Мандал сумын ЗДТГ: Бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

Мандал сумын ЗДТГ: Бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй байна

Мандал сумын ЗДТГ: Бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй байна

Өмнөд Солонгосын KBS телевиз өнөөдөр /2023.06.05/ Монголын нэр бүхий төрийн албан хаагч Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан байна.

Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалд амрахдаа архидан согтуурч улмаар орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа аж.

БНСУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэргийн талаар мэдээлэхдээ “Тухайн үед хохирогч өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан. Сэжигтэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Чежү арлын чуулганд айлчилсан Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг даргын төлөөлөгчдийг мөн дагалдан явсан хүн юм. Тэрбээр үйлдвэрлэл, соёлын солилцоог өргөжүүлэхэд манлайлан оролцож байсан хүн“ гэжээ.

Сэлэнгэ аймгийн мандал сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад “Бид өөрсдөө ч цахим хуудаст гарсан мэдээллийн талаар тодорхой зүйл мэдэхгүй байна” гэх хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж