Өмнөд Солонгосын "KBS" телевиз өчигдөр /2023.06.05/ Монголын нэр бүхий төрийн албан хаагч Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг мэдээлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М-ыг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа, бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
"KBS" телевизийн мэдээлснээр "Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалд амрахдаа архидан согтуурч улмаар орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа аж.
Мөн тухайн үед хохирогч өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан. Сэжигтэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Чежү арлын чуулганд айлчилсан Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг даргын төлөөлөгчдийг мөн дагалдан явсан хүн юм. Тэрбээр үйлдвэрлэл, соёлын солилцоог өргөжүүлэхэд манлайлан оролцож байсан хүн“ гэсэн юм.
Сэлэнгэ аймгийн мандал сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад “Бид өөрсдөө ч цахим хуудаст гарсан мэдээллийн талаар тодорхой зүйл мэдэхгүй байна” гэх хариулт өглөө.
Холбоотой мэдээ