"Хөдөөгийн иргэд эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна"

"Хөдөөгийн иргэд эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна"

"Хөдөөгийн иргэд эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна"

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2023.06.06/  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсч байна.


УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН:

-Даатгалд хамрагддаггүй байсан хүмүүс хэр их хамрагдсан бэ. Дэвшил юу байна вэ. Малчид ЭМД-д хамрагдахгүй байна гэдэг яриа байсан. Даатгалд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийг илүү хамруулах чиглэлд ямар ажил хийв. Эрт илрүүлэг хэр оновчтой байна гэж харсан бэ. Эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулснаар өвчнийг эрт үед нь оношилж, цаашилбал даатгалын мөнгийг хэмнэх ёстой. Энэ талаар ЭМД-ын шинэ гишүүд юу гэж харж байна вэ?

Ходоодны дуран 60 мянган төгрөгөөр хийгдэж байна. Энэ нь өвчнийг оношлох биш дутуу ариутгаж халдвар тархах вий гэсэн шүүмжлэл байна.

Сум, тосгоны эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээ гүйцэт авч чаддаггүй гэсэн гомдол ирдэг. ЭМДС-аас хариу өгдөг. Ер нь санхүүжилтээ өгөхгүй гэж байгаа юм байна. Энэ алдааг засах чиглэлд ЭМДЕГ ямар ажил хийж байна вэ?

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

ЭМД-ын хамрагдалт 92.5 хувийн биелэлттэй байна. Даатгалд хамрагдаж чаддаггүй хоёр субъект бий. Малчид, оюутан залуус байна. Судалгаагаар 100 мянга гаруй оюутан залуус байгаагийн 80 хувь нь даатгал төлдөггүй юм билээ. Хоёр сайдын хамтарсан тушаалаар оюутнуудын даатгалын хамрагдалтыг сайжруулах талаар анхаарна. Хөдөөгийн иргэд эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Болдог бол явуулын амбулатори явуулдаг юм уу. Хуваарь, график гаргаад хөдөөгийн иргэдийг эрт илрүүлэх чиглэл өгсөн. Ходоодны уян дурангийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүй бол халдвар хамгааллын асуудлаас болоод хамрагдалт маш бага байна. Тиймээс нэг орчим тэрбум төгрөгийг сайдын багцаас шийдэж аймгуудын Нэгдсэн эмнэлэгт ходоодны уян дурангийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авна. Санхүүжилтээ авч чадахгүйтэй холбоотой хоёр чиглэлд өөрчлөлт оруулна. Сумын өрхийн эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилт авахдаа 14 шалгуур үзүүлэлт хангадаг байсныг өөрчилж 10 болгоно.

ЭМДЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН:

-Анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа ч гэсэн үр дүнг нь хөшүүрэгдэх, гүйцэтгэлийн чанарыг сайжруулах тал дээр ажиллаж байна. 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс анхан шатны байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Гүйцэтгэлийн санхүүжилтэд 80 хувийг нь эхэлж өгөөд шалгуур үзүүлэлтийг хангасныг үнэлж дүгнэсний дараа 20 хувийг нь өгдөг буюу сайдын 13 дугаар тогтоолын дагуу явж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтийг сайжруулж байж хүн амын эрүүл мэнд дээшилдэг. Гүйцэтгэлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Цахимтай холбоотой асуудлаас үүдээд 14 шалгуурыг бууруулан олгож байна. 2022 оныг дуустал ямар ч шалгуургүйгээр, ямар ч хяналтгүйгээр анхан шатны бүх эрүүл мэндийн байгууллагад олгох нэг иргэний санхүүжилтийг зуун хувь олгосон. 2023 оноос шалгуур үзүүлэлтээ үнэлж дүгнэнэ.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

ЭМДС-ийн хөрөнгө буруу замаар алга болсныг бүгд мэдэж байгаа. Тайлангаас харахад эхний хоёр жилийн гүйцэтгэлээс энэ жилийн гүйцэтгэл муудаад ирсэн. Баахан үл хөдлөхүүд болоод ирсэн байна. Үлдэгдлээ яах юм. ЭМДС-ийн хөрөнгө Капитал банк руу очиход алдаа юу байсан бэ. Үүнийг засахын төлөө юу хийж байгаа вэ? Хаана хяналт сулраад найдваргүй банк руу хийчих вэ?

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:

-Эмийн үнийн өсөлтийн асуудлыг иргэд тавьж байна. Ахмадуудын тэтгэвэр, иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Тиймээс хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн эмийг хөнгөлөх асуудлаар ЭМДЕГ санаачилгатай ажиллах ёстой. ЭМД-д эрсдэлийн сан гэж байгаа. Эрсдэлийн сангаас эх орондоо эмчлүүлж чадахгүй өвчтэй  хүмүүст ямар дэмжлэг үзүүлэх вэ.  Ялангуяа хүүхдүүдэд даатгалаас ямар үйлчилгээ үзүүлэх вэ? Хувийн эмнэлгүүд даатгалаас мөнгө авч буй гэх шүүмжлэлүүд явж байна. Угаасаа ЭМДС нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг.

Хувийн ч бай хувьсгалын ч бай эмнэлгүүд ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч байгаа болохоос биш санг цөлмөөд байгаа зүйл байхгүй.

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-2017 онд сайдын тушаал гарч дотоодод оношилж чадахгүй 26 нэр төрлийн өвчин байна гэсэн жагсаалт баталсан. Технологийн хөгжил хурдтай явж шинэ арга нэвтэрч байгаа учраас энэ асуудалд бүрэн цэг тавихад хүндрэлтэй. Төр хүнлэг бус байгааг шүүмжлээд байгаа. Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтад өөрчлөлт оруулж шинэ технологи нутагшуулах чиглэлээр зардлыг ЭМДС-аас санхүүжүүлдэг болох хуулийн төсөл өргөн бариад Сангийн яам, Хууль зүйн яамтай үзэл баримтлалыг нь батлаад Засгийн газарт оруулна. Хоёрдугаарт, Кувейтийн сангийнхантай уулзахад хавдрын эмнэлэг, эрхтэн шилжүүлэх төв хоёрыг ярьсан. Эхний ээлжид эрхтэн шилжүүлэх төвийг Засгийн газар хүсэлтээ илэрхийлэх юм бол 25 жилийн хугацаатай, жилийн 1.1-1.5 хувийн хүүтэй санхүүжүүлэх боломжтой. Засгийн газраас саналаа өгвөл бид Эрхтэн шилжүүлэх төвд хамтарч ажиллая гэсэн. Хавдрын эмнэлгийн өндөр өртөгтэй учир Арабын ижил төстэй сангуудтай хамтарч босгох талаар дэмжлэг үзүүлье гэсэн.

Хувийн эмнэлгийн санхүүжилт авахыг буруутгахгүй. Гэхдээ, нэг шүүмжлэлтэй зүйл нь ижил хэмжээний тариф олгож байгаа нь ч төрийн ачааллыг үүрэлцэхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:

-Умайн хүзүүний хорт хавдрын вакциныг товлолт вакцинд оруулах ажил юу болж байна вэ. Эмэгтэй гишүүд санаачилга гаргаад байгаа ч эрүүл мэндийн байгууллагынхан анхаарч өгөхгүй байна?

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг товлолт вакцинд оруулахын тулд Дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад, яамдаас санал аваад энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж байна. Дараа нь хуулийн төслөө өргөн барих бодолтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-06 59.153.112.18

маск хамгийн гоё зохих юм байна хөлжихөд бол нүдээ маскдахгүй бол харин туслахгүй юм байна.

Avatar

Нэргүй 2023-06-06 202.55.188.85

худлаа наанаа хуцалдаад суухын оронд газар дээр нь ирж хар ариутгал хангалтгүй байх магадлал маш өндөр байна. хэдэн нэг хүнд зарцуулж байгаагаа ил тод болго гел ээ арчих нойлын цаас ч байхгүй байна энэ эмнэлгүүдэд чинь. өчнөөн мөнгө зарцуулж байгаа гэсэн байж яг юунд зарцуулаад байна!!!

Avatar

Нэргүй 2023-06-06 202.21.108.4

Өвөрхангайн АЛБАН ТУШААЛЫН хэнхэгтэй …ЭНЭ Чинзориг гээч …КОРОНО …той тэмцэхэд шуурхай арга хэмжээ аваагүй… эмнэлэгүүдэд дарга нарыг нь МАН гишүүдээр сольсон гэх мэт бульхайг илчилж …АМЬ насаа эрсдсэн хүмүүсийн ар гэрийнхэн нь ХУУЛийн байгууллагуудад хандана шүү…….ЭМД сангийн бас асуудалтай нөхөр шүү…..???

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-06 192.82.85.235

Эрт илрүүлэг гэх шиг. хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө 100 хувь хариуцдаг биз дээ. Малчид яасын дээд тэнгэрээс заяатай улс уу. Татвар юу ч төлөхгүй хэдэн малаа эргүүлээд амаа ангайгаад сууц байх гэж.

Avatar

Иргэн 2023-06-06 202.9.40.243

Эрт илрүүлэг гэж хулхи юм шиг санагдсан шүү.Эмийн хөнгөлөлт 30/70 хэвээрээ байна лээ.70% хөнгөлнө гээд бн худлаа бна.Ээжийнхээ эмийг авсан 30% л хөнгөлж бн.

Avatar

Нэргүй 2023-06-06 103.26.193.109

Сонгууль хүртэл хариулдаг хөдөөний хэдэн малаа л гэж байгаа МАНгар даа.

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.161.158

Buus meddeg oyutan shig l bh um rne durak., sav l hiivel huduunuuruugee asuufala chireed bh um, mongol ulsiin said um bga bizdee ene ork chin

Avatar

иргэн 2023-06-06 66.181.183.15

хотынхон нь ч хамрагдаж чадаагүй байгаа. Хотын ахмад настангуудаа харъяалал харгалзахгүй хүссэн улсын томоохон эмнэлэгт үзүүлэх боломжоор хангаасай

Avatar

Нэргүй 2023-06-06 103.229.176.140

sumandaa ochihoor ni aimagruu bichig hiij ugnu. aimag ni hotruu bichig hiij ugnu. irheer ni 1 sariin daraa tsag bna gene. za za butsahgui bol heden mal hetsuudlee geed l yavna daa.

Avatar

зочин 2023-06-06 202.126.88.234

Чинзоригийг заылуулаач ээ

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.165.180

Хөдөө бүү хэл хотынхон нь ч хамрагдаж чадаагүй байгаа, манай БЗД-ийн 26, 36 огт хамрагдаагүй байгаа, бодвол МАН-ын шоу байсан бололтой, сонгууль дөхөж байгаа шүү МАНгаруудаа

Avatar

зочин 2023-06-06 103.229.121.188

Би БЗД-ийн 43-р хороонд амьдардаг өндөр настан , гэхдээ энэ үзлэгт хамрагдаж чадаагүй л байна

Avatar

Хулансаран 2023-06-06 203.91.115.51

Хөдөө байтугай хотын иргэд ч хамрагдаагүй шүү бүх хотын төвийн СБД-н 1"р хорооны өрхийн эмнэлэг огт дуудаагүй тэр урилгийг нь ч өгөөгүй нэрсийн дараалалд бичүүлч гэх шиг. Өөрсдөө мөнгөө төлөөд хувийн эмнэлгээр бүх шинжилгээ оношилгоогоо өгсөн шүү: Шаал худ арга хэмжээ шүү энэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж