Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө.
Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөлийн хурлын эхэнд намын дүрэмд өөрчлөлт оруулснаар намын даргад нэр дэвшигчид хориглох заалт нэмсэн юм. Тус намын дүрмийн тавдугаар бүлгийн намын удирдлагын тогтолцоо хэсэгт “… Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон бол тэр хүнийг намын даргаар сонгох”-ыг хориглоно гэсэн заалтыг нэмж тусгалаа.
Энэ үеэр намын даргын ажлаа өгч буй Ц.Ганхуяг "Иргэний зориг ногоон нам улс төрийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хүчин. Энэ намыг анх байгуулагдах цагаас эхлэн гишүүнээс дарга болтлоо ажиллалаа. Өнгөрсөн жилүүдийг алдаа оноотой туулж ирсэн хэдий ч одоо шинэ үеийн хүмүүст замаа тавьж өгөх цаг нь болжээ. Хувийн шалтгааны улмаас намын даргын албаа өгөхөөр болж байгаагаа мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд намын үйл ажиллагааг авч явсан дэд дарга Батын Батбаатарыг намын даргад нэр дэвшүүлж байна. Хуралд оролцож буй гишүүд Та бүхэн минь дэмжиж өгөөрэй” хэмээн хүслээ.
Ийнхүү Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар намын дэд дарга Батын Батбаатарыг 100 хувийн саналаар дэмжиж, ИЗНН-ын даргаар сонголоо.
Иргэний зориг ногоон намын даргаар сонгогдсон Б.Батбаатар “Намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Үүнээс өмнө намыг удирдан чиглүүлж ажиллаж байсан Ц.Ганхуяг даргадаа мөн талархал илэрхийлье. УИХ-ын сонгууль болоход багагүй хугацаа үлджээ. Энэ хугацаанд манай намынхан эв нэгдэлтэй байж, сонгуульд амжилттай оролцох шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт саяхан орлоо. Түүнийг дагаж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. ИЗНН хөгжлийн бодлогоо улам боловсронгуй болгож, намын дотоод асуудлаа дахин ярилцаж, шинэчлэлийн бодлогыг хамтдаа хийх болно” гэлээ.
Ийнхүү ИЗНН-аас намын дүрмийн өөрчлөлт болон намын шинэ даргаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр болж, холбогдох материалаа энэ долоо хоногт хүргүүлэхээр болжээ.
Э.МӨНХ
Bat 2023-06-06 202.126.90.114
Энэ намыг Оросын хүргэн путины бууны нохой монголын баялагийн хулгайч төвдийн тайрдас жэнко Баттулга худалдаад авсан биздээ. Жэнкогийн бодлого хэрэгжиж эхэлж байна даа. Монголд жэнко гэдэг харийн нохой мөнч их саад болж байна даа. Түүнийг зайлуулах зоригтой аавын хүү гарч таарна. АН-ыг хувааж хүчгүйдүүлж. Хүүкийг дэмжиж ерөнхийлөгч болгосон. Шударга 5 нэртэй бүлэглэлийг санхүүжүүлж МАН-ыг хоёр хувааж Өөрийн шавь Оюукийг сайд болгон өөрөө туслах болж араас нь удирдаж монголыг оросд зарах жэнко.
Зочин 2023-06-06 213.87.90.112
~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
zochin 2023-06-06 103.229.121.188
хөөх, мартагдсан дууль явж байх чинь
Зочин 2023-06-06 192.82.90.79
Zairmagu guurei gugshoooon
Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-06-06 202.21.107.65
Энэ намынхан …зөв сэтгэлтэй… Шударга….боловсролтой залуус шүү… МАН…АН ын …бусармаг зүйлсийг ил болгож ард түмэнд үнэнийг хэлж өгөөрэй…..Ганхуяг ч сайн залуу……Шинэ даргад амжилт ..үнэн байдал …нотолгоонд суурилсан ..баримттай зүйлд бодит дүгнэлт гаргаж ажиллахыг лхүсье ээ…
Зочин 2023-06-06 66.181.187.120
зсс нэг муу долоогч шүү дээ т1 орк
Зочин 2023-06-06 66.181.180.238
Танд амжилт хүсье, танай намын үзэл бодол, улс орны хөгжил цэцэгжилтэд тун чухал шүү.
Иргэн 2023-06-06 124.158.119.22
Батын Батбаатарыг хулгай хийж, худал ярьж байсан гэж сонсоогүй, 0,07 га-г санаачилж, хүүхдийн мөнгийг гишүүн байхдаа батлуулж байсан гэдэг. Энэ бүхнийг нь харин бидний сонгож, шүтээд байдаг УИХ-хулгайчид өөрийн нэр зүүж хулгайлсан нь үнэн. Элбэгдорж, Баттулга, З.Энхболдын үгэнд ороогүй гэж АН-аас гадуурхагдан хөөгдөж явсан залуу. Гар цэвэр, сэтгэл зөв хүмүүсээ элдвээр хэлж доромжилдог атлаа хулгайч нарыг толгойдоо залдаг тэнэг зангаа бид хэзээ болих бол
Зочин 2023-06-06 66.181.187.120
морожен долоолгож байгаад гөшүүн болчихдог короли
Зочин 2023-06-06 66.181.183.72
хоньчин найдан ганхуй хонио хариулаад явж бсан нь зөв
зочин 2023-06-06 122.201.21.227
энэ залуу хөөгөөд явуулхаар хаач хамаагүй хаалгаар буцаад гараад ирэх юмдаа монгол улсад юу хийсэн хүн бэ эхлээд тайлангаа тавь
Зочин 2023-06-06 103.229.123.245
Морожин гэснээс нэг зайрмаг хийдэг компанитай байсан бил үү? 3-4 -р хорооллоос их хуралд гарсан бил үү…