Францын их дуулга “Ролан Гаррос”-ын 1/8 шигшээ тоглолтууд явагдана

Францын их дуулга “Ролан Гаррос”-ын 1/8 шигшээ тоглолтууд явагдана

Францын их дуулга “Ролан Гаррос”-ын 1/8 шигшээ тоглолтууд явагдана

2023 оны талбайн теннисний хоёр дахь Их дуулгын тэмцээн “Ролан Гаррос” Францын нийслэл Парис хотноо тавдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Францын алдарт нисгэгч Ролан Гарросын нэрээр нэрлэгдсэн шороон талбайн хамгийн нэр хүндтэй тэмцээн нь анх 1891 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан түүхтэй. 2022 оны тус тэмцээний эрэгтэйчүүдийн аварга бөгөөд тус тэмцээнд нийт 14 удаа түрүүлсэн Испанийн домогт теннисчин Рафа Надаль бэртлийн улмаас энэ удаа оролцож чадахгүй болсноо зарласан нь үзэгчдийг гонсойлгосон. Гэвч дэлхийн шилдэг 128 эрэгтэй болон эмэгтэй теннисчдийн өрсөлдөөн эхний өдрөөсөө л ширүүн өрнөв.

Эрэгтэйчүүдийн эхний тойрогт тус тэмцээний чансаагаараа хоёрдугаарт эрэмблэгдсэн ОХУ-ын теннисчин Д.Медведев Бразилын Т.Сейбот Уайлд-д 5 сэтэнд хожигдож шуугиан дэгдээсэн бол тэмцээний 10 дугаарт эрэмблэгдсэн Канадын Ф.Оже Алиассим Италийн Ф.Фонинид 3 сэтэнд хожигдов.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний тойрогт [8] Грекийн М.Саккари Чехийн К.Муховад, [12] Швейцарийн Б.Бенчич ОХУ-ын Е.Аванесяндтус тус хожигдож тэмцээнээ эрт өндөрлүүлэв.

Тэмцээний 1/8 шигшээ тоглолтууд Улаанбаатарын цагаар өнөөдөр (2023.06.06) 17 цагаас явагдах бөгөөд эмэгтэйчүүдийн төрөлд Чехийн К.Мухова ОХУ-ын А.Павлюченковатай, Украйны Е.Свитолина [2] Беларусийн А.Сабаленкатай, [1] Польшийн И.Швиантэк [6] АНУ-ын К.Гауффтай, [14] Бразилын Б.Хаддад Маиа [7] Тунисын О.Жабеүртэй тус тус тоглоно. Эрэгтэйчүүдийн төрөлд [3] Сербийн Новак Жокович [11] ОХУ-ын К.Хачановтой, [1] Испанийн К.Алкараз Гарфия [5] Грекийн С.Циципастай, [4] Норвегийн К.Рүүд [6] Данийн Х.Рүүнтэй, [22] Германы А.Зверев Аргентины Т.Эчеверритэй тус тус тоглоно.

Г.Хантулга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж