Афганистанд бага сургуулийн 80 охин хорджээ

Афганистанд бага сургуулийн 80 охин хорджээ

Афганистанд бага сургуулийн 80 охин хорджээ

Иранд сургуулийн охид, хөвгүүд хордсон хэрэг удаа дараа гарсан. Тэгвэл энэ удаад хөрш Афганистанд сургуулийн 80 орчим охин хордож, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Талибууд 2021 оны наймдугаар сард засгийн эрхийг гартаа авснаас хойш ийм төрлийн халдлага анх удаа гарч байна. Халдлага Сар-э-Пул мужид Бямба, Ням гаригт хоёр удаа болсон.

Афганистанд эмэгтэй хүүхдийг зургадугаар анги хүртэл л боловсрол эзэмшихийг зөвшөөрсөн байдаг. Харин насанд хүрсэн эмэгтэйчүүдийн хувьд ажил хийж, олон нийтийн газраар явах нь ихэнх тохиолдолд хориотой.

Охидыг хордуулсан этгээд хувийн өс хонзон агуулсан байсан гэж албаны хүн мэдэгдсэн. Мөн гуравдагч этгээдэд мөнгө төлж халдлагыг үйлдүүлсэн байж болзошгүй аж.

Сар-э-Пул мужийн боловсролын байгууллагын захирал Мохаммад Рахманигийн хэлснээр 77 охин хорджээ. Тэдний 60 нь Насван-э-Кабод Ааб сургууль дээр, 17 нь Насван-э-Файзабад сургууль дээр хордсон байна. Энэ хоёр сургууль нь хоорондоо ойрхон байрладаг. Охид нэгээс зургадугаар ангийнхан байсан.

НҮБ-аас энэ оны гуравдугаар сард мэдээлснээр Иран даяар 20 мужийн 91 сургуульд охид химийн бодист хордсон хэрэг гарсан. Гэвч эрх баригчид эдгээр халдлагыг идэвхийлэн шалгаагүйгээр үл барам нөхцөл байдлыг үгүйсгэсээр байгааг НҮБ-ын мэргэжилтнүүд онцолжээ. Охидыг хордуулсан нь өнгөрсөн жил өрнөсөн "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө" хөдөлгөөнд оролцсоных нь төлөө шийтгэл байж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-06 45.117.35.3

НҮБ-ын Хүүхдийн Сангийн цүнх үүрчихжээ хөөрхий,

Avatar

idt ?##- 2023-06-06 216.200.84.187

zax zeel gj

Avatar

Нэргүй 2023-06-06 216.200.84.187

&

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-06 202.21.102.231

эвий дээ нялх хүүхдүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж