"The Hu" хамтлаг өнөөдөр Австри улсын "Nova" рок фестивальд тоглоно. Тэд зургадугаар сарын 3-нд эх орноосоо явж, уран бүтээлийн аяллаа эхлүүлсэн байна. Хамтлагийн залуус Монголд зургадугаар сарын 1-нд эх орондоо зохион байгуулсан “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглосон юм. Тэд эх орондоо байх хугацаандаа гурав дахь цомгийнхоо ажилдаа орж, их л завгүй байгаагаа хэлж байв.
Хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцох аж. "The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.
Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.
Холбоотой мэдээ