ОХУ: Япон тэнгист цэргийн сургуулилалт эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.06.06-нд нийтлэгдсэн

ОХУ: Япон тэнгист цэргийн сургуулилалт эхлүүллээ

ОХУ: Япон тэнгист цэргийн сургуулилалт эхлүүллээ

ОХУ-ын Номхон далайн флотын арми өчигдөр /2023.06.05/ Япон тэнгис болон Охотскийн тэнгисийн усан хилд цэргийн сургуулилалт эхлүүллээ. Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр сургуулилалт зургадугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэнэ. Номхон далайн флотын цэргийн сургуулилалтад 60 гаруй байлдааны хөлөг болон туслах хөлөг онгоц, 35 орчим тэнгисийн цэргийн нисэх онгоц, 11 мянга гаруй цэргийн албан хаагч оролцож байна.

Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн бичлэгт Владивосток дахь боомтоос хэд хэдэн тэнгисийн цэргийн хөлөг онгоц гарч, цэргийн сургуулилалт хийж буйг харуулжээ. Мөн Номхон далайн флотын командлагч Виктор Лиинагийн удирдлага дор флотын төрөл бүрийн салбаруудын алс тэнгисийн бүс дэх шуурхай сургуулилт явагдаж байна гэж мэдэгдэлд дурдсан байна.

Энэ хүрээнд тэнгисийн цэргийн тактикийн бүлгүүд тэнгисийн цэргийн нисэх хүчинтэй хамтран дайсны шумбагч онгоцыг хайх, мөшгих сургуулилалт хийнэ. Мөн газрын болон агаарын байны эсрэг байлдааны сургуулилалт, агаарын довтолгооноос хамгаалах зохион байгуулалттай сургуулилалтыг хийнэ. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж