээсээ иргэншлийн зүг хүрээгээ тэлдэг. Малчид маш з**х*й, зайгуул явдалтайг орон нутгийн удирдлага, Хэүк-н төлөөлөгч, сумын засаг нар бүгд мэдэж байдаг. Тэгээд яагаад мэдэгддэггүй вэ? Учир нь өөрсдөө бас тийм бузартай. Чукчагийн төлөөлөл онцгой нэгэн боловч мөн л Чукча л байна. Тэд энэ бүхнийг бариад өгчихвөл өөрийгөө барьж өгөхөд тулна. Яг л өнөөдөр Ман Баттулгыг
Зочин 2023-06-07 66.181.161.120
барьж шоронд хийх гэхээр өөрсдийгөө баллачих гээд байгаатай адил. Баттулгыг хорьвол Элбэгдоржийг хорино. Элбэгээг хорьвол Нямдоржийг хорихоос аргагүйд хүрнэ. Нямдоржийг хорьвол Ман-н томчууд руу орохоос аргагүйд хүрнэ. Сонгуулийн өмнө өөрсдийгөө хорьчихвол ч ёстой л тээр жил Нямдорж Ан-г "даргагүйгээр яаж сонгуульд орохыг чинь харъя" гэж хэлдэг шиг юм болно.
7 2023-06-07 202.126.88.221
Үхсэн элий балай юм солиордог новшын сайт хувь хүний эргүүтлийг заавал бусдад нялзаах нь танай илжигт болон сөнөсөн ан д хэрэгтэй гэж боддог эргүү дагзнууд байх юм юу ч хийхээс буцахгүй өмхий г***й эргүү нөхрийг өдөж монгол нэр баастаж явах юм энэ хэсэг увайгүй хулгайч нарын найруулсан жүжиг гэж харагдаж байна
Зочин 2023-06-07 103.229.123.226
МАНгасууд чинь удахгүй сөнөнө МАНгараа
zochin 2023-06-07 202.55.183.178
МАН намынх нь нэр шавартай хутгалдлаа да. Чи өмөөрөд яахавдэ бадмаа минь. Наад нөхрийг чиньмэднэ шдэ. Гадагшаа томилолтоор явах болгондоо тамгийн газрын ажилтануудаа яаж дарамт үзүүлж бэлгийн харьцаанд оруулдагийг цуг явдаг хүрээлэгч нар нь мэднэ шдэ. Манжуурт юу боллоо.
Зочин 2023-06-07 202.126.88.221
Балай шахуу юм даа
Эгэл 2023-06-07 59.153.112.150
Сүүлчийн коммунист бараг дуусаж байгаа ,харин дүр эсгэсэн хүмүүс байж л байна
Коммунист иргэн одоо Монголд байхгүй 2023-06-07 66.181.177.248
Коммунист болон дүр эсгэсэн коммунист гэж хуваана. Жинэхэн коммунистууд ажилчин ангид байсан. Хорвоод олдсон ганц эхнэртэйгээ насыг өнгөрөөнө. Эмэгтэй хүний биенд хамаагүй хүрч олохгүй з**х*й зайдан үгээр доромж хэлбэл ёс суртхууны доголдолд орж намаасаа хөөгдөнө. Амралтын газар шөнийн 22 цагаас хойш тохиолдолын эмэгтэйтээ хамт байвал амралтын газраас хөөгдөж ажлын газарт хар тодорхойлолт бичнэ. Гэр бүлийн хувьд үнэнч үлгэр жишээ байж залуу үед үлгэрлэн дурайлалтай амьдарна.
zochin 2023-06-07 202.55.183.178
Комунизмаа мөрөөдөөд санаашираад яахав дээ. Чи харин ингэж бичих эрх чөлөөтэй бгаадаа баярла.