Украины хоргодох байруудын 25% нь ашиглах боломжгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.06.06-нд нийтлэгдсэн

Украины хоргодох байруудын 25% нь ашиглах боломжгүй байна

Украины хоргодох байруудын 25% нь ашиглах боломжгүй байна

Украины Дотоод хэргийн яам 4800 гаруй хоргодох байрыг шалгаж үзээд, 25 орчим хувь нь ашиглах боломжгүй байгааг тогтоожээ. Тодруулбал, 252 нь түгжээтэй, 893 нь ашиглахад тохиромжгүй байгаа аж.

Оросын довтолгооны үеэр Киев хотод нэгэн эмэгтэй түгжээтэй хоргодох байр руу орох гэж гадаа нь хүлээж байгаад амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн дараа эрх баригчид хоргодох байруудад шалгалт хийжээ. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дөрвөн хүний нэг нь хаалгыг нээх гээд чадаагүй бол үлдсэн гурав нь орон нутгийн албан тушаалтнууд юм. Тэдгээр албан тушаалтан одоогоор гэрийн хорионд байна. Албан ажилдаа хайхрамжгүй хандсан гэсэн үндэслэлээр тэднийг найм хүртэл жил хорих ялаар шийтгэж магадгүй.

Хоргодох байрнаас хол амьдардаг хүмүүсийн хувьд нөхцөл байдал хүндхэн байгаа аж. Агаарын довтолгооны үед тэд ихэвчлэн орон сууцны хонгилд хоргодож байна.

Эрх баригчид хоргодох байруудтай холбоотой санал хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ. Уг үйлчилгээг эхлүүлснээс хойш нэг өдрийн дотор мянга гаруй санал гомдол хүлээж авсныг Киев хотын дарга Виталий Кличко хэллээ. Эдгээрийн тал хувь нь байгууламж түгжээтэй байдаг гэсэн гомдол байжээ. Харин 25 орчим хувь нь хоргодох байрны орчин нөхцлийн талаарх гомдол байсан. Киев хотын 250 орчим оршин суугч ойр тойронд нь хоргодох байр байдаггүй гэж гомдол мэдүүлсэн.

Онцгой байдлын ажилтнууд, цагдаа нар, албаныхан нийлсэн 5300 гаруй сайн дурынхан Украин даяарх хоргодох байруудыг шалгах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Дотоод хэргийн яам мэдэгдлээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж