Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжиж буй бодлогод АУДИТ хийнэ

Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжиж буй бодлогод АУДИТ хийнэ

Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжиж буй бодлогод АУДИТ хийнэ

Үндэсний аудитын газар нь энэ жил “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө ямар байна вэ” гэдгийг тодорхойлох зорилгоор гүйцэтгэлийн аудит хийхээр болж, өнөөдөр /2023.06.06/ холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан уулзалт хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээгээр Шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэн, төрийн өмчит их, дээд сургуулийн харьяанд байгаа судалгаа шинжилгээний хүрээлэнг оруулбал нийтдээ 70 гаруй хүрээлэн бий.  Сүүлийн 16 жилийн хугацаанд төрөөс дээрх хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын боловсруулсан 4000 орчим судалгаанд 180 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. Гэвч Монгол Улсын хөгжилд тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг дээшлүүлэх чиглэлд хийсэн ТЭЗҮ, инноваци, судалгаа, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах механизм байдаггүй нь сул тал болсоор иржээ гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байв.Тиймээс тус салбарт хийх гүйцэтгэлийн аудит нь оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж чаадхгүй байгаа гол шалтгаан юу вэ гэдгийг тодорхойлж, зөвлөмж өгөхөөрөө чухал ач холбогдолтой юм.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал Д.ЭНХБОЛД:

Үндэсний аудитын газраас жил бүр нэн чухал шаардлагатай салбаруудын бодлогын хэрэгжилт үр дүн ямар байна вэ гэдгийг тодруулах зорилгоор тодорхой салбар сонгож, аудит хийдэг. Энэ удаад шинжлэх ухаан, технологийн салбарыг сонгож аудит хийнэ. Аудитаар тус салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын төлөвлөлт нь хэр зөв, оновчтой явж байгаа юм, хэрэгжилт нь ямар төвшинд байна, бодлого нь зөв ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм уу. Эсвэл хэрэгжүүлээд гаргасан үр дүн болох оюуны бүтээлийг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа юм уу энэ дээр ямар асуудал байна вэ гэдгийг тодорхойлох зорилготой. Уг салбарт улсын төсвөөс хийж байгаа хөрөнгө оруулалтыг бусад улсынхтай харьцуулахад хангалттай төвшинд биш байна.  Нөгөө талаасаа шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргалт хангалтгүй төвшинд байна. Иймээс эдгээрийг сайжруулахын тулд тогтолцоог нь сайжруулах ёстой юм уу, бүтэц зохион байгуулалт чиг гүүргийг нь сайжруулах ёстой юм уу гэдгийг илрүүлж, зөвлөмж гарган, шийдвэр гаргах төвшний байгууллагад танилцуулах зорилгоор аудит хийхээр сонгосон юм.

Боловсрол шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.БАТТОГТОХ:

Гүйцэтгэлийн аудит нь тухайн салбарын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, зохион байгуулалтын хувьд, тогтолцооны хувьд, эрх зүйн орчин, санхүүжилт гээд бүх зүйл дээр сайжруулах зорилгоор зөвлөмж өгдөг. Тийм учраас шинжлэх ухаан технологийн салбарынхан бол энэ үйл ажиллагаан дээрээ талархалтай хандаж, илүү нээлттэй хамтарч ажиллах сонирхолтой байна.

Шинжлэх ухаан технологийн салбар бол өнөөдрийн нөөц бололцоо, санхүү, хүний нөөцийн хувьд чамлахааргүй сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Гэхдээ энэ салбараа илүү хөгжлийг түүчээлээгч гол салбар болгохын тулд илүү оролцоог хангаж, хувийн хэвшилтэй, мөн тогтолцооны хувьд илүү сайн зохион байгуулалт харж ажиллах шаардлагатай байгаа. Дээр нь санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох, хамтын ажиллагааны бүх хэлбэрүүдийг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг сайжруулах шаардлага байгаа. Тэрэн дээрээ Үндэсний аудитын газартай Боловсрол, шинжлэх ухааны яам хамтарч ажиллаж, илүү шийдлийг эрэлхийлж ажиллана л гэж бодож байна гэлээ.

Сануулахад, Үндэсний аудитын газар нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 9 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/04 тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2023 оны гүйцэтгэх аудитын сэдэв”-ийн дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө” гүйцэтгэлийн аудитыг эхлүүлэхээр болж буй аж.

Үндэсний аудитын газарт болсон энэхүү аудитын нээлтийн уулзалтад тус газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын Аудитын менежер Б.Долгорсүрэн болон аудитын багийн аудиторууд оролцов. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны академи зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

аудитор 2023-06-06 103.111.68.3

Аудитын байгууллага өөрсдөөсөө эхэлж өөрчлөх хэрэгтэй. чадваргүй хуучинсаг ү****ц мэдлэггүй юмнууд яаж Шинжлэх ухаан ярьж чадах билээ дэ хөөрхий. Дампуурсан газар бол ҮАГ

Avatar

Бендакийн тайлан 2023-06-06 202.21.127.142

Аль 1990-ээд оны эхээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс Бендак гэж мэргэжилтэн ирээд Монгол улсын
Шинжлэх ухаан, технологийн тогтолцоог өөрчилж, зах зээлийн замд нь оруулах зөвлөлгөөг өгөөд явсан байдаг.
Түүнийг нь тухайн үеийн ШУА-ийн удирдлага энд тэнд очиж үлгэр ярьж хүчийг нь сулруулсаар байгаад юу ч биш болгоод хаясан.
Сүүлдээ бүр ШУА-ийн Эрх зүйн байдлын тухай хууль батлуулж аваад санаа нь амарсан. Одоо энэ хуулийг хүчингүй болгож
төр, хувийн хэвшил гэлтгүй өрсөлдөх болмжийг нээх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-06 202.9.46.240

Нэг хүрээлэнд олон жил ажилласан. Миний ажиллаж байх хугацаанд нэг төслийг зөвхөн нэрийн өөрчлөөд 3 удаа санхүүжилт авч байж билээ.Ажлаас гарахад мэргэжлийн биш тэнэг нөхөр төслийн удирдагчаар хариуцаж байсан, дурак тэр төслийн ард гарч чадсан л байх даа. Төслийн мөнгийг иймэрхүү маягийн хүмүүс захиралтайгаа нийлээд сайхан завчдаг юм билээ. Нэг төслөөр 3 удаа санхүүжэлт аваад ямарч үр дүн гаргахгүйгээр туршилт судалгаа хийсэн мэтээр баахан зузаан тайлан хүлээлгэж өгдөг байсан даа.

Avatar

Нэргүй 2023-06-06 103.26.194.99

Zuv bh shu dee Төслүүдийг байнга авч байдаг нөхөд буй

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-06-06 202.21.107.65

Яг үнэн хэлжээ….. "БИ гэж ярих дуртай хийсэн юмгүй…….Эрдэмтэд нэртэй .." нэмэгдэл авдаг хүмүүсийг шалгаж …байвал ..зохилтой… Сарангэрэл ..фото зурагчин авгай ..Эрүүл мэндээс явж …КОРОНОТОЙ ФРАНЦЫГ нисдэг тэргээр ийш тийш нь авч явж холиосон доо….. ..АНАГААХЫН мрэгэжил мэдлэгүй Сарангэрэл авгай ….КОРОНО монголд тараахад нөлөөлөл үзүүлсэн …буруу …дутуу ..судалгаагүй ..чиг үүрэг өгч БУДИЛУУЛСАН…… ГОМДОЛ…ХАРУУСАЛ …ХАРИУГ нь ОДОО нэхэхээр өвчилсөн эндсэн…

Avatar

Sudlaach 2023-06-06 103.57.94.132

АШУҮИС баахан хүрээлэн нэртэй, тэнхмийн багш нарын хийсэн ажлаар нүүрээ тахалдаг бүтэц байгуулж, захирал, лабораторийн эрхлэгч гэгчид нь Хүрэлбаатарын хүрээллийн “би” өвчтэй хэдэн хүнийг сайн шалгаж, зөв чиглэлд нь ажлыг нь хандуулах аудит хийвэл тустай л байна даа. Сургууль төсвөө тэр хэдэн хүнээ ажил хийсэн гэж харагдуулахын тулд зарцуулж, харин оюутны сурах орчин бүр хаягдсан. Ядаж л хэдэн лекцийн өрөөг нь тохижуулаад…………..

Avatar

Zochin 2023-06-06 192.82.83.90

deer n tsarailag oyutan ohidiig uls torchdod zarj ner oldog Batbaatar gej luivarching sain ilchil.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж