Оросын талд ажилласан FBI-ийн тагнуул нас баржээ

Оросын талд ажилласан FBI-ийн тагнуул нас баржээ

Оросын талд ажилласан FBI-ийн тагнуул нас баржээ

АНУ-ын түүхэнд хамгийн их хохирол учруулсан тагнуулчдын нэг гэгддэг Роберт Ханссеныг Колорадо мужийн Флоренц хотын шоронд  өчигдөр /2023.06.05/ өглөө нас баржээ. Түүнийг Оросын талд ажиллаж, тагнуул хийсэн хэргээр 2002 онд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм.

79 настай Ханссен нь 1.4 сая гаруй ам.доллар бэлнээр болон очир алмааз хүлээн авчээ. Мөн орос данс руугаа мөнгө хүлээж авсан байна. Түүний хэрэг дээр 300 төлөөлөгч ажиллажээ.

Ханссен гэмт ажиллагаагаа 1985 оноос эхлүүлсэн бөгөөд Орос болон хуучин ЗХУ руу материал илгээдэг байсан аж. Баривчлагдахаасаа өмнө тэрээр эхнэр, зургаан хүүхдийн хамт Виржиниа хотын захад дөрвөн өрөө даруухан байшинд амьдардаг байв. Тэр 1976 оны нэгдүгээр сард Холбооны мөрдөх товчоонд ажилд орсон. Түүний ер бусын үйлдлүүдийн талаар янз бүрийн сэжиг таамаг хааяа гардаг байсан ч олон жилийн турш баригдаагүй аж.

Тагнуулч Олдрич Хазен Эймсийг 1994 онд баривчилснаар Холбооны мөрдөх товчоо нууц мэдээлэл задарсаар байгааг олж мэдсэн байна. Улмаар Ханссенийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Ханссены тэтгэврийн нас дөхөж байсан тул Холбооны мөрдөх товчоо яаралтай арга хэмжээ авчээ. Түүнд хуурамч даалгавар өгч Холбооны мөрдөх товчооны төв байранд ажиллуулсан. Тодруулбал, 2001 оны нэгдүгээр сараас Ханссен далд камер, микрофон бүхий шинэ оффисдоо ажиллаж эхэлжээ.

Тэрбээр тагнуул хийсэн гэх 15 зүйл анги хэргээ хүлээснээр 2002 оны тавдугаар сард тэнсэн харгалзахгүйгээр бүх насаар хорих ял авчээ. Түүний үхлийн шалтгаан хараахан тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-06 153.137.40.188

Урвагчид нэг л тавилан байдаг!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж