iOS17: Аюулгүй харьсныг тань мессежээр мэдэгдэнэ

iOS17: Аюулгүй харьсныг тань мессежээр мэдэгдэнэ

iOS17: Аюулгүй харьсныг тань мессежээр мэдэгдэнэ

"Apple" компани өчигдөр /2023.06.05/ "iOS17″ үйлдлийн системээ урьдчилан танилцуулав. "iOS17″-оор "Phone", "FaceTime", "Messages" цэсүүдэд өөрчлөлт орсон бөгөөд "AirDrop" илүү хялбар болжээ. Түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтлөх зориулалттай "Journal" цэс, утсаа цэнэглэх болон хажуу тийш харуулж тависан үед дэлгэц амардаггүй зориулалттай "StandBy" цэстэй болж байна.

"Phone" цэс шинэчлэгдсэн нь хамгийн том өөрчлөлт юм. Хэрэглэгч өөрт ирж буй дуудлагуудын харагдах байдлыг шинэчлэх боломжтой болсон. Ингэхдээ зураг, меможи болон анхаарал татахуйц бусад хэв маягаар шинэчлэх боломжтой. Мөн танд дуут шуудан ирсэн тохиолдолд орчуулгыг нь харах, дуудлага хийгчийг мессеж үлдээж байхад нь дуудлагыг дундаас нь авах боломжийг олгоно.
"FaceTime" цэс нь аудио болон видео мессежний сонголттой болсон. Мөн зүрх, бөмбөлөг, ёслолын буудлага, бороо гэх мэт эможи ашиглан өөрийгөө илэрхийлэх боломжтой болжээ. Мөн утсаар хийж буй дуудлагаа "Apple TV"-рүү шилжүүлж болно. Ингэснээр найз нөхөд, хайртай хүмүүсээ хамгийн том дэлгэцээр харах боломжтой болжээ.
"Messages" цэсний хувьд илүү бүтээлч шинэ эможинуудтай болж байна. Тодруулбал, зурагнаас тодорхой нэг субьектыг салгаж авч хөдөлгөөнт стикер үүсгэх боолмжтой. Мөн хайлт хийх хэсэг илүү нарийвчлалтай болсон. Илүү үр дүнд хүрэхийн тулд нэмэлт шүүлтүүр оруулах боломжтой болжээ. Дуут мессеж илгээсэн үед бичиг хэлбэрт буулгах боломжтой болсон. Мөн гэртээ аюулгүй харьсан гэдгээ "Messages" цэсээр дамжуулан мэдэгдэх боломжтой нэмэлт функцтэй болсон байна. Хэрвээ хэрэглэгч зорьсон газраа хүрээгүй тохиолдолд төхөөрөмжийн байршил, батерейны хувь зэрэг хэрэгцээтэй мэдээллүүдийг сонгосон харилцагчтай түр хугацаанд хуваалцана.
"AirDrop"-оор зураг, бичлэг хуваалцахад илүү хялбар болсон. "NameDrop" цэсээр дамжуулан хоёр утсаа эсвэл утас, цагаа нийлүүлж барих төдийд л мэдээллийг солилцох боломжтой. Зөвхөн зураг, бичлэг зэргийг хуваалцаад зогсохгүй төхөөрөмжүүд хоорондоо ойрхон байгаа тохиолдолд сонсож байгаа дуу, үзэж байгаа кино, тоглож буй тоглоом зэргээ хуваалцаж болох аж.
Эх сурвалж: APPLE
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-06 213.87.90.112

) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж