"The Hu" хамтлаг өнөөдөр Австри улсын "Nova" рок фестивальд тоглоно. Тэд зургадугаар сарын 3-нд эх орноосоо явж, уран бүтээлийн аяллаа эхлүүлсэн байна. Хамтлагийн залуус Монголд зургадугаар сарын 1-нд эх орондоо зохион байгуулсан “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглосон юм. Тэд эх орондоо байх хугацаандаа гурав дахь цомгийнхоо ажилдаа орж, их л завгүй байгаагаа хэлж байв.
Хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцох аж. "The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.
Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.
Зочин 2023-06-07 213.87.154.242
>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-07 124.158.69.85
HU хамтлаг дэлхий даяар нэртэй болж тоглож байгаад баяртай байна. Гэвч мань мэт нь тэд юу тоглоод байгааг нь ойлгодоггүй юм. Лав үнэ төлж үзэж чадахгүй, хүсэхгүй. Үнэгүй тогловол үзэж магадгүй. Харин Хурд, Харанга нтр-ийг бол хаа ч тоглосон мөнгөө төлөөд үзнээ.
зочин 2023-06-07 103.57.92.51
Үнэн
Австри Монголчуудад ээлгүй сонин улс шүү. 2023-06-07 103.57.93.142
Юунд тийшээ очно вэ.
Зочин 2023-06-07 103.229.122.226
Бөөн хар хувцастай , хөсрий татсан хүмүүс харагдах юм
Зочин 2023-06-07 202.21.126.30
Бүү атаарх