Сурвалжлага: Тэрэлж явснаас Турк руу аялсан нь дээр

Сурвалжлага: Тэрэлж явснаас Турк руу аялсан нь дээр

Сурвалжлага: Тэрэлж явснаас Турк руу аялсан нь дээр

Нүргээн бас шуугиан, нүүгэлтсэн их утаа, бөөгнөрөл бас түгжрэлээс хором ч болов холдохын түүс болсоор хотоос гарч явлаа. Саяхан өнжсөн өвс хувхайрч зэгэлтэж байсан тал өнгө засч ногоорчээ. Дэлгэр цаг сайхан. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч болмоор өдрүүд эхэлж байна. Хотоос хөдөө рүү, сумаас суурин руу, гадаадаас Монгол руу ирэх аялал жуулчлалын улирал эхэллээ. Улаанбаатар хотоос хамгийн ойр амарч зугаалах боломжит газар бол Горхи Тэрэлжийн цогцолбор газар.

Амралтын өдөр нар үд хэвийх үед нэгэн жуулчны баазад очлоо.  Эндээ хоноод маргааш өдрийн үд хүртэл байрлах таван ханатай гэрийн үнэ 150 мянган төгрөг. Энэ үнэд хоол цайны мөнгө ороогүй. Өөрсдөө хоолоо хийж идэх эсвэл 12-15 мянган төгрөгөөр шөлтэй хоол эсвэл цуйван сонголтоор захиалах боломж бас бий. Тус амралтын бааз төв замаас даруй таван километр зайд байрлана. Хашаанд ойролцоогоор 10 гаруй гэрийг хоёр эгнүүлэн барьжээ. Урд эгнээний тэх голд байрлах хаалга нь онгорхой гэр бол бидний байрлах сууц. Түүнийг чиглэн явах зуур арын гэрээс “Хос залуус гэдэг аз жаргалтай. Хоёулаа бүхнээс дутахгүй ээ хайрт минь” гэх дуу чих дэлсэнэ. Ойролцоогоор 10 орчим хүн байгаа бололтой. Шинээр ирсэн амрагчид биш шөнөжин ууж хоносон нь биднийг гэрийн зүг дагуулан явах 40 эргэм насны эрийн ярианаас тодорхой болов. Дахиад хонох ч сураг дуулдав.

Хэрэв тооцоогоо урьдчилж өгөхгүй бол 14:00 цаг гэхэд хөөгөөд гаргахаас өөр сонголт үгүй гэнэ. Ямартай ч найрын дуу цааш хэр удаан үргэлжлэх эсвэл төгсөх нь цагийн дараа гэхэд шийдэгдэх нь тодорхой болов.

Гэрийн үүдээр ормогц хоймор болоод баруун, зүүн талд нэг нэг ор байрлуулжээ. Шалны хулдаас мэр сэр онги татагдсаныг эс тооцвол өнгө нь аятайхан цайвар юм. Голд байрлуулсан орны наана будаг нь халцархай ч түмэн наст хээгээр гоёсон улаан эрээн өнгийн ширээ байрлуулсан байна. “Оройхон тийш жиндүүхэн болвол гал түлж өгч болно. Өөрсдөө түлчихсэн ч болно” гэж дөрвөлжтэй түлш рүү дохив. “Цагаан хэрэглэл сольчихсон байгаа. Танайх гэр бүлээрээ яваа юм чинь архи дарс ууж бөөлжих нь гайгүй байх. Гэхдээ хүүхдүүд чинь арилахааргүй толбо болговол цэвэрлэгээний хөлс нэмж авна” гэж сануулах, зандрахыг хослуулснаа хэрэг гарвал түрүүнийхээ залгасан дугаар руу залгаарай хэмээн гарч одов. Зуны бүгчим өдрүүд арай ч болчихоогүй учраас модон хаалга, дүнзэн шалтай ариун цэврийн байгууламжинд амьсгалаа түгжиж ядан бие засахаас өөр сонголт үлдэхгүй нь. Шөнө оройн цагаар дотор нь биш гадна нь биеэ засах хүмүүс олон. Оройн 18:00 цаг гэхэд  ганц хоёрхон гэрээс бусад нь нэгэнт эзэнтэй болжээ.

Багахан хэмжээний бэсрэг наадам адил олны хөлд дарагдсан жуулчны баазын эзэн хорхогны захиалгад дарагдаж ядахдаа хажууд яваа нэгнээ хараалын үгээр дуудаж, хурдан гэж шавдуулна.

Байрлаж буй гэрээс 100 орчим метрийн зайд сагс, гар бөмбөгийн талбай, савлуур, гулсуур гээд хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай нь ганц гялтганах зүйл. Хаа газрын амралтын газар байдаг л нэг дүр зураг. Амрах гэж биш архидах гэж ирсэн нэгнээс хүүхдүүдээ бас өөрсдийгөө хамгаалах үүрэг, хариуцлага оройхон тийш нэмэгдэнэ. Аз нь таарвал зурагдсан пянз шиг дуу тэгс гээд намжих бол азгүйтвэл гэрийн хана цөмлөх шахам нанжилдах нэгэнтэй ч таарч мэднэ.  Амрагчдын талаас илүү хувь нь гадныхан тэр дундаа солонгосчууд байх аж.

Жуулчны баазын ажилтан бидэнтэй харилцаж байснаа бодвол гадныханд жаахан ч болов бөхөлзөхөө мэдэж байгаа нь сайшаалтай. “Монголчууд бид яахаараа гадныхны өмнө бөхөлздөг билээ” гэх ямаан омог, тэнгэрлэг заяагаа тэд ямартай ч хойш тавьж үйлчилгээний соёл инээмсэглэл, хүндлэх мэндлэх ёс тэр дундаа багахан боловч бөхөлзөхөөс эхлэнэ гэдгийг нэгэнт ухамсарлажээ…

ДОТООДОД АЯЛАХААС ИЛҮҮ ГАДААД АЯЛАХ НЬ ХЯМД БАЙНА

Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ жил нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд буй. Дотоод болон гадаадын жуулчдын хөлд дарагддаг зуны улиралд зарим жуулчны баазын үйлчилгээ болоод үнэ тэнгэр газар шиг ялгаатай байдаг гэдгийг иргэд хэлж байна. Түүнчлэн дотооддоо аялах зардал жилээс жилд өсч байгаа нь цаашлаад дотооддоо биш гадаадад аялах хөшүүрэг болж байгаа гэдгийг хэлж байна.

Иргэн: Дотоодын аялал жуулчлалыг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Өнгөрсөн жил дотооддоо гэр бүлээрээ аялсан. Үнэ ханш нь өөр өөр байсан хэдий ч санасныг бодоход өртөг нэлээд өндөр гарсан. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэрийн рашаанд ам бүл тавуулаа очиж байрлах байрны тухайд өдрийн 150 мянган төгрөг байсан. Үйлчилгээний төлбөр болоод хоол хүнсний үнэ тусдаа байсан. Зуны улирал эхлэж байгаа учраас энэ жил дахин аялахаар төлөвлөж, судалгаа хийж байна. Хамгийн түрүүнд очоод байрлах тав тухтай газар гэр, байшин юу байна гээд хайхаар харьцангуй үнэтэй л тусч байна. Жуулчны баазын үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн үйлчилгээний соёл өмнөх жилүүдээс илүү сайжирсан санагдсан. Иргэдийн хувьд ч хог хаягдлаа зориулалтын бус газар хаяхгүй байх, соёлтой цэвэр цэмцгэр аялахад ихээхэн анхаардаг болсон нь анзаарагдсан.

Хамгийн их тулгамдсан асуудал бол ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулах нэн шаардлагатай байна. Нийгмийн сүлжээгээр дотооддоо аяласнаас гадагшаа аялах юм бол үзэж харах зүйл ихтэй, үнийн хувьд бараг ижилхэн гэдэг мэдээлэл гарсан.

Тухайлбал, Бээжингийн аялалд хүүхдүүд онгоцны тийзнээс чөлөөлөгдөж байгаа учраас энэ чиглэлийн аяллыг сонирхож судалсан. Энэ жилдээ дотооддоо орон нутагтаа аялаад дараа жилээс илүү хуримтлал үүсгэж байгаад гадагшаа аялах бодолтой байна.

Жуулчин: Би Нидерланд улсаас ирсэн. Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Цаг агаар орчин нь надад таалагдсан учраас дахин зочилж байгаадаа баяртай байна. Өмнө нь ирж байсан үеэс өөрчлөгдсөн зүйл ажиглагдахгүй байна. Миний хувьд төв талбайтай ойрхон байрлаж байгаа. Монголд төв талбай дээр үргэлж янз бүрийн үйл ажиллагаа явагдаж байдаг нь сонин содон байдаг. Орой үдшийн цагаар  агаарлаж явахад сайхан санагддаг. Монгол Улсад аялахад төлсөн мөнгөндөө таарсан үйлчилгээг авах боломжтой гэж үздэг. Мөн тэр хэмжээний чанартай үйлчилгээг ч авах боломжтой гэж хардаг.

Зарим газруудын үйлчилгээ жаахан удаан санагдах тохиолдол бий. Ялангуяа кофе шопод жаахан удаж байж кофе нь ирдэг нь анзаарагдсан.

Бусдаар бол хоолны амт чанар сайн гэж бодож байна. Зуны цагт Монголд цаг агаар таатай байдаг учраас түүнийг дагаад иргэд нь ч амгалан тайван болчихдог юм шиг санагддаг.

Иргэн: Хамгийн сүүлд гэр бүлээрээ Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар аялаад ирсэн.  Үйлчилгээ нь яг хэвээрээ хэрнээ үнэ нь нэмэгдсэн байсан. Зарим газар ариун цэврийн байгууламжаа шийдээгүй, зарим нь хоол гаргадаггүй зөвхөн гэрээ түрээслэдэг гэх мэт асуудлууд хүндрэлтэй санагдсан. Байрлах гэр, хоол байгаа ч хоолны амт чанар, сонголт үнэхээр муу байна. Өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн  жуулчин хүлээж авдаг газруудад үйлчилгээ сайн байгаа нь анзаарагдсан. Харин жирийн иргэд, энгийн жуулчдад үзүүлж байгаа үйлчилгээ нь тийм ч хямдхан биш хэрнээ чанар нь үнэтэйгээ харьцуулахад тун доогуур байна. Хоолны тухайд үндэстнийхээ хоолны хэв маягийг агуулсан, хадгалсан хоол хүнсээр үйлчлүүлэх нь зөв санагдаж байна. Зарим тохиолдолд дотоодод аялахаас илүү гадаад аялах нь хямд төсөр санагдаж байна.

Монголын аялал ер нь үнэтэй. Гол нь үнэ хөлсөндөө таарсан чанартай үйлчилгээ алга.

ТЭРЭЛЖ ЯВСАНААС ТУРК ЯВ

Дотоодод аялахаас гадаадад аялах нь зарим талаараа хямд өртөгтэй байгаа гэдгийг“Марс Тур” компанийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтуяа бататгаж байна. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын аялал жуулчлал өртөг өндөртэй салбарт тооцогдож байна. Тухайлбал, манай  компани ихэвчлэн Хятад руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Дотооддоо буюу Улаанбаатар хотоос хамгийн ойр Горхи Тэрэлжийн цогцолбор газарт энгийн гэрт нэг хонох зардал нь байрлах өртөг, хоол унд нь ороод 500 мянган төгрөг орчим болж байна. Гэтэл Манжуур руу хоёр өдөр, гурван шөнө аялахад 550 мянган, Хөх хот руу 650 мянган төгрөгийн өртөгтэй байна.

Зарим хүмүүс “Тэрэлж явсанаас Турк яв” гэж хошигнодог болсон. Монгол Улс шиг бүхий л зүйл нь импортоос хамаардаг улсад үйлчилгээний үнэ, өртөг өндөр байж болно. Хамгийн гол нь үнэ өртөгөө дагаад үйлчилгээний чанар заавал яригдах учиртай.

Өнөөдөр хэлтэй болгон нь аялал жуулчлалын бизнес эрхэлж, дуртай болгон нь таван гэр бариад жуулчин авдаг жишиг тогтчихлоо. Тийм учраас үйлчилгээний чанар стандартад доголдол үүсч байна. Цаашид Монгол Улс том зургаараа аялал жуулчлалынхаа салбарыг хөгжүүлж, илүү олон жуулчин авахын тулд хэн ямар стандарт мөрдөж, ямар үйлчилгээ үзүүлэх талаар нэгдсэн стандарт мөрдөх цаг нь болсон. Аялал жуулчлалын салбарт үйлчилгээ үзүүлэх, энэ салбарт бизнес эрхлэхийн тулд тоглоомын дүрмийг дагах л ёстой.

Тоглоомын дүрмээ дагадаггүй, чанар стандартыг унагаж байгаа иргэн, ААН-үүд хариуцлага хүлээдэг, алдаагаа засдаг сайжруулдаг, харилцан бие биедээ зүй ёсны шаардлага тавьдаг, үйлчлүүлэгчид чанартай үйлчилгээ нэхдэг болсон цагт сая  хөгжил ирнэ.

Гадаад болон дотоодын аль ч төрлийн жуулчин хүлээж авахад хамгийн түрүүнд мэндлэх, хүндлэхээсээ авахуулаад харилцаа, угтаж авч байгаа хөтчүүдийн хувцаслалт, яриа, монгол орноо тайлбарлах ур чадвар гэх мэт олон зүйл биднээс шалтгаална. Жижиг гэлтгүй халбага сэрээ,  ширээ сандлын бүтээлэгнээс авхуулаад олон зүйлд ач холбогдол өгч нэг ч болов жуулчинг эх орондоо татах, дараа дахин ирэх сайхан сэтгэгдэл үлдээх нь чухал гэдгийг онцолж байлаа. 

ХИЛИЙН НААНА ЦААНА АСАР ЯЛГААТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ҮНЭ БАЙНА

Дотоодын аялал жуулчлалын үнэ өсөхийн хэрээр тур оператор компаниудын хүртэх ашгийн хэмжээ жилээс жилд буурч байгааг хэлж байна. Түүнчлэн үнэ нь өссөн ч үйлчилгээний чанар нь сайжрахгүй байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг гэдгийг "Mongolian guide tour" ХХК-ийн захирал Ч.Буянбадрах хэлж байна. Тэрбээр, "Яах аргагүй монголын жуулчны баазууд асар өндөр үнэтэй байна. Тур оператор компани нэг жуулчнаас хүртэх ашгийг 30 хувиар тогтоож чаддаг байсан бол ковидын дараах үнийн өсөлтөөс шалтгаалаад 30 хувиа барих ямар ч боломжгүй болсон. Өнгөрсөн жил цөөн тооны жуулчин авсан. Тухайн үед нэг жуулчнаас 15 хувийн ашиг хүртэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байсан. Гэтэл баазуудын үнэ хамгийн багадаа 30-40 хувиар огцом өссөн.

Хоол хүнсний үнийн инфляци өндөр байна. Үнэ өсөхийн хэрээр бид аяллын үнээ тэр хэмжээгээр нэмэх ямар ч боломж байхгүй. Дотооддоо өндөр үнэ төлөөд үйлчилгээ авч байгаа иргэд  энэ хэмжээний мөнгөөрөө гадагшаа аялсан нь дээр гэж үзэж байна. Би хамгийн сүүлд Өвөрмонголын Зүүн үзэмчин хошууны нутгаар аялаад ирлээ. Тэндэхийн бааз, буудлуудын үнэ ковидын өмнөх үеэсээ огт өсөөгүй байна. Харин ч зарим тохиолдолд буурсан байна. Дээрээс нь үйлчилгээ сайн, хоолны сонголт өргөн байна. Хилийн наана цаана асар ялгаатай үйлчилгээ, үнэ байна. Тийм учраас бид хүнсний ногоогоо дотооддоо тариалах, хоол хүнсний үнийн хөөрөгдлийг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна" гэв.

НҮҮРЭЭ Ч БӨГСӨӨ Ч НУУХ ШААРДЛАГАГҮЙ

Түүнчлэн үйлчилгээ болоод үнэ, харилцаа болоод хандлага дээрээ анхаарах шаардлага байгаа гэдгийг хэлж байна. Жуулчны баазуудын нөхцөл байдлыг аваад үзэхээр ихэвчлэн гэр бүлээрээ бизнес эрхэлж  байгаа гэдгийг хэлж байна. Гэр бүлээрээ хамтарч бизнес эрхэлж байгааг буруутгаагүй боловч зочдодоо, үйлчлүүлэгчдээ үзүүлж байгаа харилцаан дээр тухайн гэр бүлийн дотоод уур амьсгалын асуудлууд шууд  мэдрэгддэг гэнэ. Ямар нэгэн байдлаар амрагч иргэн үйлчилгээтэй холбоотой  шаардлага тавихаар нөхөр, эхнэр, хүүхэд рүүгээ уурлах, муухай харах, зандрах байдал үйлчилгээний соёл дээр гарч ирдэг байна.

Энэ нь нэг талаар ажиллах хүч дутмаг байгаатай холбоотой боловч нөгөө талаас тухайн бизнес эрхлэгч гэр бүлийн соёл, хүмүүжил ухамсартай  ч холбоотой гэв.

Бааз байгуулж байгаа нь сайн хэрэг боловч тэнд үнэхээр үйлчилгээ алга гэдгийг тодотгоод жуулчны баазуудын өглөөний цайны орц найрлага, сонголтыг өөрчлөх цаг нь болсон гэдгийг хэлж байна. Түүнчлэн, хоолны чанарт хамгийн их нөлөөлдөг зүйл бол хүнсний хадгалалт байдаг. Баазуудын хоол амт чанартай гарч чадахгүй байна. Олон жил аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулчихсан зарим хүн хэлж байна. “Одоо базуудыг орхиё. Чадварлаг тогооч аваад майхантай аялавал хамаагүй тав тухтай үйлчилгээг жуулчдад хүргэх боломжтой гэж харж байна. Бүх аяллаа баазад байрлахаар авах юм бол тэндээс ямар ч ашиг гарахгүй. Ашигтай ажиллахын тулд аяллын өртөгөө өсгөхөөс өөр аргагүй болно. Тийм өндөр үнээр жуулчид ирэхгүй.

Монгол Улсад аялах нь асар өндөр өртөгтэй болчихоод байна. Түүнчлэн хүн бүр ямар нэгэн байдлаар хэдэн гэр бариад жуулчны бааз байгуулж аялал жуулчлалд өөрийн хувь нэмрээ  оруулах ёстой гэсэн тогтсон ойлголтоосоо салмаар байна.

Харин старт апп компаниудыг аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлж хөгжүүлмээр байна. Аль нэг нуур, далайн эрэг дээр очиход шоу тоглолт, дөмөгхөн завь, түрээсийн үйлчилгээ алга, наран шарлагын ор алга байна. Тийм учраас тухайн баазын үйлчилгээг сайжруулахын тулд маркетинг, менежментийн хамтын ажиллагааг хөгжүүлж нэг ч болов үйлчилгээг тулталт үзүүлэх нь эргээд үйлчлүүлэгчдийг татахад чухал түлхэц үзүүлэх юм. Бид одоо жуулчин татах хэлбэрээ аргаа өөрчлөх цаг болсон.

Гуравдугаарт, монголчууд бид өөрсдөө соёлжмоор байна. Гадны жуулчдыг аваад явж байхад замын хажуугаар ил задгай бие засч байгаа хүмүүс үнэхээр ичмээр харагддаг.

Нэг үеэ бодвол боловсон ариун цэврийн байгууламжийн тоо нэмэгдсэн. Тиймээс километроо тооцоолоод нүүрээ, бөгсөө ч нуухгүйгээр биеэ засах боломж байгаа гэв. Яагаад ил задгай, зам дээрээ гараад бие засдаг талаар яс хавталзмаар асуултад юу гэж хариулахаа ч мэдэхгүй нүүр нь улалзах үе бишгүй тохиолддог гэдгийг ч хэлж байна.

ТАЙЛАНДЫГ МОНГОЛТОЙ, МОНГОЛЫГ АНУ-ТАЙ ХАРЬЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын бодит бөгөөд үнэн дүр төрх энэ. Алдаа байгаа ч засч сайжруулаад, өөрчлөөд шинэчлээд явахыг хэн хүнгүй хүсэх. Тэр хэрээр боломж бас сорилтууд тулгарна гэдгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од хэлж байна. Тэрбээр, "Энэ жил Монгол Улсын Засгийн газраас “Welcome to Mongolia” уриалгын дор угтах жилийг зарлаж нэг сая жуулчин авахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдээс хоёр дахин их жуулчин авахыг зорьж байна. Зуны дэлгэр цагт 500 мянган жуулчих авахаар төлөвлөсөн. Он гарснаас хойш 195 мянган жуулчин хүлээж аваад байна. Энэ нь ковидын өмнөх таван жилийн дундаж үетэй харьцуулахад долдугаар сарын оргил үеийн хэмжээнд зэргэцэж очсон байна. Тиймээс бусад жилүүдээс амжилттай ажиллаж байна.

Он гарсаар эхний гурван сарын байдлаар төлөвлөсөн жуулчныхаа тоог 120-130 хувиар давуулан биелүүлсэн байна.

Энэ жилийн хувьд бидэнд олон боломжууд байгаагаас  гадна бүс нутгийн болоод геополитикийн асуудлаас үүдэн багагүй сорилт тулгарахаар байна. Гэсэн хэдий ч төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хамтарч ажилласнаар зорилтдоо хүрэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Улс орон бүхэн өөр өөрийн онцлогтой. Тайландыг Монголтой, Монголыг АНУ-ын аялал жуулчлалтай харьцуулах боломжгүй. Тийм учраас үнийн харьцуулалт ч хийх боломжгүй.

АНУ байдаг зочид буудал, үзвэр үйлчилгээг Монгол Улсаас эрж хайх шаардлагагүй. Монгол Улс говь, хангай, алтай хослосон байгалийн өөр өөр өвөрмөц тогтоцтой. Тийм учраас хараа үл гүйцэх зэлүүд хээр тал, говь хангай бидний давтагдашгүй нэгэн брэнд. Хотоос хотын хооронд суурьшмал бүсэд хэдэн үеэрээ амьдарч ирсэн иргэдийн хувьд өргөн уудам, амар тайван нутаг бол маш сонирхолтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн.

Тиймээс бид өөрсдийнхөө онцлогийг зөв мэдэрч, түүндээ тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, брэнд нь байх ёстой. Улс орон бүр  өөр өөрсдийн ондоошлыг харуулж чадсанаар бусад орны жуулчдыг татах нөхцөл бүрддэг. Тиймээс үнийн хувьд ч бусад улс оронтой харьцуулахаас илүү яавал бид илүү олон жуулчныг эх орондоо татах вэ гэсэн бодлого явуулж байна.

Түүнээс гадна бид зөвхөн тооны араас хөөцөлдөх биш аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө зорьж байна. Аялал жуулчлалын салбарын бас нэг онцлог нь тухайн салбараас олох орлого нь өрх гэрийн эдийн засагт шууд үр нөлөө үзүүлдэг.

Монголбанкнаас гаргасан судалгаагаар нэг жуулчнаас 1964 ам.долларын өгөөж үлддэг гэсэн тооцоо гарсан байсан. Тийм учраас цаашид энэ өгөөжийг өндөр болгох чиглэлд анхаарах ёстой.

Өнгөрсөн оноос Байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачилгаар хийгдсэн томоохон ажлуудын нэг нь агаарын тээврийн либеральчлал байлаа. Агаарын тээврийн либералчлалын хүрээнд Монгол Улс руу нисэх нислэгийн тоо нэмэгдсэн. Олон авиа компаниуд Монгол Улс руу нислэг үйлдэж байна.

Тухайлбал, Өмнөд Солонгос болон Монгол Улс хооронд долоо хоногт 70 гаруй удаагийн нислэг үйлдэж байна. Өдөрт дунджаар 10 гаруй нислэг хийж байгаа.

Цаашлаад өрсөлдөөний шударга зарчмын дагуу нислэгийн үнэ тариф буурах болов уу гэсэн хүлээлттэй байна. Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлууд бий. Тэр дундаа ариун цэврийн байгууламж, хог хаягдалтай холбоотой асуудлууд нэн тэргүүнд тулгамдаад байна. Бид бүх асуудлаа шийдсэнийхээ дараа сая жуулчин хүлээж  авна гэвэл өрөөсгөл ойлголт болно.  Нэг сая жуулчин хүлээж авах зорилт зөвхөн БОАЖЯ-ны эсвэл аль нэг байгууллагын асуудал огт биш. Хувийн хэвшил оролцож, төрийн байгууллага нь дэмжиж, цаашлаад иргэн бүрийн оролцоон дээр тулгуурлаж салбартаа шинэ сэргэлт шинэ дэвшил авч ирнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Монголчууд бидэнд аялал жуулчлалын салбараа өөд татаж, үйлчилгээний чанараа сайжруулж, үнийн хөөрөгдлөө буулгачихвал дотоод болон гадаадын жуулчдыг татаж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж арвин байна.

Цоорхой бүрээстэй ноорхой гэрээ сольж, цуйван, гурилтай шөлнийхөө орц найрлаганд анхаарч, өттэй бас үмхий жорлонгоо буулгаж, уурлаж биш инээж, гэдийж биш тонгойж, харилцан ашигтай хамтарч ажилладаг болсон цагт бидэнд гэрэл бас гарц байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-06 103.57.95.26

Дотоодын их аялалд улсаас орон нутагт сайн бэлдэх хэрэгтэй шүү дээ Хүмүүсийг маань тогтоогоод авч болно шүү дээ Сайхан байр сайхан ажил манайханд санал болгох газар байна уу Тэр аймгийн төв дээр чинь машинуудаа орхиод танай сайхан автобусаар та нарын санал болгож байгаа марширутаар зарим нь явж болно шүү дээ Сайхан гэрүүд барьчихсан угтаад авал даа хэ хэ

Avatar

Urtnasan 2023-06-06 192.82.81.207

Амралтад очсон ихэнх монголчууд бусдын эрхэнд халдаж байгаагаа анзаарах ч гүй соёлгүй новшнууд. Архи ууж хашхираад, хөгжимөө чангааж г.м үлдэл хийгээд ёстой заваан амьтад…

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.178.97

тэгэд яанхануудан курк луугаа яавлдаа г**и миний сайхан Монгол дахиж битгий үзэгд тэгээд лалруудан муул муул пиисдаа

Avatar

Эмээ 2023-06-06 139.5.217.49

Өвлийн хүйтэнд дулаан оронд амрах нь их сайхан амралт болдог. зундаа эх орондоо сайхан.

Avatar

Зочин 2023-06-06 202.126.90.143

Бие биеэ шулдаг нийгэм шүү битгий гомдолоод бай капталисть нийгэмд арьсаа өвчүүлж ясаа мөлжүүлж амьдрана мөнгөгүй бол зүгээр үх гэдэгтэй агаар нэг . соц нийгэмд бүх үйлчэлгээ хүний төлөө байлаа

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.178.97

андаа соц гидэгдээр санал нэгшүү манай улсд капталисть нийгэм зохихгүйээ

Avatar

Уэцэг 2023-06-06 64.119.24.201

Үнэ үйлчилгээний чанар нь хэтэрхтй зөрүүтэй байгаа ! Нь үнэн бөгөад хэр хэмжээтэй байх ёстой !

Avatar

zochin 2023-06-06 202.179.15.71

unendee l teneg zohiogui unetei. tegeed uilchilgee yu ch baihgui. hunees yaj mungu unagaah ve gesen bodol hun burt ni bii. ehleed goyo uilchleed daraa ni orlogo bainga oldog bolohoo eruusuu ch boddoggui. unuu margaashaa argatsaasan uilchilgeetei.

Avatar

Магнай 2023-06-06 24.140.237.1

Гадаадын жуулчинтай хамт явахад монгол хүнээс авсан үйлчилгээний хураамжнаас илүү ихийг гадаад хүнээс нэхэх юм. Гадаад хүний нүд өөрөөр хардаг болж таарах нээ. энийгээ болимоор юм. Монголоос өөр оронд гадаад хүнээс илүү мөнгө авдаггүй л дээ

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.161.123

uls in hugjuugvi bhad tur in hulgaichuudaar dvvrchihsen bhad yun aylal juulchlal tsaishaa hewtne biz de huduu bitgii hel metro polis geed bgaa hotiinho noiliin asuudlaa shiidchihej chadahgui iim tur zasagtai uls hugjluu yu estoi haragdah bailgvi

Avatar

mal 2023-06-06 59.153.113.163

eh oronch bailda daa.ungu mungund huurtsan maluud

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.160.13

maihnaa bariad huduu marsh

Avatar

Данко 2023-06-06 96.248.41.119

Монголд нэг ирсэн гадаадын хүн дахиж ирдэггүй гэж сонссон. Гэнэдээд л хүрээд ирдэг юм шиг байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.178.97

гэнэдүүлсэн хүн сэрэглэс байгаа биздээ чамайг бодуул

Avatar

Атаач 2023-06-06 103.229.120.110

Нэг гэрт 4 хүн гэхээр нэг хүний 25,000 л бна. Хаана тийм их үнэ бна.ИНГЭЖ ХУДЛАА ярьдагаа боль явах дуртай бол чи өөрөө гадаад рууга яв чадахгүй бж өөрийнхөө атаач тэнэг тооцоогүй худлаа ярьж бусдыг битгий үймүүл мангараа чи өдөр бүхэн турк гадаад руугаа явахыг чинь харии Атаачаа

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.182.90

iim baliar heruulch kkk

Avatar

Нэргүй 2023-06-06 192.82.84.167

Er ni ng iimerhuu juulchdiin geh gazruud haa saigui,ene ni mongoliin ayalal juulchlaliig horloj,mongoloos juulchdiig urgeeh nuhtsuliig burduulj bn,iim gazar ochson humuus ahij mongold irehgui,medehgui ni l sonirhood irdeg,hunii naad zahiin heregtseeg hangasan uilchilgee soel baihgui,uursdiinhuu l hemjeen uilchilgeeg oilgodog jishee ni amarch,juulchlah gej holoos irj baigaa humuusd yunii turuun tseverhen,tuhtai 00 uruu,usand oroh gazar,tsever tsemtsger orchin yunii turuun heregtei getel baihgui

Avatar

зочин 2023-06-06 103.143.41.2

Монголчуудын цалин хэд билээ, гэтэл гэрт ганц хоноход 150К төлчихөөр бусад хоол хүнс, зам тээврээ яах болж байна. Монгол хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, бодитой тооцоо судалгаа байхгүй, зуны улирлыг ашиглаад хэдэн төгрөгтэй болоод авъя гэсэн өрөвдөлтэй сэтгэлгээ давамгайлаад байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-06-06 202.9.40.179

Дураараа захиалгаа цуцалдагаа болих хэрэгтэй байна. Энд тэнд кемп баазуудад захиалга өгнө эсвэл нислэг захиалах бүрд дур мэдээд цуцалсан байдаг.

Avatar

Нэргүй 2023-06-06 202.9.40.179

үйлчилгээгээ сайн үзүүлээд мөнгө авах хэрэгтэй. Аялал жуулчлал, дотоод аялал чинь бас өөрийн онцлогтой салбар юм байгаа юм да. Хэдэн жил жуулчин дагуулж орчуулга хийж явсан хөдөө кемп дээр үйлчилгээгээ л сайжруулах хэрэгтэй. Боловсон 00, хоол унд, ядаж цагаан хоол иддэг хүнд зориулаад 1 меню гаргах, дараа нь урьдчилан захиалга авч сурах хэрэгтэй. гадаадад жилийн өмнө очх газар н буудал нислэг, кемп жуулчины компани д захиалгаа өгөөд тухайн цагт очиход бүгд бэлэн хямд ч байдаг.

Avatar

Нэргүй 2023-06-06 139.5.218.145

Mngl hun hezee ch hund setgeleesee uilchilj chadahgui bas husehgui. Genetikiin huvid bolomjgui

Avatar

Нэргүй 2023-06-06 103.254.123.98

hulgai hiih, zalhuurah, uuriiguu umuuruhiig bol harinch setgeleesee hiideg shuu

Avatar

Zochin 2023-06-06 202.126.89.242

Tereljru zugleltgui guuren deer 1 machinas 9000 tugrug dotorn syyj
yawaa xunees 3000 tugrug awna gd chichirch baile
buun tugjree

Avatar

Нэргүй 2023-06-06 192.82.74.228

оо лсайхан баыхгүй тоиь муутай байдаг шүү

Avatar

зочин 2023-06-06 103.229.121.188

Авч явж байсан гадны жуулчин гараа хугалаад сумын эмнэлэгт очиход учиргүй их доллар нэхсэн, ичиж үхмээр юм үзээгүй өлөн нөхдүүд байсан. Гадаадын хүн гайхаад яагаад ирэхээсээ өмнө эрүүл мэндийн даатгал төлснөө ойлгохгүй байна гэсэн

Avatar

Нэргүй 2023-06-06 192.82.85.213

Нээх гял цал болгох ч яамай. Гол нь хүний анхдагч хэрэгцээг хангадаг болмоор байна.

Avatar

Нэргүй 2023-06-06 202.179.24.184

ёстой ёстой.

Avatar

Загатнасан газар маажив 2023-06-06 66.181.164.211

Ёстой үнэн шүү, монголд дотоодын аялал жуулчлалд явахад монголчууддаа хүртэл төвөгтэй, хүндрэлтэй, тав тух байхгүй, гадаа жорлонтой байгаа нь хэцүү байхад, гадаадын хүн ирээд нүд алдам талыг гайхаж биширнэ гэж юу байх вээ. Зуны амралтыг яаж өнгөрөөх вэ гээд, дотооддоо аялж чадахгүй, хямд хятадын аялалд явах гэж байнаа

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.164.211

Тэрэлж явсанаас Турк явья

Avatar

Monol 2023-06-06 66.181.161.181

Ariun tsever shuu. zasvar hiih bolomjiig haasan bn.

Avatar

Mongol 2023-06-06 66.181.161.181

Une hamaagui. Naad 00iin asuudlaa shiid. Mongolch bai gadaadch bai gol asuudal ariunt tever shuudee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж