Нохойны үржил хязгаарлах 100 саяын тендер зарлажээ

Нохойны үржил хязгаарлах 100 саяын тендер зарлажээ

Нохойны үржил хязгаарлах 100 саяын тендер зарлажээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлын тендер зарлажээ. Тодруулбал, нийт 100 сая төгрөгийн үнэ бүхий ажлын тендерийг өнөөдөр /2023.06.06/ зарласан байна.

Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлын тендерийн саналыг нийт долоо хоногийн хугацаанд авах бөгөөд хэрэгжилт хоёр дүүргийн хэмжээнд байх аж.

Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй болохыг Хотын ерөнхий менежер М.Баяраа өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв. Учир нь өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарчээ. Энэ нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо сул тавьдаг, гөлөгнүүдийг төөрүүлдэг зэргээс үүдэн золбин нохой, муур олшрох, улмаар олноор үржиж буйтай холбоотойг онцолсон.

Хотын Ерөнхий менежер М.Баяраагийн хэлснээр "Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойн сэг зэмээр бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа.

Эхний ээлжид эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Цаашлаад золбин нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байгаа.

Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болно. Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянгыг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цагаан даваанд нохой унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа.

Буу барьж нохой устгах нь зохисгүй. Тиймээс тус үйлдвэрийг барих нь зүйтэй” гэж үзсэн гэсэн юм.

Мөн үүнтэй зэрэгцээд иргэд цахим хуудастаа өнгөрсөн саруудад нохой, муур устгал хийгдэхгүй байсан бол энэ сараас хашаандаа байгаа нохойг зөвшөөрөлгүй устгаж байгаа талаар бичиж байгаа. Гэхдээ тус мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газраас үгүйсгэсэн юм. Ямартай ч нийслэлийн захирагчийн ажлын албанаас гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлыг эрчимжүүлж байгаа бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-06 192.82.85.13

Мөнгө идэх арга

Avatar

Баримт 2023-06-06 95.12.218.28

Манайхан ч IQ ендер улс даа. Тесвийг хэрхэн аргалахаа гаргуун бодох юм. Хэдэн жилийн дараа бас л хэдэн нехер менгений хэргээр яваад, юу ч болохгуй дуусна даа. Харж л байгаарай

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-06 192.82.89.186

Буудаж а**х бол маш харгис үйлдэл. Үржил хааснаар эзэнгүй нохой муур үржих нь багасна. Ихэнх нь хариуцлагагүй эздээс болж гадаа хаягдсан өрбвдөлтэй амьтад байдаг. Жоохонд нь хүүхдээ тоглуулах гэж авч өгчихөөд жаахан томроод ирэхээр нь гаргаад хаячихдаг.

Avatar

Нэргүй 2023-06-06 202.21.126.30

Золбин муур нохойг буудаж устгах нь хамгийн зардал багатай арга.

Avatar

нохой, муурын асрамжтай болох 2023-06-06 192.82.65.180

нохой, муурыг спей хийлгэж эзэнтэй болговол. Түүнээс бус буудаж а**х, унтуулах чинь харгис арга. үүнийг гардан хийсэн хүн зовлонгоор дүүрэн амьдрана. Нохой, муур үржүүлж зарж байгаа нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. тэр үржүүлж байгаа хүн ч гэсэн сайн бод. хэт их үржүүлэг хийж үүгээр бизнес хийгээд байвал карма чинь хурдан ирж гэр бүлийн гишүүд чинв хүний наймаанд өртөх, үржүүлэгч эзэн болон гэр бүлийн гишүүд рүү нь нохой муур дайрч гэмтээх гэх мэт нүгэлээр "шагнагдана"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж